Баабар

@baabar
919
нийтлэл
78,522,111
уншигдсан
37,532
сэтгэгдэл

Ардчилсан тогтолцооны Монгол хувилбар

Чингис хааны зөвлөх Елүй Чүцай нэгэнтээ их хаанд “Морин дээрээс дэлхийг хураах амархан, мориноосоо буугаад төрийг засах хэцүү” гэж сургаж байжээ.
#улстөр #нийтлэл

АРДЫН БОСЛОГО МОНГОЛЧУУДЫГ НИЙТЭЭР ӨЛБӨРЧ ҮХЭХ ТАМААС АВАРСАН

Хуурай өвсөнд түймэр асах мэт бослого Монгол орныг бараг тэр чигээр нь хамрав. Тавдугаар сар гэхэд бослого өнөөгийн засаг захиргааны хуваариар Увс, Ховд, Завхан, Говь-Алтай, Баянхонгор, Булган, Өвөрхангай, Өмнөговь, Сэлэнгэ, мэдээж Архангай, Хөвсгөл аймгийг хамарчээ. Дээрээс нь бөөнөөрөө дүрвэж байсан нутагт Хэнтий, Дорнод, Сүхбаатар, Баян-Өлгийг хамарч байсан гэж үзвэл эсэргүүцлийн хөдөлгөөн бараг бүх Монголыг хамарчээ гэж ойлгож болохоор байна...Ийнхүү цус асгаруулсан Иргэний дайн Монголд дэгдэх нь тэр ээ! Нэг талд нь гаднын хүчинд дулдуйдсан дарангуйллын бүх систем тогтоц ба түүнийг төлөөлсөн Монголын төр, нөгөө талд нь энэхүү хэрээс хэтэрсэн дарлалыг үл тэвчин эсэргүүцсэн ард түмэн зогсож байлаа.

Автономыг устгав

1996 онд хэвлэгдсэн ХХ зууны Монгол: Нүүдэл суудал, олз гарз нэртэй Монголын түүхийн ном гараад даруй 20 жил болжээ.
#чөлөөт цаг #нийтлэл

МОНГОЛ "ДЕЛО" (2)

Үргэлжлэлтэй. Дело хэмээх улс төрийн зорилготой зохиомол хэрэг цааш одоо болтол үргэлжилсээр. Маш урт жагсаалт болох учир 2020 он хүртлэх түүхийг дараагийн дугааруудад хэлхэе.

ПОПУЛИЗМД ИДЭГДЭХҮЙ

Цэцэглэн хvчирхэгжиж байсан гvрнийг бодлогогvйгээсээ гадна олон тvмэнд таалагдахын тулд маргаашаа мартчихсан ганц удирдагч сvйрvvлж сул дорой, ядуу орон болгодог.

СОЛИЙН ДАНЗАН

Зүүн Хүрээний Данзангийн бүлгийнхэн угийн эх оронч, үндэсний үзэлтнүүд байжээ. Тэд илүүтэй Богдод үнэнч байсан ба тусгаар тогтнолын төлөө юугаа ч үл хайрлах эрэлхэг зоригт эрс. Энэ бүлгийнхэн хэдийгээр бараг бүгдээрээ ард гаралтай боловч төрийн яамдын жижиг түшмэд. Догсом Зүүн Хүрээний бүлэг дотроо хамгийн боловсролтой нь байв. Магсаржав хурцын хүү, сүүлд нь өөрөө алдарт дуучин, хөгжмийн зохиолч болсон Дугаржав* болон Галсан, Тогтох, Даш, мөн Балсанов хэмээх буриад зэрэг хүмүүс, хожим Унгернтай нийлж гамин цэргийг устгахад онц гавьяа байгуулсан Баяр гүн, Сангийн сайд болж байсан Лувсанцэвээн нар ч энэ дугуйланд байсан.