1990 оны 5-р саын 20-нд энэ МАХН-ыг Монгол улсын дээд шүүх бүртгэн авснаар тус улсын нутаг дэвсгэрт Үндсэн хуулийн хүрээнд улс төрийн үйл ажиллагаа явуулахыг Монгол төр хүлээн зөвшөөрлөө. Ийнхүү монголчуудын гадны оролцоогүйгээр өөрснөө бие дааж байгуулсан улс төрийн анхны нам нь МАХН боллоо. Зорилго, үйл ажиллагаа, хандлага чиглэлээр энэхүү олон ургалч үзэлтэй, ардчилсан хүмүүнлэг улс төрийн хүчин нь урьд байгуулагдсан бүх намуудаас тэс өөр билээ.