Баабар

@baabar
919
нийтлэл
78,522,111
уншигдсан
37,532
сэтгэгдэл

АРДЧИЛАЛ БОЛ БОЛОМЖ БОЛОХООС БАТАЛГАА БИШ

Ардчилал гэдэг бол нийгмийн төлөв байдлыг толорхойлсон ухагдахуун. Түүнээс төгс ардчилал, хуурамч ардчилал, хяналттай ардчилал, хэтэрсэн, ардчилал, жаахан дутуудсан ардчилал гэсэн ойлголт үгүй. Нээлттэй нийгэмд хүмүүс бага багаар дасан зохицдог алгуур процесс болохоос, ардчилсан боллоо гээд маргаашаас нь хөлөөрөө толгой хийгээд явдаггүй. Ардчилсан нийгэм өөрөө иргэдээсээ ухамсарт төлөвшил шаарддаг. Энэ нь нийгмийн гишүүдээс урт удаан хугацааны тэсвэр тэвчээр шаарддаг. Ардчилсан тогтолцоо нийгмийн гишүүн болгонд өргөн бололцоо олгодог болохоос эмчилгээ тэжээлийн сувилалын газар биш. Ардчилал бол бололцоо болохоос баталгаа биш. Ардчилал бол духан дээрээ бичиг наагаад Вашингтон руумагтуулах гэж гүйдэг ухуулах хуудас биш, аажмаар төлөвшин тогтох процесс. Ардчилал нь мөнгө цаас гуйх эрхийн бичиг биш, нийгмийг төвөгтэй хэцүү ч бат бэх аз жаргал руу хөтлөх зам харгуй. Ардчилал бол хоол булаацалддаг газар орон биш, иргэн нэг бүрийн нийгмийн өмнө хүлээх ухамсартай хариуцлага.

БАЙТАГИЙН ТУЛГАРАЛТ БУЮУ БЭЙТАШАНИЙН ХЭРЭГ ЯВДАЛ

Ингээд 1947 оны зургадугаар сарын 5-нд Монголын хилийн цэрэг Ма Синжэний хороо руу гэнэдүүлэн довтоллоо. Даруй Зөвлөлтийн улаан таван хошуутай таван онгоц нэмж ирэн бөмбөгдсөн байна. Бөмбөгдөлтөнд өртсөн нутаг албан ёсоор Хятадад хамаарч байлаа. Энэ үед Ил Тарвагатайг зөвлөлтүүд хяналтаа байлгаж байсан, бөмбөгдөгч онгоцнууд тэндээс ниссэн бололтой. Ийнхүү дээрэмчдийг Монголын хилээс хөөн гаргасан боловч цааш ахин Хятадад хамаарах Байтаг Богд ууланд хүрчээ. Байтаг Богд нь дан уул биш, бүхэл бүтэн нуруу юм. Байтаг Богдын өмнөд хэсгийг хятадууд өөрийн нутаг гэж үзэж байсан тул эл довтолгооныг Хятадын эсрэг халдлага гэж үзэв. Ингээд гоминданы Засгийн газраас Байтаг Богд руу Цинхай дахь лалын цэргийн тусгай хороог илгээжээ. Ийнхүү 1947 оны долдугаар сарын эхээр монголчуудад эзлэгдсэн газрыг эргүүлж авлаа.

УРААН

Одоо дэлхий дээр 450 орчим атомын цахилгаан станц ажиллаж буйн 100 орчим нь АНУ-д, Франц, Японд тус болгонд нь тавь гаруй нь ажиллаж байгаа. Маш олон орон өдгөө атомын цахилгаан станцтай болсон. Хятад, Энэтхэг улсууд атомын цахилгаан станц байгуулалтаа идэвхижүүлж ойрын хугацаанд тус бүр 50 станц нэмж барихаар идэвхитэй ажиллаж байна. Ердөө 100 грамм уран хэдэн мянган тонн нефть, нүүрснээс гаргаж авах эрчим хүч бий болгож чадна. 300 грамм уран 15 богоон нүүрс шатаасантай тэнцэх эрчим хүч ялгана гэсэн тооцоо бий. Тэгээд ч нүүрс, байгалийн хий, газрын тосыг бодвол байгаль орчинд хоргүй. Үүнээс гадна ураны задарлаас үүсэх цацрагийг анагаах ухаанд өргөн хэрэглэж байна.

Чингис хаан "цусан далай" байсан гэж үү?

Ном, нийтлэл, яриа, дуунд Чингис хааныг Гитлертэй зүйрлэдэг. Туйлын бузар мууг агуулсан: тэр бузар мууг төлөвлөж, аль л бузар мууг хийж, бузар мууг ардаа үлдээсэн гэх мэт. Ийм харьцуулалт туйлын буруу худал ойлголт юм. Бодит түүхээр олж мэдсэнээр бол Чингис хаан адгийн муу санаатан биш, тухайн нөхцөл байдлын дагуу үйлдсэн хэрцгий харгис бий ч тэр маш ухаалаг.

ТӨВД, ХЯТАДААС ШАШНЫ ХАРААТ БАЙДАЛ

Төвдийн тусгаар тогтнол лөөлөө болж байгааг тэд өөрснөө ч ойлгож байгаа. Тэгвэл ядаж Далай ламын инстүүцийг аварч үлдээх хэрэгтэй болно. Тэд эргэж Төвдөд (өөрөөр хэлбэл Хятадад) буцаж ирэх нь ерөнхийдөө бололцоогүй. Далай ламын нэр хүнд маш өндөр Монгол үүнд туслаж болох юм. Гэтэл Далай ламын инстүүц Дэнзэнжамцгүйгээр цаашид орших магадлал тун бүрхэг. Түүнийг орлох хүн байхгүй. Хойд дүр тодорлоо ч өнөөгийн Дэнзэнжамцын нэр нөлөө шиг болно гэж бодоход маш олон жил хэрэгтэй. Гэхдээ л оргүй дорорвол охинтой хоцрох хүсэл бий. Монгол улс үүнд туслах ёстой юу, хэрэгтэй юу, бололцоотой юу, чадах уу?

ЗЕЛЕНСКИЙ: УКРАИН ЯЛСНЫ ДАРАА ПУТИН ХЭРХЭХ НЬ НАДАД ПАДГҮЙ

Ер нь тэндхийн хүмүүс үүнээс айдгийг гайхаж байна. Тэнд байгаа хүмүүс үгээ хэлэхээс, бодол санаагаа илэрхийлэхээс ямар их айдаг гээч. Олон нийтийн сүлжээнд хүмүүс үүнийг хийхээс хичнээн их айдаг вэ. Тэд гудамжинд гарч эрхийнхээ төлөө тэмцэхээс ямар их айдаг вэ. Би энэ логикийг ойлгодоггүй юм, гэхдээ тэнд маш олон хүмүүс байдгийг мэддэг ч гэсэн бид хөршүүд, таны хэлснээр бид түүхэн холбоотой, гэхдээ бид маш өөр хүмүүс ... Тэдэнд юу тохиолдсон бэ? Хэдэн арван жил, ялангуяа сүүлийн арван жилийн хугацаанд? Энэ логикийг төсөөлөөд үз дээ: тэр орос хүн гудамжинд гарахаас айдаг, учир нь түүнийг зодож, шоронд хийх болно, тэр ч байтугай энд хүчээр дайчлагдаж, бууж өгөхөд бэлэн байна. Таны зан чанарт ямар их доромжлол болох вэ! Аав ээж чинь ч биш, Бурхан ч биш, Путин л чамд амь амьдрал өгсөн, түүнийгээ эргүүлээд буцааж авах бүрэн эрхтэй гэсэн үг болж байна уу?... Тэд их өөрчлөгджээ. Тэд мэдээлэл, заналхийлэл, хүн хулгайлах зэрэгт дарагдсаар, тэдний нийгэм нь тэр чигээрээ маш их өөрчлөгдсөн бай