Тэр үедээ л зөвлөлтүүд Монголыг Бүгд Найрамдах Улс болгон тунхаглахаар нэгэнт шийдсэн бололтой. Бээжинд гарын үсэг зурахаас яг 10 хоногийн өмнө 1924 оны тавдугаар сарын 20-нд VIII Богд хаан Нийслэл хүрээнээ таалал төгсөв. Цаг давхцсан энэ үед Монголыг Хятадын салшгүй нэг хэсэг гэсэн Бээжингийн хэлэлцээр ба Бүгд Найрамдах Улс болгон яаралтай өөрчлөх шаардлагын үүднээс үхэв бололтой.
Богд хаан нас барснаас ердөө арав хоногийн дараа Бээжинд Караханы хэлэлцээрийг баталгаажуулж гарын үсэг зурсан. Хэрэв Гадаад Монгол нь тусгаар улс биш, Хятадын сюзерен юм бол хаантай байх ёсгүй. 1915 оны гурван талын хэлэлцээний үеэр Гадаад Монголыг Хятадын сюзерен гэж хүлээн зөвшөөрсөн мөртөө өөрийн хаантай байлгана гэсэн маргаанд хятадууд маш их эмзэглэж байсан. Эцэст нь оросуудын зөвшөөрсөн, хятадуудын шахсаны үндсэн дээр Богд Жавзандамба нь Монголын хаан биш повелитель болж дууссан билээ. Эндээс Монгол нь өөрийн хаантай байх байхгүй асуулт нь хятадуудын хувьд зарчмын асуудал юм.
Олон улсын бирж дээр гарах тухай их ярьдаг боллоо. Сүүлийн үед тааралдсан бизнес эрхлэгч болгон шахам удахгүй Хонконгийн бирж дээр эзэмшиж буй орд газраа тавиад гарах гэж байгаа тухайгаа сонин болгон ярина.
#эдийн засаг
#нийтлэл
Возможно Путин рассержен и не находит места, т.к. он впитался советской идеологией, описывающей Вторую Мировую войну как Великую Отчественную 1941-1945 г.г Наверное статья не об исторической правде, а о его «словах от сердца» к своему народу.
Өдгөө Кремль тодорхойлолтыг нь өгч буй русофоби гэх хараал хэдэн зуун жилийн өмнөөс Оросын түрэмгийлэл өртсөн газар бүрт байсан. Русофоби гэдэг нь оросуудад харшилтай, тэдэнд дургүй, элэггүй гэсэн утга санаа агуулдаг. Ийм төстэй нэршил болох синофоби, ниппонофоби, афрофоби, юдэнофоби, англофоби, ксэнофоби гээд элбэг байдаг ч тэр болгоныг дэвэргэж дайсан тодруулаад явдаггүй. Орост русофоби олон жил далд байснаа Эзэнт гүрэн задрангуут ил гарч эрчээ авчээ.
Урьд социализмын үеийн хотын хулигаанууд комбинатынхан, микрийнхэн, дөчин мянгатынхан гэж бүлэг болон хоорондоо зодолддог байсан бол, өнөөгийн “шинэ үе” гэгчид наян оныхон, ерөн оныхон, шинэ зууныхан хэмээн бүлэгт хуваагдан хоорондоо эрх мэдэл булаацалдан алалдана. Биенийгээ “энэ хулгайч манай ерэнтаван оныхныг төлөөлөх эрхгүй” ч гэж зурагтаар зарлаж байх шиг? Тэд хулгайлсан дээрэмдсэн их мөнгөнийхөө шавхрууг ард түмэндээ тарааж нэр нүүр олсныгоо эх орон, ард түмэн гэсэн үгээр илбэн тохинуулж улам мандан бадрана. Прагматикууд тул ямар ард түмэнтэйгээ сайн ойлгоно, тэдэнд хэрхэн тохируулахаа ч сайн мэддэг.
Монгол улс анх удаа тусгаар тогтнолынхоо өдрийг тэмдэглэх гэж байна. Ийм сайхан санаачлага гаргаж хуульчлуулсан Ерөнхийлөгчид талархууштай.
#нийгэм
#нийтлэл