Энэ ном бол философич Д.Гантөмөрийн шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалсан бүтээл юм.
Тэгтэл Комти, Аруша руу эргэсэнгүй, шатахуун хүрнэ гэж тооцсон бололтой, харцаа доошлуулан газрын гадаргуугаас төдий л өндөрт биш анхны цас аятай хийсэн сарних хөвөн ягаан үүлсийг ажиглан харав. Өмнө зүгээс нүүж буй царцаа юмсанж тэр үүл. Төдхөн онгоц өндөр авч, зүүнийг барин нисэх шиг боллоо. Тэгээд гэнэтхэн харанхуй нөмрөв. Аадрын үүлэн дунд нисээд орчихсон нь тэр байжээ. Хүрхрээн дундуур нисэх шиг, хаашаа л харна аадар цутгана. Үүлэн дундаас гарахад Комти эргэж хараад инээмсэглэн урагшаа зангахад тэр зүгт тэнгэрийн уудмыг эзэгнэн ноёлсон асар өндөр, алтан наран доор цасан цагаанаар гялтганан гялалзаж харах орчныг бүрэн эзэлсэн Килиманжарогийн ам дөрвөлжин орой тодрон үзэгдлээ. Тэрүүхэн мөчид эцсийн зогсоол нь энд байгааг тэр ухамсарлан ойлгов.
Аяллын хоёр боть тэмдэглэлийн монгол орчуулгын өмнөх үгийг оруулав.
Асар баялаг Атлантид хэмээх арал улсын тухай анх Платон юу гэж бичив? XIX зууны сүүлээр Америкийн улстөрч, Минесота мужийн сенатч Игнатиус Донили Атлантидыг өргөн олонд хэрхэн яаж ухуулан таниулав? Дараа нь Оросын зөнч гэх Елена Блаватская “Нууц номлол”-доо юу гэж өгүүлэв? Зуунаас зуунд өртөөлөн хүний оюуныг эзэмдсэн Атлантидын домог адаг сүүлдээ нацистуудын аймшигт яргаллын үндэс болсон нь хяслантай. Атлантидын домог эрт цагаас ийнхүү яван явсаар хоёр тийш салж, нэг салаа нь Атлантын далайд живсэн асар баялаг арал улсын эрэлд хөтлөх бол нөгөө нь зургаа дахь мэдрэхүй, зөн билгийн ертөнцөд аваачих юмсанжээ.