Баабар

@baabar
919
нийтлэл
78,522,111
уншигдсан
37,532
сэтгэгдэл

АРДЧИЛСАН ТОГТОЛЦОО ХҮН ТӨРЛӨХТНИЙ ТҮГЭЭМЭЛ ҮЗЭГДЭЛ МӨН ҮҮ?

Ардчилсан тогтолцоо, хүний эрх зэргээс илүү чухал юм бол манай гариг дээрх энх тайван. Эгзэгтэй орнууд өөрийн нутаг дээрээ хүний эрхийг хүндэтгэж, нийгмээ ардчиллаж байна уу гэдгээс үү, эсвэл уг дарангуйлагч ямар нэг үнэ цэнээр өөрийн хамаарах газар нутгаа бүрэн хянаж чадаж байна уу гэдгийн аль нь илүү чухал вэ? Саддам Хусайн, Муамри Каддафи, Хосни Мубарак… хичнээн аймшигт муухай дарангуйлагч байсан ч, юутай ч Пандорын авдрыг олон жилийн турш таг цоожтой байлгаж чадаж байсан. Афганистан хаант улс байхад, Иранд Рэза Пахлавын дэглэм ноёрхож байхад ​Өрнөдийн соёл нэвтэрсэн номхон даруу улс орнууд байлаа.Эцэг хүү Ассадын бараг 60 жилийн Сири дахь дарангуйллыг түлхэн унагалаа, дэлхий даяараа баяр хөөр болж байна, харин дэглэмийг түлхэн унагаагчид нь ердөө саяхан Аль Каида, ISIS зэрэг дэлхийг донсолгосон террорист, алан хядагч байгууллагын салбар нь байсан шүү дээ

АМЕРИКИЙН ЗАСГИЙН ГАЗРЫГ ШИНЭЧЛЭХ ЭЛОН МАСКИЙН ТӨЛӨВЛӨГӨӨ

Засгийн газрын үр ашигтай ажиллагаа хариуцсан газрыг удирдан ажиллахыг Элон Маск, Вивэйн Рамасвами (бизнисмэн, тэрбумтан) нараас сая сонгогдсон Ерөнхийлөгч Трамп хүсчээ. Хоёр том бизнисмэн сая Воол стрит жорнал-д хэрхэн өөрчлөлт шинэчлэл хийх гэж буйгаа танилцуулсныг орчууллаа. Тэдний зорилго нь нэгэнт данхайн томорсон АНУ-ын төрийн зохион байгуулалтыг цомхотгон, асар их үр ашиггүй зардлыг танаж, хүнд суртлыг байхгүй болгох юм байна. Мэдээж Америкийн төрийн зардал бусад орнуудтай харьцуулахад Дотоодын нийт бүтээгдэхүүндээ эзлэх хувь харьцангуй бага. Улайм цайм илэрхий авилга, хулгай, шамшигдуулал ч хязгаартай байж таарна. Ардчилсан орон, дээр нь тогтворжсон нийгэм, хяналт шалгалт хатуу... гэхдээ л нэг мэдсэн Төр нь данхайжээ. Америкийн капиталист нийгэм мэдээж маш их алдаа эндэгдэл гаргадаг, гэхдээ социализм, коммунизм, популизмыг тугаа болгон мандуулсан хагас ба бүтэн дарангуйллын орнуудаас ялгаатай нь эндсэн алдаагаа алхам тутамдаа засаж, улам төгс болгох замыг сонгодог

1924 ОНЫ ҮНДСЭН ХУУЛЬ

Орос, Зөвлөлтийн нэртэй хуульч, профессор Вселовод Дурденевский Холбоот Орос, Монгол, Тувагийн Үндсэн хуулинд харьцуулсан судалгаа хийжээ. Зөвлөлийн засагт холбоот Орос улсын 1918 оны долдугаар сарын 10-нд батлагдсан Үндсэн хууль, Монгол “ард улсын” 1924 оны арваннэг дүгээр сарын 26-нд батлагдсан Үндсэн хууль, Тагна Тувагийн 1926 оны арваннэг дүгээр сарын 26-нд батлагдсан Үндсэн хууль нь өөр өөр үндэстнийх учир инстүүцийн нэрс нь хоорондоо ялгаатай болохоос үнэндээ нэгнээсээ хуулж орчуулсан яг ижил бичиг баримт юм гэжээ.

ХОЙД НАСАНДАА Л УУЛЗАЖ ЯРИЛЦАХААС ДАА

Бузар хэргийг мартуулахгүй, өөрөөр хэлбэл давтагдуудахгүй хамгийн сайн зэвсэг бол урлаг. Монголын уран зохиол, яруу найраг, кино, тайзны урлаг, уран зураг, уран баримал сүүлийн нээлттэй болсон хориод жилд энэ талаар юу бүтээв? Хоосонгүй л байх. Нэгийн зэрэг хөшөө бий, лав. Оргүйд орвол охинтой төдий. Саяхан хэсэг залуус их хядлагын талаар кино хийхээр хөөцөлдөн төрд ханджээ. Ердөө сэтгэл санааны л дэмжлэг хүссэн байна. Арай ч салаавч үзүүлсэнгүй, гэхдээ үгүй л гэж дээ. Ийм киног санхүүжүүлж орхиход хичнээн л юм гарав гэж. Харин үр дагавар нь түүх давтагдахгүй нөхцлийг бүрдүүлнэ шүү дээ. Ц.Доржготов “Үр ач танаа” нэгэн роман бичсэн. С.Эрдэнэ гуай “Хойд насандаа уулзъя” гэж болзсон. Ингээд л бараг энэ хоёроор нүүр тахлаад дуусна. Ичмээр юм, үндэсний энэ гамшиг зовлонд хандаж байгаа монгол хүний гүндүүгүү сайхан чанар! Адгууслаг чанар юм болов уу? Өнгөрснийг санахгүй, ирээдүйг төсөөлөхгүй, харин өнөөдрийн үмх махны төлөө биенээ ч барьж идэхэд бэлэн.

БУРХАН ШОО ХАЯЖ ТОГЛОДОГ

Одоо нэгэнт хүн болсон чи цаашид Бурханы шоонд найдаад хэрэггүй. Нэгэнт оюунт хүн болсон чиний хувьд Амьдрал үүссэн 3.8 тэрбум, Хөхтөн бий болсон 70 сая, Хомо сапиэнс бий болсон 100 мянган жилтэй харьцуулахад ердөө 70-80 жилийн тун богино хугацаа чамд өгсөн. Энэ хугацаанд Бурхан чамд зориулж шоо хаяхгүй. Тэр завгүй. Энэ амьдралыг яаж өнгөрөөх нь чиний өөрийн чинь сонголт. Өмнө чинь чамд өөрөө сонголт хийх үй түмэн гарц байна. Сонголт алхам тутамд чинь бий. Амьдарлаа там болгосон ч чиний л сонголт. Амьдралаа баяр баясгалан болгосон ч чиний л мэргэн ухаанаас хамаарна.

АНГЭЛА МЭРКЭЛИЙН ҮЛДЭЭСЭН АЙМШИГТ ӨВ

Германы Холбооны канцлераар 2005-2021 онд 16 жил ажилласан Ангэла Мэркэл дурсамж номоо бичиж дуусгасан нь энэ сарын 26-нд худалдаанд гарах юм байна. Германы Засгийг олон жил толгойлж байхдаа маш нэр алдартай байсан тэрээр оросууд Украинд түрэмгийлснээс хойш дагаад нэр хүнд нь хурдан унах боллоо. Европын холбоог сулруулсан, Германы эдийн засгийг Орос, Хятадаас хэт хараат болгосон, НАТО болон Германы батлан хамгаалах хүчийг зөнд нь хаясан гэх мэт маш олон зэмлэл хүртэх болжээ. Дурсамжийн ном нь худалдаанд гарахын өмнө Английн Экономист хэмээх буурьтай сэтгүүлд Мэргэлийн талаар таагүй дүгнэлт хэвлэгдсэнийг орчууллаа.