Монгол хүн лавлахдаа ”тийм биз дээ” гэдэг бол энэтхэг европчууд тонгоруулж “үгүй юу?” гэдэг. Аюулд өртсөн монгол хүн “авраарай”, аллаа”, “яанаа”, ”туслаарай” гэдэг болохоос ”үгүй үгүй” гэж давтдаггүй. ”Тиймээ, тийм, тийм” гэж орилоод л байх юм, ”зөв хө”, ”болж байна”, ”ураа”, ашгүй дээ” гээд мөн ч олон хувилбар байна даа. Ялангуяа америкчуудын ёстой нэг цээргүй үргэлж хэрэглэдэг үг бол ”fuck”! Хараал гэсэн утгаа алдаад уулга болж дээ. Үүнийг оросууд ”пошёл…” хэмээн арын үгийг нь хасаж эерүүлэн орчуулах юм билээ. Монгол орчуулга их ядуу. Голдуу ”хараал идсэн”, ”зайл”, “новш” гэж байна. Энэтхэг европчуудын хараал голдуу ёс бус моралийг хөнддөг бол монголчууд үхэх бэртэхийг ерөөж хараадаг, уулгалдаг. Сэтгэлгээний онцлог. “Хуц”, ”уль”, ”донгос”, ”солиор”, ”өвчигнөөд бай” гээд л цааш нь хөврүүлж болно.
Хэд хоногийн өмнө 11 дүгээр сарын 26-ны нэгдэх өдөр орон даяар амарлаа. Амардаг болоод бараг хориод жил болж байна.
#нийгэм
#нийтлэл
Төрийн төлөө төмсгөө хавдтал зүтгэсэн хэмээн ялархдаг хүн олон бий. Чиний төлөө чөмгөө дундартал гүйлээ гээд салдаггүй гар ч цөөнгүй. Чамд хэрэгтэй учраас л тэгсэн бус уу? Чамд хэрэгтэй учраас л өвчтэй хүн эмчилж, ардын хүүхэд сурган хүмүүжүүлж, гудамжны хог цэвэрлэж, цэрэгт алба хааж, мал маллаж, будаа тариа тарьдаг. Цалин нь, орлого нь, нэр хүнд нь, хүлээн завшөөрүүлэх нь, бахархал нь гагцхүү ЧАМД л хэрэгтэй.
Оросын утга зохиолоос бүх дэлхий даяараа мэддэг, уншдаг, сургуульд заадаг, сэхээтнүүд байнга эшилдэг гурван аугаа зохиолч бий нь Лев Толстой, Феодор Достоевский... тэгээд богино өгүүллэг ба жүжгийн зохиолын суут Антон ЧЕХОВ. "Краткость сестра таланта" гэсэн алдартай мэргэн үгийнхээ эзэн болсон түүний "Жилец" богино өгүүллэгийг орчуулснаа сонирхуулж байна.
Ардчилсан хувьсгал Монголд өрнөөд 18 жил болж байна. Үе гэсэн ойлголт бий. Монгол хүн эрт гэрлэдэг гэж үзвэл 18 жил нь хүний нэг үе болох юм.
#улстөр
#нийтлэл
Өнөөдөр Монгол улсын тусгаар тогтнол баталгаатай. Энэ орныг хэн ч эзлэн түрэмгийлэх гээгүй. Үгүйдээ л дэлхийг хамарсан дараагийн дайн хүртэл. Монгол улсыг хоёр хөршийн хэн нь ч анекс хийх, булаан эзлэх сонирхолгүй. Тэдэнд найдвартай жийрэглэгч тусгаар улс хэрэгтэй. Харин энэ тусгай бүс рүү өөр сонирхогчид орж ирэн гүн харилцаа тогтоохыг тэд яав ч зөвшөөрөхгүй. Тэртэй тэргүй бололцоогүй зүйлийг боломжийн болгох гэж зүтгэх тусмаа монголчууд л хохирно.