Өдгөө хүний аль ч үед байгаагүй олон хувь процент бие даасан хүмүүс бий болсон. Хүн бүр нийгмийн өмнө, хуулийн өмнө тэгш эрхтэй, чөлөөт худалдаа солилцоо нээлттэй, мэдээллийн технологи бүхэнд хүрэлцээтэй болсон үед энэ нь үй олныг хамрах бололцоотой болжээ. Бие даасан хүчирхэг хүн юутай бахархалтай, юутай сүртэй! Сүргийн эрэг шураг юутай гутамшигтай. Гэвч эрэг шурагнууд өөрийн гутамшигтай төрхийг мэддэггүй. Тэдний энэ хорвоод ирсэн зориулалт нь өөр юм даа. Гуанзанд орж ирсэн хүн гайгүй сайн цадаад авъя гэсэн ганц зорилготой байдаг биз дээ?
“Ардчиллаас болоод шувууд хүртэл буруу дэвээд байна” гэсэн шүлэг худлаа юм байналээ шүү. Шувуудын нисэлт Монголын нийгмийн байгууламжийн өөрчлөлтөөс хамаардаггүй юм байна гэдгийг удаан харж зогсоод ойлгож авлаа.
Сая хэвлэгдэж гарсан МОНГОЛ ТҮҮХ-ийн дөрөв дахь хэвлэлийн хэсгээс сонирхуулж байна. 1300 орчим хуудастай, 2000 орчим эшлэлтэй, зуу гаруй зураг чимэглэлтэй, хоёр боть бүтээл.
Цэнддоо бол уран үгийн мастер, оночтой хэллэг, гайхалтай зүйрлэл, хурц егөө, наргиантай дэгээний эзэн… Энийг түүний бүтээлийг үзээд өөрснөө үнэлэнэ биз, би тайлбарласнаас чи өөрөө унш!
Бүх гэмт хэргээс хамгийн адгийнх нь өөрийн эх орныг тонох. Хөгжлийн банк гэдгийг эх орноо тоногчдод зориулж зохиож, байгуулж, ажиллуулсан. Монгол шиг эх орноо тонон дээрэмдэх гэсэн хулгайч нар л төрийн эрхэнд үхэлдэн чихэлдэн гарч ирдэг оронд алив банк төрд хамаарч болдоггүй юм байна гэдгийг 1991-1998 оны туршлага тод харуулсан. Хэдийгээр тэр үед арилжаа хийдэг банкуудыг төрийн мэдлээс гаргасан боловч үүнээс хойш "Хадгаламж", удалгүй "Төрийн банк", тэгээд "Хөгжлийн банк" байгуулагдаж тонуулчдад барьж идүүллээ. Тэд цадахгүй, ийм тогтолцоонд дээрэмдсэн их баялагийг буцааж өгөх ч үгүй.
Төв Азийн үе үеийн нүүдэлчдийн уугуул нутагт өнөөдөр монгол хэлтнүүд оршин сууж байна. Маш олон янз аялгатай энэ хэлийг овог дотроо ганцаараа бие даасан хэл гэж ихэнх судлаачид үздэг. XIII зуунд монгол хэлний зүүн аялга давамгайлж байж, учир нь нүүдэллэн явдаг хаад зүүн талдаа байрладаг байсан байна. Энэ үед буюу түүнээс арай эрт монгол бичгийн хэл үүссэн учир аяндаа зүүн аялга давамгайлах болжээ. ХХ зууныг хүртэл монголчууд олон аялгаар ярьдаг байсан боловч уйгараас авсан босоо бичигтээ захирагдан үндсэндээ нийтлэг нэг хэлтэй байлаа. 1930-аад оны үед СССР дэх Буриад Монголд хорь буриад аялгад захируулсан кирилл үсгийг, Халимагт халимаг-торгууд аялгад түшиглэсэн кирилл үсгийг нэвтрүүлснээр цоо шинэ салбар хэл үүсэх хандлага буй болжээ. Монгол улс II дайны дараагаас халх аялгад түшиглэсэн кирилл үсэг нэвтрүүлснээр өөрөөсөө олон монголчуудтай Хятадын өвөрлөгч монголчуудаас мөн аажмаар ялгагдаж эхэлжээ.