Сүхбаатар

@Sukhbaatar
101
нийтлэл
1,122,273
уншигдсан
615
сэтгэгдэл

ӨВЧНӨӨ ЯЛСАН ХҮН ӨӨРИЙГӨӨ Ч ЯЛЖ ЧАДНА

Өвчин бол үйлийн үр хэмээн буддын сударт бичжээ. Энэхүү үйлийн үр болсон өвчнөө хүмүүс ялж чадаж байна уу. Өвчин яагаад хүмүүсийг сүүдэр шиг дагадаг юм бэ?

ЭХИЙН АЧ

Эцэг эхийнхээ ачийг хариулахын үлгэрийг Бурхан багш биеэрээ үзүүлсэн билээ. Зургаан зүйл амьтны төрлөөс хүний төрлийг олно гэдэг үлгэрлэвээс, зүүний үзүүрийг дээш хандуулаад дээрээс нь юнгар будааг цацваас зүүний үзүүрт тогтсон юнгар төдий машид ховор юм. Ээждээ шүүдрийн усаар цай чанаж өргөвөөс нэг удаа л босож хөхүүлсэн ачийг хариулна гэж монголчууд хэлдэг. Эцэг эхийн ачийг хариулах шиг бэрх зүйл ертөнцөд үгүй билээ. Бурхан багш төгс гэгээрлийн хутгийг олоод олон шавь нартаа дээдийн номыг зааж байх нэгэн цагт эхийнхээ ачийг санан хаана буйг болгоовоос гучин гурван тэнгэрийн оронд байсанд гучин гурван тэнгэрийн оронд морилон дөчин тав хоног хайлан хурж нийт гурван сар тэнгэрүүдэд ном номлож эхийнхээ ачийг хариулаад намрын адаг сарын хорин хоёронд олон тэнгэр нараар үдүүлэн Замбуутивд эргэн залран ирсэн түүхтэй.

ДЭЛХИЙН ШИЛДЭГ УДИРДАГЧ НАРЕНДРА МОДИ

Дэлхийн шилдэг удирдагч Нарендра Моди энэ жил 75 настай бөгөөд бүх амьдралаа эх орныхоо төлөө зориулжээ.Түүнд эхнэртэйгээ хамт амьдарч үр хүүхэдтэй болох цаг зав ч байсангүй, хөрөнгө мөнгө хуримтлуулж баяжих хүсэл ч байсангүй. Ер нь Энэтхэгийн удирдагчид хамаг амьдралаа эх орныхоо төлөө зориулсан байдаг юм. Махатма Гандид таяг, нөмрөг, нүдний шилнээс өөр өмч хөрөнгө байсангүй, Жавахарлал Неру 10 жил шоронд хоригдож байхдаа дэлхийн түүхийн тухай гайхалтай ном бичиж байлаа. Жинхэнэ эх оронч агуу удирдагч гэж ийм л хүмүүсийг хэлж байгаа юм.