1996 онд хэвлэгдсэн ХХ зууны Монгол: Нүүдэл суудал, олз гарз нэртэй Монголын түүхийн ном гараад даруй 20 жил болжээ. Тухайн үеийн түүхийн баримтын олдоц тааруугаас алдаж омгойтсон, буруу дүгнэсэн зүйл уг бүтээлд цөөнгүй оржээ.
#чөлөөт цаг
#нийтлэл
Дэлхийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл Монголын тухай үг дуугарах нь дэндүү ховор. Ерэн оны ардчилсан хувьсгал л гэхэд Тэнаньминий бослого, Берлиний хана, Прагийн жагсаал, Чаушеску гэх мэтэд дарагдаад төдий л сурталчлагдаагүй.
#улстөр
#нийтлэл
Байж ядсан нэгэн байдгаараа хашгирч байгаам. Хамаг л уур бухимдал, дотор нь хуралдсан бачимдлаа бүхий л дэлхийг доргиотол нэг мөсөн дэлбэлэн гаргаж буй. Тэр ядарчиж… Тэр цааш нь тэсэхээ больж… Магадгүй түүний сүүлчийн чарлаан байх… Магадгүй тэр нь түүний анхааруулга, сэрэмжлүүлэг байх. Магадгүй түүний амиа хорлол байх. Магадгүй энэ нь түүний үхэл байх…
Дэлхийн хоёр дайныг өдөөгч нь Герман байсан бол өдгөө дэлхийн III дайн болдог юм гэхэд өдөөгч нь Орос болох магадлал илүү байна. Хүйтэн дайн төгссөнөөр эзэнт гүрэн нь нуран унасанд туйлаас харамсан гашуудаж, эзэнт гүрнийг дахин сэргээх хэнээрхэлд нийт ард түмнээрээ автчихаад буй нь Вэрсалийн гэрээнд туйлаас хорсож Ариун Ромын эзэнт гүрнийг дахин сэргээж өшөөгөө авах хийрхэлд автсан Гитлерийн Германтай тун төстэй болжээ.
Айл болгонд, булан болгонд хөлчүү хүмүүс завьжаараа хөөс сахруулан улс төр ярьж цаг нөхцөөх нь Монголын хамгийн түгээмэл дүр зураг болжээ. Тэтгэвэрийн жаал мөнгө нь аманд ч үгүй хамарт ч үгүй, хүү нь шоронд, охин нь Улаанбаатарын өмнө Лениний хөшөөний дор.
#нийгэм
#нийтлэл
Дууг амилуулсан хүн нь Япон даяар алдартай Ёко Кон. Тэрээр 1968 онд Pinky & Killers чуулгыг байгуулсан эмэгтэй. Зуурдын сэтгэл сингл нь анхны жилдээ 2.4 сая бордлогдож бараг рекорд тогтоож байв. Чухамдаа энэхүү эгшин зуур алдаршсан рок поп дуунд тулгуурлаж адил нэрээр кино бүтээжээ. Киноны ачаар дуу Монголд түрэн орж ирсэн юм. Дуу ч мөн Монголд тэр даруй хит боллоо. Гадаад битгий хэл монгол дуу ч урьд хожид ингэж бүхнийг хамарсан хит болж байсан түүх үгүй. Ялангуяа хүүхэд залуус сонсголоороо тогтоосноороо энэ дууг япон хэлээр дуулна. Аль зэрэг зөв хэлж байсныг мэдэхгүй, юутай ч “ко ино кэсэцү” гэсэн дахилтыг бүгд тогтоосон байсан. Хүүхдийн урлагийн үзлэгт энэ дуу их дуулагдана. Хөрөнгөтний дуу дууллаа гэсэн хэрүүл матаас гарч байсангүй.