Баабар

@baabar
919
нийтлэл
78,522,111
уншигдсан
37,532
сэтгэгдэл

АВРАГДСАН 57 ЗОРЧИГЧ

Дэлгэц дээр хөөр баяр болсон Ерөнхийлөгчийн дүрс тодорлоо. Тэрээр “Ю”-г эрин зууны суут хүн гэж магтаад ийм их гавъяа байгуулсан учраас улсынхаа бүх одон медаль, цол хэргэмийг бүгдийг нь нэг дор олгож алдар гавъяаг нь мөнхжүүлэх зарлиг гаргав. Мөн энэ өдрөөс “Ю”-г Ерөнхийлөгчийн шадар сайдаар томилж байгаагаа зарлав.

МОНГОЛ ХЭЛЭНД ГАЛИГ ТЭМДЭГТ ХЭРЭГЛЭХҮЙ

Монгол хэлэнд анхны галиг үсгийг Чойжи-Одсэрээс өмнө Пагва лам зохиожээ. Түүний санаачилсан дөрвөлжин үсэг нь гагц монгол хэлний төдийгүй олон хэлний дундын галиг үсэг байсан юм. Үй олон үндэстнийг нэгтгэсэн Их Монгол улсад нэгдсэн галиг хэрэгтэй байснаас энэтхэг-төвд үсгийн зарчмаар нийтлэг галиг зохиосон нь энэ аж. Үүнийг дөрвөлжин үсэг гэдэг ч олон улсын тогтсон нэршлээр “пагва бичиг” гэнэ. Өөр өөр хэлтнүүд байтугай ханзаар буюу дүрс үсгээр бичдэг хятадууд хүртэл нэг утгыг өөр өөр ханзаар дураараа тэмдэглэчихдэг байсан учир бичиг захидалд нөгөөдөх нь ойлгомжгүй, эсвэл өөр утга агуулдаг бэрхшээл их гардаг байсан гэнэ. Энэ нь үлгэрлэвээс өнөөдөр дэлхий нийтээр дундаа латин гэсэн нэг галиг үсэгтэй болсонтой ижил юм. Бүр тодорхой хэлбэл компютэрийн юникод гэсэн үг. Солонгос хэлээр дөрвөлжин үсгээр бичсэн олон захидал өнөөдөр ч олдсоор. Судлаачдын нотолж буйгаар Сэчон хааны захиалгаар зохиогдсон өнөөгийн солонгос бичиг нь чухам дөрвөлжин үсгээс санаа авсан гэх.

МУУ НЭРТЭЙ ЧИНГИС, САЙН НЭРТЭЙ ХУБИЛАЙ

Ляо улсын хятанчууд, Алтан улсын зүрчид нар монголчуудыг бодвол илүү баян байсан нь тэд умард Хятадад асар их дээрэм тонуул хийсэнтэй холбоотой. Тэгвэл Хубилай эд баялаг хуримтлуулахын тулд тонуул хийснээс татвараа зөв авч байхыг илүүд үзэж байсан нь хятадуудад ч хавьгүй дээр, өөрийнх нь хаант улсын засаг захиргаанд ч ашиг тустай байжээ

“НЭГ ХЯТАД” БОДЛОГЫН НААНА ЦААНА

Тайваний тусгаар тогтнох гэсэн асуудалд Бээжин тун ч эмзэг, ширүүн, эрс шийдмэг хандаж байгаа. Тайвань өөрийн тусгаар тогтнолоо зарладаг л юм бол шууд цэрэглэн довтолно гэдгээ ил тодоор мэдэгдэж байна. Тайванийг эх газартаа нэгдэхийг Бээжин яаруулахгүй байгаа боловч нөгөө талаар тусгаарлах санааг нь сонсохыг ч хүсэхгүй аж.

Төгрөг онхолдохыг Монголбанк ажиглахуй

Төв банкны дэд Ерөнхийлөгч гээд нэг дажгүй залуу (нэт дээр зураг нь байна билээ) байна. Америк долларын ханш өсөлтийн учрыг нүдэнд харагдаж гарт баригдтал сайхан тайлбарлажээ. Монгол улс ханшийн чөлөөт дэглэмтэй, энэ нь хуулинд тусгагдсан гэнэ.
#эдийн засаг #нийтлэл

Эх орон

ЭХ ОРОН – сайхан үг. Эх болсон нутаг минь гэсэн агуулгатай.