Баабар

@baabar
919
нийтлэл
78,522,111
уншигдсан
37,532
сэтгэгдэл

Чимид багш

Шинэ Монголын тогтолцооны уран барилгач, загалмайлсан эцэг Чимид багш минь өөд болжээ. Өнөөгийн бидний амьдарч байгаа нийгэм улс төрийн тогтолцоог энэ хүн 1990 онд хар зургийг нь гаргаж өөрөө урлан босгосон юм. Урьд нь нэг л их жаргаж үхэж байсан аятай байгаа тогтолцоогоо харааж бөөлөн хөлс нь гарч бие нь тавирдаг хүн мундахгүй бий л дээ.
#нийгэм #нийтлэл

Гадаадын хөрөнгө оруулалтын адал явдлууд

1990-92 онд эхлүүлсэн эдийн засгийн реформ дараагийн дөрвөн жилд нь үндсэндээ таг зогссон байлаа. 1996 онд байгуулагдсан шинэ Засгийн газар алдагдсан жилүүдийг нөхөхөөр уйгагүй ажиллав. 350 хувь хүрээд байсан гиперинфляцийг яаралтай зогсоон, мартагдсан хувьчлалыг сэргээж, банк санхүүгийн салбарт үндсэн эргэлт хийв.
#эдийн засаг #нийтлэл

Баялагийн хараал

Наяад оны үед Эрүүлийг хамгаалах яамнаас анх удаа улс даяар патологийн судалгаа явуулжээ.
#эдийн засаг #нийтлэл

Дараагийн Ерөнхийлөгч хэн бэ?

Одоогоос олон жилийн өмнө ШУА-ын Социологи философийн хүрээлэн явуулсан нэгэн судалгааныхаа дүгнэлтийг “Үнэн” сонинд хэвлүүлж байсныг санаж байна. Дарханы нэг үйлдвэрт ажилчид нь удирдлагадаа яаж хандаж буйг тогтоох зорилготой гэнэ. Ер гаруй ажилтан ажилчдаас асуулга авчээ.
#улстөр #нийтлэл

Нохой хорь оо!!!

Тамхины хуультай болоод авлаа. Тамхи хортой. Татдаг хүндээ байтугай хажуудахдаа хортой. Бүр илүү хортой гэж байгаа. Тамхи бас аюултай. Тамхинаас болж өч төчнөөн түймэр гарч байсан биз. Тамхи сүйтгэлтэй. 40 жил татахад гайгүй япон жип утаа болгочихдог биз. Энэ мэтчилэн хор холбогдолыг нь жагсаавал Бум Эрдэнэ туульсаас урт болох буйзаа.
#нийгэм #нийтлэл

Ном ярьж өгөх үү?

Жоорж Орвэл “Амьтны ферм” 1945 онд анх хэвлэгдсэн.Монголд анх 1992 онд Чулуундоржийн орчуулгаар “Эзнээ сольсон нь” нэртэй гарсан. Дараа нь “Амьтны ферм” нэрээр тусдаа хоёр өөр орчуулгаар хэвлэгдсэн.
#нийгэм #нийтлэл