Иран улсад улс орныхоо эдийн засгийн хүндрэл, үндэсний мөнгөн тэмдэгт риалын ханш унасан, үнийн хөөрөгдөл их болсон байдлыг эсэргүүцэж 2025 оны 12-р сараас эхлэнТехран хотын жижиг дэлгүүр лангууны худалдаачдынэхлүүлсэн эсэргүүцлийн жагсаал цуглаан сүүлдээ эрх баригчдын эсрэг уур амьсгалтай болж жагсаалд оюутнууд олноор нэмэгдэж улс даяар өргөжин хоёр долоо хоногийн турш үргэлжилсээр байна. 1979 онд ч гэсэн Ираны Исламын хувьсгалыг эдгээр жижиг дэлгүүр лангууны худалдаачид эхлүүлждэмжиж байжээ.Өнгөрсөн оны сүүлчээр тус улсад ганц өдрийн дотор ургамлын тос, тахианы махны үнэ огцом өсөж,зарим хүнсний бүтээгдэхүүн лангуунаас алга болж шатахууны үнэ нэмэгдсэн нь олны дургүйцлыг хүргэжээ. 

Одоогоор Ираны 28 мужийн 150 гаруй хотод эсэргүүцлийн жагсаал цуглаан болж байна. Гэвч цагдаа нар жагсаал цуглааныг тараахыг оролдож нулимс асгаруулах бөмбөг шидэж Исламын хувьсгалын дайчид жагсагсад руу гал нээсэн байна. Одооны байдлаар 62 хүн алагдаж түүний дотор 9 хүүхэд амь насаа алдаад байна. 2300 хүнийг баривчлаад байна. 

АНУ-ын ерөнхийлөгч Трамп “Хэрэв Ираны эрх баригчид жагсаал цуглаан хийж байгаа ард түмнийхээ эсрэг алан хядах ажиллагаа явуулвал АНУ Иранд цохилт өгнө” хэмээн мэдэгдлээ.Шинэ оны 1-р сарын 3-ны өдөр Ираны баруун зүгт орших Малекшахи мужийн Исламын хувьсгалын дайчдын корпус байрладаг 2 давхар барилгын өмнө олон зуун иргэд цуглаж жагсагчид цуглаж уриа лоозон барьж Засгийн газрыг шүүмжлэв. Зарим жагсагчид тэрхүү 2 давхар барилгын зүг чулуу шиджээ. Гэтэл Исламын хувьсгалын дайчид байрныхаа дээвэр дээр гарч жагссан хүмүүсрүү гал нээсэн байна.

Ираны “Фарда” радиогийн мэдээлснээр “Эхлээд хүмүүс агаараас буудаж байна хэмээн боджээ. Гэтэл цугларсан хүмүүс суманд оногдож унаж эхлэхэд тэднийг байшингийн дээвэр дээрээс буудаж байна гэдгийг ойлгосон. Хэд хэдэн залуу хүмүүс суманд оногдож газар дээрээ нас баржээ.Малекшахийн оршин суугч Моххаммад Илами энэ бүгдийн гэрчлэн харсны хувьд “ Хүмүүс тэдэн рүү байшишингийн дээвэр дээрээс буудаж байгааг мэдсэн. Буун дуу гарсны дараа суманд оногдсон хэд хэдэн залуус газар унасан. Тэд амь насаа алдсан. Олон хүн шархадсан” хэмээн ярив.

Ер нь Иранд засгийг газрыг эсэргүүцэж өнгөрсөн онууудад хэд хэдэн удаа томоохон жагсаал цуглаан хийсэн. Саяхан болсон жагсаалын үеэр жагссан цугласан хүмүүс болон эмнэлгийн ажитнууд аюулаас хамгаалах байгууллагын ажилтнуудыг эмнэлэгт очиж алагдсан хүмүүсийг авч явах, шархадсан хүмүүсийг баривчлах гэхэд ньзөвшөөрөөгүй байна. Сүүлийн жилүүдэд Иранд хэд хэдэн удаа жагсаал цуглаан болж ард түмэнулс төрийн эрх чөлөө олгохыг шаардаж, өндөринфляц, цэвэр усны хомсдолыг арилгахыг төр засгаас шаардаж байв. 2026 оны 1-р сарын 4 ний өдөр Илам хотын эмнэлэгт аюулаас хамгаалах байгууллагын ажилтнууд дайран орж цугларсан хүмүүсийг зодож эмнэлгийн ажилтнуудыг баривчилж жагсаалд оролцсон болон шархадсан хүмүүсийг яасныг нь мэдэхгүй байна.Иранд жагсагчид хүрээгээ өргөжүүлж, Ираны баруун хойно оршдог Абадан, Малекшахи хотуудыг эзэлжхяналтдаа авчээ гэсэн мэдээллийг Ираны Үндэсний Эсэргүүүцлийн Зөвлөл мэдэгджээ.

Иранд болсон эсэргүүцлийн жагсаалд оролцогчид Ираны удирдагч Али Хаменеин эсрэг уриа лоозон барьж, зам хааж, баррикад босгож “ Хаменеидад үхэл”, “Энэ жил бол үхлийн цус урсах жил”,”Дарангуйлагчүх” хэмээн хашгирч байлаа. Ираны жагсагсад эхлээд улс орон нь инфляц 50 хувьд хүрч олон улсын эдийн засгийн хориг чангарч байгааг эсэргүүцэж байсан бол сүүлдээ одооны удирдагч Хоменеигийн эсрэг болж хувирсан байна. Ираны төв телевиз“Орой үдэш нийслэл хотын гудамжаар иргэд гарч явахгүй байхыг анхааруулав. Хэрэв гудамжинд дураар явбал хэн нэгэнд буудагдан хөнөөгдөх магадлалтай” хэмээн мэдэгджээ. Техран хотын дарга Алиреза Закани 1-р сарын 9-ний орой “Эсэргүүцэгчид нийслэл хотын 26банк, 25 мечеть сүм, 3 эмнэлэг, 10 улсын байгууллагын байр, 48 галын автомашин, 42 автобус, олон эмнэлгийн дуудлагын автомашиныг эвдлэн сүйтгэж шатаасан” хэмээн мэгдэгдэв.Ираны 150 гаруй хотод эсэргүүцлийн жагсаал болжХаменеигийн зургийг шатааж байв. Хаменеигийн төрсөн хот Махадад хүртэл эсэргүүцлийн жагсаал болж байна. Ираны сая,сая хүн эсэргүүцлийн жагсаал хийж байна.  Харин саяхан Ираны дээд удирдагч Хаменеи ТВ-ээр “Засаг төрийн эсрэг үймээн дэгдээгчидтэй хатуу тэмцэнэ, Тэд АНУ-ын таалалд нийцэхийг оролдож байна ” хэмээн мэдэгджээ. Ираны Ерөнхий прокурор Азад “ Эсэргүүцлийн жагсаалд оролцсон хүн бүрийг “Бурханы дайсан” хэмээн үзэх болно. Эсэргүүцлийн жагсаалд оролцож улсын өмчийг сүйтгэсэн, хүчний байгууллагын эсрэг үйл ажиллагаа явуулсан хүнийг цаазаар авах болно. Тэднийг төрийн эсрэг гэмт хэрэг хийсэн хэргээр яллах болно” хэмээн мэдэгдэв. Харин жагсаалд оролцсон Ираны залуус “Мистер Трамп Та Иранд ирж бидэнд туслаач”хэмээн хашгиралдаж байв. Ираны эрх баригчид интернетийг хаасан боловч Ираны залуус Интернетийг Иранд Starlink системд холбож тусалсан АНУ-ын төрийн тэргүүн Трамп болон Илон Маскад талархаж байна. АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргаМаркио Рубио саяхан сайт дээрээ “ АНУ аймшиггүй чин зоригт Ираны ард түмнийг дэмжиж байна” хэмээн мэдэгджээ. 

Эдүгээ олон улсын шинжээчид“АНУ-ын гол бай Венесуэл улсын ерөнхийлөгөгч Мадура болж байсан бол одоо 1989 оноос эхлэн төрийн эрх барьж байгаа Ираны удирдагч Хаменеи АНУ-ын гол бай болж байна” хэмээн үзэж байна.Өнгөрсөн оны 6-р сард болсон Израил - Ираны 12 өдрийн дайнд Израилын тусгай алба Хаменеиг хөнөөх ажиллагааг эхлүүлсэн боловч Хаменей улсынхаа нутгийн гүн рүү орж нуугдсан тул тэрхүү ажиллагаа бүтэлгүй болжээ.Саяхан Израилын ерөнхйи сайд “Бид Иран руу агаараас дайрахгүй” хэмээн мэдэгджээ .Гэсэн ч эдүгээ Ираны удирдагчийн ойр байх нь аюултай хэмээн шинжээчид үзэж байна.

Ираны шинжээчид болон сэтгүүлчид “ Саяхан Венесуэлийн удирдагч Мадуро ард түмнийхээ санал бодлыг дарж өөрчлөлт хийгээгүй тул дарангуйлагчдын хувь тавилан түүнийг нөмөрсөн. Мадура саяхан түүхийн хог дээр хаягдлаа. Хичнээн их нефтийн баялагтай байсан ч ард түмнээ дарангуйлж ядуу болгосон удирдагчийг ийм л хувь тавилан хүлээдэг аж. Ираны удирдагчийгч мөн адил ийм хувь тавилан хүлээж байгаа болов уу” хэмээж байна.

Британий “The Times” сонин “Али Хаменеи хэрэв босогчид ялвал Оросын Москва руу ойр дотны хүмүүстэйгээ зугатахаар төлөвлөж байгаа” хэмээнмэдээлжээ. Трамп энэ мэдээллийг үнэн байж болзошгүй хэмээн үзжээ.  Ираны жагсагчид “Шах Пехлеви эх орондоо эргэн ирээч” гэсэн уриа барьсаннь ч харагдаж байв. 

Иранчууд дарангуйллын нийгэмд 47 жил амьдарч бүр залхаж гүйцжээ. Иран байгалийн баялаг ихтэй, дэлхийд нефть олборолтоор дөрөвт жагсдаг бөгөөд улс нь үлэмж их валют олдог боловч ард түмний амьдралын түвшин ядуу, эрх чөлөө хумигдмал, авилгал дэлгэрчбаян ядуугийн ялгаа ихэссэн тул ард түмэн залхжээ.  АНУ-д амьдарч байгаа шахзаде Реза Пехлеви “Ираны ард түмний хүсэл эрмэлзлэл бол "Хаменей Иранаас зайлж Башир Асадын хамт амьдрахаар Оросын Москвад оч" гэсэн шаардлага юм. Ираны ажилчид орон даяар ажил хаялт явуулвал харгис дэглэмийг нурахад хүргэнэ. Би манай ард түмэн ялмагц эх орондоо буцан очиж та нартайгаа хамт байх  болно. Энэ өдөр удахгүй ирнэ гэдэгт би итгэж байна” хэмээн мэдэгджээ.Ираны ард түмний тэмцэл үргэлжилсээр байна. 

Ираны түүхийг товч авч үзье. Иран бол 5000 жилийн эртний түүхтэй,өндөр соёлтой гайхалтай орон юм. Иран бол олон зууны турш Перс гэдэг нэртэй байсан. Персийг 656 онд арабууд эзэлж, Исламын шашныг түгээж байлаа, 13-14 дүгээр зуунд монголчууд Персийг эзэлж, Чингис хааны удам Тулуй ханы хөвгүүн Хүлэгү хааны үед Перст төрт ёс, татварын систем, одон орны төв, хот байгуулалт, өртөө шуудан байгуулж, торгоны замыг хамгаалж байлаа. Дараа нь Төмөр хаан Персийг эзэлж ялангуяа Төмөр хааны хүү Шахруха хааны үед Персийн соёл, шинжлэх ухаан цэцэглэн хөгжиж байлаа. Чингис хааны алтан ургийн хөвгүүд Перст 13 -14 дүгээр зуунд хаанчлав. Дараа нь 1501 оноос 1979 он хүртэл Сефевид, Афшарид, Канжи, Пехлевийн удам хаанчлав. Дэлхийн 2-р дайны үед Иран улс Германий нацизмын эсрэг дайнд Британи улс,Зөвлөлт улсыг дэмжиж эдгээр улсын цэргийг нутагтаа түр байрлахыг зөвшөөрч АНУ, Британи зэрэг холбоотон улсуудаас Зөвлөлт улсад нийлүүлсэн тусламжийн автомашин, цэргийн техникийг нутгаараа дамжуулах тээвэр ложистикийг байгуулж байв.

1979 онд иранчууд Пехлеви хааныг огцруулан Исламын бүгд найрамдах улсыг байгуулав. Дараа нь Ирак- Ираны дайн 1980-1988 онуудад 8 жил үргэлжилж 500 000 хүн алагдав. Иран улсын төрийн байгуулалт нь Дээд удирдагч/ Рабхар /-Ерөнхийлөгч - Парламент буюу Межлис гэсэн бүтэцтэй. Межлис нь 290 гишүүнтэй. Шах Реза Пехлевийн үед Иран улс нилээд эрх чөлөөтэй болж эдийн засаг нь нээлттэй болж АНУ болон Өрнөдийн улсууд, Зөвлөлт Холбоот улс зэрэг социалист орнуудтай сайн харилцаатай байсан юм. Хорьдугаар зууны жар, далаад онуудад Иранд аж үйлдвэр хөгжиж, эдийн засгийн өсөлт нь азид Японы дараа хоёрдугаарт явж байлаа. Гэтэл 1979 оны Исламын хувьсгалын дараа Иран улс хаалтай,харгис дарангуйллын орон болжээ. 1979 онд Иран дахин шинээр Үндсэн хууль баталж Аятолла Хоменейг Рахбар буюу Дээд удирдагчаар батлав. Хуулийн дээр, төрийн дээр Исламыншашны тэргүүн ноёрхож эхлэв. Хуулийн оронд Исламын шариатыг мөрдөж эхлэв.Улс даяар улс төрийн намын үйл ажиллагааг хориглов, бүх чөлөөт сонин хэвлэл, чөлөөт ТВ, радиогхориглов, өрнөдийн хөгжим сонсож, кино үзэхийг хориглов, тоглоом тоглохыг хориглов, эмэгтэйчүүд нүүрээ ил гаргаж явахыг хориглож зөвхөн паранжа буюу гивлүүр зүүхийг шаардав, эмэгтэйчүүд төрийн болон үйлчилгээний байгууллагад ажиллахыг хориглов, эмэгтэйчүүдийг автомашин барихыг хориглов. Шариатын хуулийг зөрчвөл чулуу шидэж алах, ташуурдах, нүдийг нь ухах, хамар чихийг нь огтлох, гар хөлийг нь тайрах гэх мэтийн арга хэмжээ авдаг болов. 

Иран орон ийнхүү 47 жилийн турш исламын хатуу дэглэм дор оршив.1979 оны Исламын хувьсгалаас хойшхи өнгөрсөн 47 жилийн туршид Иран эдийн засгийн хоригт орсон ньИраны хөгжилд сөргөөр нөлөөлж байна. Иран хөрш Турк, Ирак зэрэг орнуудтай харилцаагаа сайжруулахын оронд Оросын Холбооны улстай цэрэг эдийн засгийн харилцаанд орж эцэстээ Оросын Украинд хийсэн дайнд дэмжлэг үзүүлж “Шахед” дроныг хэдэн мянгаар нь Орост нийлүүлж байгаа нь олон улсад Ираны нэр хүндийг унагасан явдал болж байна.Иран эдүгээ Украин болон Израилын эсрэг дайныг дэмжигч орон болоод байна, олон улсын хэмжээнд алан хядах ажиллагааг санхүүжүүлж зохион байгуулдаг төв нь болоод байна.

Би нэгэн удаа яг тэр үеийг өгүүлсэн уран сайхны кино үзсэн юм. Тэр кинонд Шах Пехлевиг огцруулсны дараа Ираны хувьсгалчид Ираны баян чинээлэг хүмүүсийг баривчилж олон хоногоор шоронд хийж, ” Чи Шах Пехлевитэй холбоотой байсан уу, түүнийг дэмжиж байсан уу” хэмээнбайцааж тамлан зовоож байв. Тэрхүү хэлмэгдүүлэлтэд өртөж баригдсан нэгэн баян бизнесмэн еврей эр хамаг хөрөнгө мөнгөө хувьсгалчдад хахуульболгон өгч арайхийж шоронгоос мултарчТурк руу дүрвэж амь аврагдсан байдаг. Иранд тэр үед их л том хэлмэгдүүлэлт болж байсан юм билээ. 

Иран бол бүс нутагтаа хөгжилтэй, томоохон орны тоонд орж байна. Иран улсын нутаг дэвсгэр 1.6 сая квадрат км, хүн ам нь 81.0 сая, нийт 31 мужтай. Дотоодын нийт бүтээгдэхүүн нь жилд 1.7 их наяд ам.доллар, нэг хүнд ногдох ДНБ нь 20370 ам долларт хүрчээ. Нийслэл Техран хот нь 8.7 сая хүн амтай. Иран улсад суурь машины үйлдвэр, нефть химийн үйлдвэр, автомашины үйлдвэр, электрон бүтээгдэхүүний үйлдвэр, зэвсгийн үйлдвэр, нэхмэлийн үйлдвэр хөгжсөн. Иран 2009 онд сансарт хиймэл дагуул хөөргөж, дэлхийд сансрыг эзэмшигч 10 дахь орон болжээ.Ираны Зэвсэгт хүчин нь Арми болон Исламын хувьсгалын дайчдын Корпус гэсэн хоёр том бүрэлдэхүүнтэй , нийтдээ 1 сая 500 000 цэрэгтэй.

Иран улс бол нефтийн эх орон. Иранд анх 1909 онд англи- персийн хамтарсан анхны нефтийн үйлдвэр байгуулж байсан бол эдүгээ нефтийн 9 үйлдвэртэй болоод байна. Ираны нефтийн нөөц нь 50 тэрбум тонн. Нефтийн нөөцөөр Иран улс дэлхийд Венесуэль болон Саудын Арабын дараа гуравдугаарт, нефть олборлолтоор дэлхийд АНУ, ОХУ, Саудын Арабын дараа дөрөвдүгээр байрт орж байна.Иран улс нэг жилд 240 сая тонн нефть, нэг өдөрт 650 000 тонн нефть олборлож байна, нэг жилд 105 сая тонн нефть, 12 тэрбум шоо метр байгалийн хий экспортолжүлэмж их хэмжээний валют олж байна. Иран улс атомын цахилгаан станцтай.

Цаашдаа Иран улс хөрш Турк улс шиг өрнөдийн чиг баримжаатай, өндөр хөгжилтэй, эрх чөлөөтэйардчилсан улс болох уу, эсхүл исламын хатуу дэглэмтэй дарангуйллын улс хэвээр үлдэх үү гэдгийг цаг хугацаа харуулах биз ээ. 

Доржийн СҮХБААТАР    2025.01.12