Баабар

@baabar
919
нийтлэл
78,522,111
уншигдсан
37,532
сэтгэгдэл

Дилерээс офшор хүртэл

Дөнгөж 1991 онд Монгол улс Төв банк гээч юмтай болж банкны тогтолцоог хоёр шаттай болгосон билээ. Үүнээс өмнө төгрөгийг зохицуулах, арилжаа хийх банкууд холилдчихсон байсан юм. Тэгээд ч социализм нь зах зээлээс гадуур байдаг болохоор ханш, инфляци, арбитражийн гүйлгээ, хувьцаа, бирж, маркэтинг, реклам, диллэр, брокэр, тэрбайтугай зээл, зээлийн хүү гэсэн энгийн харилцаа үгүй байсан болохоор энэ талаар хэн ч мэддэггүй шахам байв.
#эдийн засаг #нийтлэл

Сүхбаатар ба Зориг

Сүхбаатар гэж жанжин байлаа. Эх оронч, цэргийн гавъяатан. Хэдийгээр тэрээр 1921 оны хувьсгалын удирдагч байгаагүй ч голлох удирдлагын нэгд багтаж байсан. Тэрээр эл хувьсгалын голлох хоёр толгойлогчийн нэг болох Данзангийн хамгийн ойрын хүн, түшиг тулгуур нь байсан юм.
#улстөр #нийтлэл

Золбин нохойн гэдэс шар тос тогтоодоггүйн учир

Эмээгийн яриа. Жараад оны үед нэгдэлжүүлэхэд ядуу нь эхэлж элсчээ. Дараа нь малтай улсыг хүчээр элсүүлж хөрөнгийг нь хураан тараасан байна. Олон хүүхэдтэй арчаагүй нэг айлд гурван толгой даалимба бас бус юм ноогдож.
#нийгэм #нийтлэл

ПИРРИЙН ЯЛАЛТ

Түүхийг буцааж болдоггүй юм. Түүхийг “тэгсэн бол тэгэх байсан, тэгээгүйгээс болоод тэгсэн” гэх мэтээр тайлбарлаж болдоггүй юм. Түүх болсноороо болоод л өнгөрдөг. Түүх түүхээрээ л үлддэг. Түүх гэдэг бол угтах ирээдүйг зөв тольдох сургамж, бахархал, эмгэнэл.

Монгол сонгуулийн ГАЖИГ

Ардчилсан тогтолцоонд ороод гуч гаруй жил боллоо. Ардчилал бол өөрийн зарчимтай, дэг журамтай, үнэлэмжтэй нийгэм. Сонгууль бол ардчилсан төрийг буй болгох механизм болохоос улс орноо нурааж тоглох солиорол биш шүү дээ. Галзуугийн эмнэлгийг галзуугийн эмнэлэг л гэдэг болохоос ардчилсан эмнэлэг гэдэггүй биз дээ?

Олон үндэстний гүрэн

Чингис хааныг 500 эхнэртэй байсан хэмээн тэмдэглэсэн нь ховор бус. Энэ нь нэг талаас ташаа мэдээ боловч нөгөө талаас оргүй худал зүйл биш.
#чөлөөт цаг #нийтлэл