Монгол төрийн хүсэлтийг тэдэнд гардууллаа. Гэтэл Ардын дугуйлангийн толгойлогч Бодоо өврөөсөө өөр тамгатай бичиг гаргаад ирэх нь тэр! Модон сандлын хөлийг тайрч өөрөө урлан хийсэн Монгол ардын нам гэсэн бичигтэй хуурамч тамга! Үүнээс болж хоёр бүлэг муудалцлаа. Харин большевик оросууд Ардын намын тамгатай бичгийг хүчин төгөлдөр гэж үзжээ.
Ингээд автономоо сэргээнэ, шашинаа мандуулна, Богд хаанаа ширээнд нь эргүүлж зална гэсэн зорилготой хойшоо хил гарсан хэд маань 1921 оны 3-р сард Улаан цэрэг дагалдан орж ирэхдээ Хятадын холбооны улсад Монголыгоо нэгтгэнэ, шашин бол муухай, Богд бол феодалын дарангуйлагч гэсэн уриатайгаар эх орондоо эргэж иржээ.
Анхны долоо гээчийн хувь заяа эмгэнэлтэйгээр төгссөн. Бодоо, Чагдаржав нарыг 1922 онд, Данзанг 1924 онд буудан хороосон. Сүхбаатар 1923 онд хорлогдож үхсэн. Догсом, Лосол нарыг 1937 онд Москвад аваачин буудан алсан. Үлдсэн ганц Чойбалсанг явахгүй гээд байхад нь бараг хүчээр Москва руу чирэн аваачиж эмнэлэгт үхүүлсэн.
Moscow leaders continued to demand the establishment of a Mongolian state and political institution urgently. This state and political institution had to encompass establishing a party, a provisional government-in-exile, and an army. Shumiatskiy, as was prescribed by Moscow, was to "advise" the Mongols to establish its government, occupy Maimaachin town, and appeal to Russia to liberate Mongolia from the white guards. On March 17, 1921, Shumiatsky sent a strictly confidential letter with a detailed report to Lenin.
Орос улсаас Нэгдсэн Үндэстний байгууллагад суух байнгийн төлөөлөгч Василий Небензятай хийсэн ярилцлагыг орчуулан толилуулж байна. Ярилцагч нь Би-би-си HARD talk программыг хөтлөгч Стивэн Сакур. Энэ ярилцлагаас Владимир Путины ойлголт, зорилго, зөрүүдлэлийг тольдон харж болно
ХХ зууныг хүртэл монголчууд олон аялгаар ярьдаг байсан боловч уйгараас авсан босоо бичигтээ захирагдан үндсэндээ нийтлэг нэг хэлтэй байлаа. 1930-аад оны үед СССР дэх Буриад Монголд хорь буриад аялгад захируулсан кирилл үсгийг, Халимагт халимаг-торгууд аялгад түшиглэсэн кирилл үсгийг нэвтрүүлснээр цоо шинэ салбар хэл үүсэх хандлага буй болжээ. Монгол улс II дайны дараагаас халх аялгад түшиглэсэн кирилл үсэг нэвтрүүлснээр өөрөөсөө олон монголчуудтай Хятадын өвөрлөгч монголчуудаас мөн аажмаар ялгагдаж эхэлжээ.
Хэрэв энэ хоёр хятадууд хоорондоо дайтвал өнөөгийн нөхцөлд БНХАУ ялалт байгуулах нь тодорхой боловч хариуд нь аймшигтай хохирол хүлээх болно. Магадгүй дэлхийн худалдааны хамгийн том төвийн нэг Шанхай газрын хөрснөөс ч арчигдаж болох. Ийм Пирийн ялалтыг аль аль тал хүсэхгүй байх.
Нэг үгэндээ Хятад - Орос биш, Тайвань -Украин биш!
Ингэхээр мөнгө эзэмшигч, оюун эзэмшигч хоёр тусдаа өөр ангилал юм. Өнөөгийн үйлдвэржсэн, соёлжсон, иргэншсэн, даяаршсан, зах зээлжсэн ертөнц мөнгө эзэмших бололцоог бараг бүх хүнд олгож байна. Харин оюун эзэмших эрхийг Бурхан тун ч харам тараадаг нь хэвээрээ шүү. Яагаад гэвэл...?!