Баабар

@baabar
919
нийтлэл
78,522,111
уншигдсан
37,532
сэтгэгдэл

Дэмидийн үхэл

1996 онд хэвлэгдсэн ХХ зууны Монгол: Нүүдэл суудал, олз гарз нэртэй Монголын түүхийн ном гараад даруй 20 жил болжээ. Тухайн үеийн түүхийн баримтын олдоц тааруугаас алдаж омгойтсон, буруу дүгнэсэн зүйл уг бүтээлд цөөнгүй оржээ.
#чөлөөт цаг #нийтлэл

ҮГҮҮЛЭГ

Зөвлөлтийн нэрт зохиолч Василий Шукшиний "Үгүүлэг" хэмээх энэ хөөрхөн өгүүллэгийг миний бие 1985 онд хөрвүүлсэн нь тухайн үедээ "Урлаг, утга зохиол" сонинд хэвлэгдэж байсан юм. Зүгээр л сонирхуулж байгаа юм.

ХААН ШАЛДАН БАЙНА!

Гэтэл бидний дундаас гэнэт Андэрсоны жаал хүү гарч ирээд “Хаан шалдан байна!” гэж хашхирах нь тэрээ!

Ч. ЖАРГАЛ: Монгол дахь Цөмийн эрчим хүчний үйлдвэр

Энэ онд миний хэвлүүлсэн сонин хэвлэл сайтуудад (“Өдрийн сонин”, Sonin.mn, LinkedIn гэх мэт…) “Цөмийн эрчим хүч, цөмийн техник технологийн Монголд тулгамдсан зарим асуудлууд ба Монгол улсын үндэсний эрх ашиг” нийтлэлд тавигдсан зарим асуудлуудыг үргэлжлүүлэн тайлбарлаж таниулах зорилгоор энэ нийтлэлийг бичлээ. Олон Улсын Атомын Энергийн Агентлагm Цөмийн зэвсэг үл дэлгэрүүлэх хяналтын НҮБ-ын Байцаагч 30 жил ажилласан, Физик-Математикийн ухааны доктор Балчин овогтой Чимэдбазарын Жаргал

ХИЙРХЭЛ

Олон улсын жишгээс гажин уралдаанч уяач дарга нар нь гэдсээ цэрийтэл баяжиж, ард түмэн нь хоосорч буй жишээ Монголоор нэг. Сүүлийн хэдэн жил Монголд орж ирсэн гуравдагч орны хөрөнгө оруулагчдыг хөөж гаргах сонирхол ч тэдэнд л илүү их байсан. Иймээс эсэргүүцлийн жагсаал цуглаан, эвдэн сүйтгэл, тулган шаардлагыг тэд л зохион байгуулах, өдөөн хатгах, санхүүжүүлэх илүүтэй шалтгаантай юм. Үүнд автахын тулд нэгдүгээрт эх оронч байх хэрэгтэй, хоёрт хөөрхөн тэнэг байх шаардлагатай. Энэ хоёр шаардлагыг хангасан хүмүүсээр харин миний эх орон ч дутна гэж гонж доо.

НААДАМ

Тогтмол хийж ирсэн анхны наадам нь тэмдэглэгдэн үлдсэнээр 1639 оноос хийх болсон Даншиг наадам юм. Тэр жил Занабазарыг Богдоор тодруулж, Халхын шашны тэргүүнээр өргөмжилснийг тохиолдуулан Ширээт цагаан нуурт өргөннаадам зохион байгуулсныг “Даншиг өргөх наадам” гэж нэрийдсэн аж. Уг наадамд Бөх лам барилдан түрүүлж, Бонхор Донир гэх хүний морь магнайлжээ. Даншиг цааш уламжлал болсон нь Долоннуурт 1696 оноос эхтэй. Тэр жил “Түмэн эх” хэмээх уртын дуу зохиогдсоноор наадмын албан ёсны сүлд дуутай болсон байна.