Хоцрогдсон орнууд байгалийн баялгаасаа болж улам ядуурдгийн гол шалтгаан нь тэд юм үзээгүй, туршлага дутмаг байхын зэрэгцээ удирдлага нь авлигад идэгдсэн байдаг тул олон улсын жишгийг нулимж өөрт нь ашигтай гэж ойлгосон өөрийн дүрмийг ард түмэндээ сайхан сонсогдох хэлбэрээр гаргаж ирдэг аж. Тэдэнд бирж дээр мөнгө босгох нэр хүнд, шууд хийх хөрөнгө оруулалтын мөнгө, үйлдвэрлэл явуулах менежмент аль аль нь үгүй мөртөө “төрдөө буюу улсдаа хамаг юмыг авна” гэж дайрцгаадаг. Төр бол үйлдвэрлэгч буюу ашгийн байгууллага биш гэсэн үндсэн зарчим хаягддаг учир олж долоосон жаахан нь бэлэнгээр тараагдана, хөшөө дурсгал болон ёрдойж хоцорно, өртөг өндөртэй ашиглалт багатай дэд бүтэц болно, ихэнх нь ард түмэндээ хайртай эх орончдын орлого болж гадаадын найдвартай банкинд бэлэн валют болон хадгаламжийн хэлбэрийг олно.
Төр төлөөлөгчид нь олон улсын жишгээс гажин уралдаанч уяач дарга нар нь гэдсээ цэрийтэл баяжиж, харин угийн хийрхэх дуртай ард түмэн нь хоосорч, ядуурлын ангал руу шигдэгдмой.
Тэрээр хуримаа хийснээс хойно тун удалгүй буруу эхнэр авснаа ойлгожээ. С
Өнөөдөр Британника гэсэн нэрийг мэдэхгүй соёлт хүн дэлхий дээр бараг байхгүй болов уу. Энэ бол дэлхийн хамгийн ууган, хамгийн дэлгэрэнгүй нэвтэрхий толийн нэр. Кока Кола, Тоёото, Диснэйлэнд зэрэгтэй адил түгсэн нэршил
#нийгэм
#нийтлэл
Сая хэвлэгдэж гарсан МОНГОЛ ТҮҮХ-ийн дөрөв дахь хэвлэлийн хэсгээс сонирхуулж байна. 1300 орчим хуудастай, 2000 орчим эшлэлтэй, зуу гаруй зураг чимэглэлтэй, хоёр боть бүтээл.
Бага насаа хүнд хэцүү нөхцөлд өнгөрөөсөн хүүхэд бүр мангас болдоггүй гэдгийг бид бүрэн хэлж чадна. Гэхдээ бараг бүх мангасууд бага насаа хүнд хэцүү нөхцөлд өнгөрөөсөн. Гитлерт ижил зүйл байсан - аав нь түүнийг зоддог байж. Осама бин Ладеныг харцгаая - бас маш хэцүү бага нас, учир нь тэр буруу эхнэрийн хүү байсан - дөрөв дэх биш тав дахь нь. Муссолини ч гэсэн аймшигтай хүүхэд насыг туулсан. Сталин ямар аймшигтай хүүхэд насыг туулсан бэ... Путины бага настай маш төстэй, бас сайхан ээжтэй, бас л аймшигтай харгис аавтай. Яг төрсөн эцэг нь мөн биш нь ч тодорхойгүй. Яаж ч бодсон, Путины амьдралын эхлэл арай өөр байсан бол сэтгэлгээ нь өөр замаар хөгжиж, магадгүй ийм мангас болж хувирахгүй байх байсан гэж надад санагддаг.
Путины Украин дахь “Тусгай ажиллагаа” эхлээд гурав дахь жил рүүгээ орлоо. Энэ Тусгай ажиллагаа гэгч анх хэрхэн эхэлсэн тухай өгүүллийг сонирхуулахаар орчуулан толилуулж байна.