Манай нийгэмд хувьсгал явагдаж байна. Энэ цаг үеийн кэйсүүд одоо л сүр сархийгээд, энгийн мэт өнгөрч буйгаас биш хожим дурсахад Монгол улсын хувьд гутарч боломгүй гурван жил өнгөрсөн байх вий.
“Хөгжлийн банкны хэрэг” гэж сүүлийн нэг жил нийтээрээ шуугьж, бас ч гэж олон асуудал шийджээ. Санхүүгийн хувьд өвчлөөд байсан, цаашид оршин тогтнох аргагүй болчихсон байсан байгууллагыг нэг жилд ямартай ч сэхээнээс нь гаргаж чадсан байна. Өмнөх алдаагаа засаж, банкны бизнес модель, засаглал дээр гарч болох олон өө сэв, дутагдлыг ч олж таньсан байх.
Гадаад бодлого нэн түрүүнд өөрийнхөө ашиг сонирхлыг тодорхойлох, дараа нь цаад талынхаа ашиг сонирхлыг мэдэх, улмаар хоёр талын ашиг сонирхол дээр огтлолцох цэгээ тогтоож, эцэст нь арга хэрэгслээ бүрдүүлэх ёстой.
Одоо Хөгжлийн банк цаашаа яах вэ гэдэгт хоёр сонголт гарч ирлээ. Нэгдүгээрт татан буулгах, хоёрдугаарт засаж янзлаад цааш үргэлжлүүлэх. Мэдээж хамгийн хялбар нь татан буулгах. Гэвч арван жил болсон банкаа үйл тамаа цайж тодорхой үр дүнд хүрсний дараа “Өө энэ бүтэхгүй юм байна” гээд татан буулгачих нь дэндүү хайран. Төсвийн мөнгө хүрдэггүй, хувийн хэвшлийнхэн дийлэмгүй томоохон төслүүдэд гадны зээл зайлшгүй шаардагдана. Дэлгүүрт хулгай орлоо гээд дэлгүүрээ буулгадаггүй шүү дээ.
Уг нь уухгүйгээр жолоо барих маш амархан. Гэхдээ амархан зүйлийг тогтмол биелүүлэх нь өөрөө тийм ч амар байдаггүй. Уг нь бол ганц удаагийн дадал зуршил, ганцхан удаагийн тэвчээр л хангалттай. Жилд 54 мянган жолооч согтуугаар баригддаг энэ тоо ядаж жилдээ 10-20 хувиар буурч эхэлбэл тэр ч бас гайхамшигтай зүйл. Нэг жолооч гайхамшигтай байж чадвал бүх нийтээрээ гайхамшигтай байж чадна гэсэн үг билээ.
Аль нэг тал уруугаа туйлшрах л юм бол нацизм, эсвэл комунизм уруугаа явчихдаг. Нацизм, коммунизм, эвгеник хөдөлгөөн, дарангуйлал төрөн гарсан Герман, СССР, Итали, Испани, АНУ /1929 оны хямрал/ улс орнууд бүгдээрээ тухайн үедээ эдийн засаг нь хямарсан, инфляц нүүрлэсэн, хүмүүс нь уур бухимдалтай тийм үе нь таарсан байдаг юм. Манайд ч одоо яг тийм цаг үе явж байна, тал талдаа жаахан ул суурьтай ухаалаг байцгаах юмсан.