Хамгийн гол нь, “Урвагч гэж хэн бэ” гэсэн асуултаа орхиж, “Хэнийг урвагч болгодог вэ?” эсвэл “Хэнийг хэрхэн урвуулдаг вэ?” гэдэг талаас нь хайвал илүү дөхүү дүгнэлтэд хүрнэ. Мөнгөний шунал, хувийн гомдол зэрэг нь эх орноосоо урвах үндсэн шалтгаан биш, харин энэ нь хэн нэгнийг урвагч болгож болох шалтаг төдий гэдгийг дараахь баримтуудаас харах болно. Хэн нэгэн урвадаг гэхээсээ илүү хэн нэгнийг урвуулдаг аж. Нэгэнт урвуулах механизмд татагдан орсон бол эх орноо гэх халуун хайр, хүн чанар юу ч биш болон хайлан урсдаг ажгуу.
Зөвлөлтийн Шинжлэх ухааны академи эрхлэн удирдаж 1954 онд “История Монгольской народной республики” хэмээх Монголын түүхийн ном орос хэлээр хэвлүүлсэн нь Монголын түүхийн орчин цагийн бичвэрийн хатуу эх загвар болон тогтсоноор 70 жил боллоо. Энэ бүтээлийг хоёр жилийн дараа монгол хэлээр орчуулсан ба үүнээс хойш энэ нь монгол түүхчдийн эх загвар болон тогтсон юм. Улмаар үзэл суртлын хувьд намын болон улсын түүх бичлэгт үүнээс гажих эрхгүй тул өгөгдсөн загвар дотор багтаан улам баяжуулах болсон билээ. Энэ нь бага дунд бүрэн дунд сургуулийн сурах бичигт шингэж, их дээд сургуулийн заавал уншиж судлан цээжлэх, түүнээ шалгалт шүүлгээр баталгаажуулах мөрдлөг болжээ.
Хадгаламж зээлийн хоршооныхны цамаархсан мөнгийг бид төлөх гэнэ. Нэг нь нөгөөдөө төрсөн өдрөөр нь кило алтаар сарнай бүтээж бэлэглээд байсан чинь үнийг нь болохоор бид төлдөг гэнээ.
#улстөр
#нийтлэл
Фэн гэж ”салхи”, шүй гэж ”ус” гэсэн хятад үг. Фэншүй бол өөрөө хятадын маш эртний шашин шүтлэг ажгуу. Фэншүй шашин нь Хятадын үндсэн философи, шүтлэг болох күнзийн болон даогийн (бумба) шашин үүсэхэд томоохон хувь нэмрээ өгчээ.
#улстөр
#нийтлэл
1990 оны хувьсгал бүх хүнд цаашид амьдралаа хэрхэн зохиохын өөрснөө шийдэх бололцоо олгосон юм. Алдсан нь ч бий, оносон нь ч бий, огт сонголт хийгээгүй төрдөө үлдсэн нь ч бий. Урлагийнханд бүр ч том боломж, сонголт өмнө нь хаалгаа нээжээ. Сосорбарам, Найдандорж, Онон, Одончимэг, Батзаяа гээд нийгэмд хэдийнээ байр сууриа олчихсон байсан найруулагч жүжигчин залуучууд чөлөөт уран бүтээлийн замыг сонгосон юм. Үнэндээ үзэл суртлын үнэгүй зарц явсаар залхсан байх.
Ханддорж нар Орост сэм явсны дараа сэжиг авсан Саньдо амбан Бадамдоржоос тулган асууж улайлгаж байв хэмээн нэг нэгнээсээ хуулсан түүхийн баримтад тэмдэглэсэн байдаг. Хэргийн мөрөөр хөөвөл Бадамдоржийг Саньдо амбан дуудаж Цэрэнчимэд, Ханддорж нарын тухай шалгаахад “Би мэдэхгүй, харин чи үүнийг мэдэж байх үүрэгтэй юм байгаа биз дээ” гэж мохоож байсан аж.