Баабар

@baabar
919
нийтлэл
78,522,111
уншигдсан
37,532
сэтгэгдэл

ХУЙВАЛДААНЫ ТУХАЙ ОНОЛ

Хуйвалдааны онол юун түрүүн улс төрд ашиглагддаг. Төрийн эрх мэдлээ хадгалахын тулд нэг хэсэг эрх баригчид хуйвалдааны онолыг төрөл бүрээр нь зохион дэлгэрүүлж байдаг бол мартагдсан, олон нийтэд үл тоогдсон, эрх мэдлээсээ салсан улс төрчид засгийн эрхэнд гарахын тулд хуйвалдааны онолын хөгжүүлэгчид байдаг. Өнөөгийн ядуу буурай орнуудын удирдагчид бараг толгой дараалан өөрийн ард түмэндээ таарсан хуйвалдааны онолын хүчээр эрх мэдэлд хүрсэн ба дараагийн шинэ онолын хүчээр эрх мэдлээ хадгалсаар байгаа билээ. Хувь заяаны шоглоомоор аюул заналын тухай хуйвалдааны онол ярьсаар байгаад эрх мэдэлд очсоны дараа чухам тэр удирдагчид өөрснөө аюул занал мөхөл сүйрлийг дуудан авчирдаг ажгуу.

ДЭЭРЭМЧИД, ЭСВЭЛ ГАДНЫ ТОГЛООМ

Хоёр сарын өмнө Хонконгод болсон хөрөнгө оруулагчдыг урьсан уулзалтад оролцогч гадныхан “Монголоос сүүлийн үед дуулдсан хамгийн эерэг мэдээ нь Засгийн газар нь огцорсон юм байна” гэсэн дүгнэлт гэнэ. Урьд нь Монголд хөрөнгө оруулж байсан нэгэн баянаас хууль журмаа эмхлээд засчихсан учир одоо ороод ирээч гэхэд “Би дэлхийн хаана ч хөрөнгө оруулахад бэлэн, харин Монголд бол үгүй шүү!” гэжээ.

СОГТУУ ПРОПАГАНД

Британника нэвтэрхий тольд "Пропаганд бол олон нийтийн санаа бодолд нөлөөлөх зорилгоор маргаан, цуурхал, хагас үнэн эсвэл худал мэдээлэлд түшиглэн албадаж суртал нэвтрүүлэг түгээх явдал” гэжээ. Үр нөлөөг нь нэмэгдүүлэхийн тулд чухал баримтуудыг орхигдуулж эсвэл буруу тайлбарлаж, үзэгчдийн анхаарлыг бусад мэдээллийн эх сурвалжаас холдуулахыг оролддог гэсэн байна.

ХИЙРХЭЛЭЭС ГУЙРАНЧЛАЛ ХҮРТЭЛ

Хоцрогдсон орнууд байгалийн баялгаасаа болж улам ядуурдгийн гол шалтгаан нь тэд юм үзээгүй, туршлага дутмаг байхын зэрэгцээ удирдлага нь авлигад идэгдсэн байдаг тул олон улсын жишгийг нулимж өөрт нь ашиг­тай гэж ойлгосон өөрийн дүрмийг ард түмэндээ сайхан сонсогдох хэлбэрээр гаргаж ирдэг аж. Тэдэнд бирж дээр мөнгө босгох нэр хүнд, шууд хийх хөрөнгө оруулалтын мөнгө, үйлдвэрлэл явуулах менежмент аль аль нь үгүй мөртөө “төрдөө буюу улсдаа хамаг юмыг авна” гэж дайрцгаадаг. Төр бол үйлдвэрлэгч буюу ашгийн байгууллага биш гэсэн үндсэн зарчим хаягддаг учир олж долоосон жаахан нь бэлэнгээр тараагдана, хөшөө дурсгал болон ёрдойж хоцорно, өртөг өндөртэй ашиглалт багатай дэд бүтэц болно, ихэнх нь ард түмэндээ хайртай эх орончдын орлого болж гадаадын найдвартай банкинд бэлэн валют болон хадгаламжийн хэлбэрийг олно. Төр төлөөлөгчид нь олон улсын жишгээс гажин уралдаанч уяач дарга нар нь гэдсээ цэрийтэл баяжиж, харин угийн хийрхэх дуртай ард түмэн нь хоосорч, ядуурлын ангал руу шигдэгдмой.

Ноомой

Тэрээр хуримаа хийснээс хойно тун удалгүй буруу эхнэр авснаа ойлгожээ. С

Монгол Британника

Өнөөдөр Британника гэсэн нэрийг мэдэхгүй соёлт хүн дэлхий дээр бараг байхгүй болов уу. Энэ бол дэлхийн хамгийн ууган, хамгийн дэлгэрэнгүй нэвтэрхий толийн нэр. Кока Кола, Тоёото, Диснэйлэнд зэрэгтэй адил түгсэн нэршил
#нийгэм #нийтлэл