Шадар гэдэг нь үгийг нь сонсдог сайн найз нөхрийг хэлээгүй, эзнээрээ дамжуулж төрийн бодлого эрхлэн явуулалцдаг хүнийг хэлээд байгаа юм. Кинонд гардаг шадар сайд Исмэлийн хувьд үнэхээр тийм хүн түүхэнд байсан. Муу шадар. Түүнтэй эсрэгцүүлж үзүүлсэн сайн шадар бол харин уран сайхны олдмол дүр байх. Түүхийг эргэж шинжихүйд цөөнгүй тохиолдолд “жинхэнэ үнэнч шадрууд” урвагч, хорлогч, нэр төрийг нь унагагч байжээ.
Ардчилсан төрийн шийдвэрийг алив улс төрийн хүчин, олон нийтийн байгууллага болон хувь хүмүүс эсэргүүцэх, шүүмжлэх, буруушаах бүрэн эрхтэй. Мэдээж тайван замаар. Чухам үүнийг л хүлээн зөвшөөрөхгүй бол нийгэмд гүнзгий хагарал үүсгэх, тогтворгүй байдал бий болгох, улмаар ардчилсан тогтолцооноос хальж дарангуйлал хүчирхийлэл ноёлох суурь болно. Харин төрийн нэгэнт гарсан шийдвэрийг төрийн бусад салбар, орон нутгийн захиргааны байгууллагуудын зүгээс сөргөсөн албан дүрэм журам, хуулийн чанартай хориг зэргийг тавьж болохгүй. Энэ нь хуулиар хориглогдох ёстой. Энэ бол орон нутгийн болон төрийн байгууллагуудын хэв хэмжээнээс хэтэрсэн зүйл. Гэхдээ засгийн төлөөлөгчийн даалгавараар Үндсэн хуулийг давсан алив тушаалыг аль ч төрийн байгууллага биелүүлэхээс татгалзах эрхтэй төдийгүй үүрэгтэй.Үндсэн хуулиа сахиж, үндэсний аюулгүй байдлаа хамгаалцгаая.
1989 онд Польшид коммунист орнуудаас хамгийн анхны ардчилсан сонгууль болж ард түмний хүсэл эрмэлзлэл, нийгмийн чөлөөт зөвшил, сайн дурын үндсэн дээр ардчилсан төр байгуулагдсан юм. Энэ явдал Берлиний хана нурахаас өмнө болсон. Өнөөдөр энэ түүхэн үйл явдлын 25 жилийн ой тохиож байна.
#улстөр
#нийтлэл
Умардуудын барьцаалчихаад байгаа бодит барьцаа бол Өмнөд Солонгос, тэр дундаа Сөүл хот. Өнөөдөр дэлхийн хамгийн том хотуудын нэг болчихоод байгаа Сөүл нь манай гаригийн техник технологи, соёл урлаг, эдийн засаг, иргэншил дэвшлийн нэг том төв болчихоод байгаа билээ. Хэрэв энэ төвлөрсөн хот цөмийн ч бай, ердийн зэвсгийн ч бай байлдааны золиос болох юм бол үр нөлөө нь бүх дэлхийд хохиролтой.
Тавиад оны үед кирил бичигт шилжсэн өнөөгийн кирил монгол бичиг өөрийн дүрэм бүхий латин галиггүй явсаар өдий хүрлээ. Нэгэнт хүлээн зөвшөөрөгдсөн латин галиггүй учир зөвхөн Чингис хааны нэрийг Chingis, Chinggis, Genghis, Chinghis, Chengis, Jengis… гэх мэтээр арваад янзаар галиглаж байна. Нэгдсэн дүрэмтэй латин галигтай болох гэсэн хорин хэдэн жилийн оролдлого бүтэхгүй явсаар өдий хүрчээ. Энэ бүтэлгүйтэл үргэлж хэл шинжээчид дээр ирээд зогсдог. Тэд Дамдинсүрэнгийн үсгийн дүрмийг шинэчлэнэ гэх мэтээр хадуураад давхичихдаг. Уг нь галигчилах нь хэл шинжээчдэд огт хамаагүй асуудал, байгаа дүрмийнхээ дагуу латин үсэг орлуулан нэгдсэн шийдэлд хүрэх гэж байгаа болохоор ердөө л айтигийнхэний санаачлага, Засгийн газрын тогтоол байхад л болоод явчих учиртай юм.
2003 онд Энхбаярын Засгийн үед Гадаад сайд Л. Эрдэнэчулууны биечлэн уйгагүй шургуу хөөцөлдсөний хүчинд Монгол улс Ромын гэрээнд багтаж, Гаагын олон улсын эрүүгийн шүүхтэй нэгдсэнээр Олон улсын тогтсон хэм хэмжээг хүндэтгэн үздэг, өөрийн үзэл бодолтой, чөлөөт ардчилсан орны нэг гэдгээ илэрхийлж чадсан юм. 2004 оны сонгуулиар Ромын гэрээнд нэгдсэн явдлыг Гадаад харилцаанд гарсан хамгийн том үйл явдал гэж зүй ёсоор үнэлж байсан.