2008 оны 7-р сарын 1-ий үймээний жинхэнэ эх сурвалж энэхүү дөрвөн оны сонгууль байсан юм. АН-ын төлөө саналаа өгөөд өгөөд байхад дүн эсрэгээрээ гарсанд хүмүүс бухимдсан. Дөрвөн оны сонгуулийн луйвар бүхний нүдэн дээр ил байсан болохоор хүмүүс жинхэнэ учир шалтгааныг мэдэж байсан.
Сая хэвлэгдэж гарсан МОНГОЛ ТҮҮХ-ийн дөрөв дахь хэвлэлийн хэсгээс сонирхуулж байна. 1300 орчим хуудастай, 2000 орчим эшлэлтэй, зуу гаруй зураг чимэглэлтэй, хоёр боть бүтээл.
Нийгмээ шударгажуулах, архагшсан хүнд өвчнөө эмнэхээр нийтээр шийдэж байгаа нь сайн хэрэг, амжилт хүсье. Гэхдээ энэ үйлсэд оролцогч талууд аль алин нь шударга байх хэрэгтэй. Өрөөсөн талын доголон “шударга” хэзээ ч үнэн мөнд хүрч чадахгүй. Алив тулгамдсан асуудлыг шийдэж чадахгүй эргэлзвэл зарчмаа л баримтал.
Хүмүүний эрх гэдэг нь дураараа дургиж дунд чөмгөөрөө жиргэнэ гэсэн үг биш. Хүмүүний эрхээр хангагдсан чөлөөт нийгэмд хүн хуулийн хүрээнд юу дуртайгаа хийж болох авч энэ дур нь бусдын эрхийг хөндөхгүй байхаар хязгаарлагддаг. Вакцинжуулалтад хамаарагдахгүй байхын уриалах, өдөөн хатгах нь олон мянган хүний хүмүүний эрхэд халдаж буй хэрэг. Чухам чингүүлэхгүй байхын тулд л төр оршин буй билээ. Хөл хорио тогтоож буй нь ч төрийн албадлага, энэ нь нийгмийн сайн сайхны тулд авч буй арга хэмжээ болохоос хүмүүний эрхэнд халдаад байгаа явдал биш.
Ингээд 1947 оны зургадугаар сарын 5-нд Монголын хилийн цэрэг Ма Синжэний хороо руу гэнэдүүлэн довтоллоо. Даруй Зөвлөлтийн улаан таван хошуутай таван онгоц нэмж ирэн бөмбөгдсөн байна. Бөмбөгдөлтөнд өртсөн нутаг албан ёсоор Хятадад хамаарч байлаа. Энэ үед Ил Тарвагатайг зөвлөлтүүд хяналтаа байлгаж байсан, бөмбөгдөгч онгоцнууд тэндээс ниссэн бололтой. Ийнхүү дээрэмчдийг Монголын хилээс хөөн гаргасан боловч цааш ахин Хятадад хамаарах Байтаг Богд ууланд хүрчээ. Байтаг Богд нь дан уул биш, бүхэл бүтэн нуруу юм. Байтаг Богдын өмнөд хэсгийг хятадууд өөрийн нутаг гэж үзэж байсан тул эл довтолгооныг Хятадын эсрэг халдлага гэж үзэв. Ингээд гоминданы Засгийн газраас Байтаг Богд руу Цинхай дахь лалын цэргийн тусгай хороог илгээжээ. Ийнхүү 1947 оны долдугаар сарын эхээр монголчуудад эзлэгдсэн газрыг эргүүлж авлаа.
Микрофон барьсан сурвалжлагч өнөөгийн шинжлэх ухааны хамгийн нарийн салбар болох генийн инжинер зүйн асуудлаар мэргэжлийн хүмүүстэй маргалдан бараг ялангаа алдаж буй нь манай орны боловсролын төвшин ихэд дээшээ гарсны нэгээхэн илрэл юм.
#нийгэм
#нийтлэл