Баабар

@baabar
919
нийтлэл
78,522,111
уншигдсан
37,532
сэтгэгдэл

ЦЭНДДООГИЙН ШАНЗАВ БАДАМДОРЖ

Монголын тусгаар тогтнолын төлөө мятаршгүй тэмцэгч, халуун эх оронч Бадамдоржийг үхснээс нь хойно харлуулан гүтгэж, амны зоргоор доош хийн зүхэн харааж, доромжлолын хялбар бай болгон, түүнийгээ алдар нэр албан тушаал дэвших амар зууш болгоход ашиглаж байсан өнгөрч буй явдал өнөөгийн бидэнд нэгийг сануулж, хоёрыг бодогдуулж, гурвыг харьцуулан жишүүлэхгүй байна гэж үү дээ?!

ХЭНД ХЭРЭГТЭЙ ЮМ БЭ?

Төрийн төлөө төмсгөө хавдтал зүтгэсэн хэмээн ялархдаг хүн олон бий. Чиний төлөө чөмгөө дундартал гүйлээ гээд салдаггүй гар ч цөөнгүй. Чамд хэрэгтэй учраас л тэгсэн бус уу? Чамд хэрэгтэй учраас л өвчтэй хүн эмчилж, ардын хүүхэд сурган хүмүүжүүлж, гудамжны хог цэвэрлэж, цэрэгт алба хааж, мал маллаж, будаа тариа тарьдаг. Цалин нь, орлого нь, нэр хүнд нь, хүлээн завшөөрүүлэх нь, бахархал нь гагцхүү ЧАМД л хэрэгтэй.

ЛАНГУУ ДҮҮРГЭЭД ТЭРНЭЭСЭЭ ИЛҮҮГ НЭХСЭН КЛАУС

Би энэ хүнийг хүндэтгэдэг, олон үзэл бодлыг нь дотроо хуваалцдаг. Гэвч түүний улаан фэн биш, зарим санааг нь амихандаа зөвшөөрдөггүй. Харин тэрээр пост коммунист ертөнцийн нэгэн тод томруун бие төлөөлөгч гэдгийг хэн ч үгүйсгэхгүй биз ээ.

БАЯРЫН ЖАР ХОНОГ

Утга зохиол ч бай, шинжлэх ухааны аль ч салбарт бай, ер нь спорт урлагт ч урьд нь огт дуулдаж байгаагүй этгээд гэнэт цорс хийн гарч ирээд цөм цохиод эхлэхээр атаархал зэвүүцэл төрүүлдэг нь бараг л физикийн хууль даа. Дурсамжаа тэрэлсэн биш нийгмийн сүлжээгээр нэр нүүрээ нуусан хараал зүхэл үерийн ус шиг цутгаж байна. Зарим нь ч улаандаа гарч атаархалаа нууж хаалгүй илэрхийлнэ. Гэвч тэд зайлуул ядарсан байна билээ. Үндэслэлгүйгээр үзэн ядна гэдэг нь үндэслэлтэйгээр атаархаж буйн илрэл. Хэн нэгэнд атаархана гэдэг өөрийгөө дорд нэгэн гэж үзэж буй хэрэг. Атаархал бол байр сууриа солилцоё гэсэн гомдол. Атаач хүн аятайхан оршуулганд хүртэл атаархадаг. Атаач хүний хамгийн том гомдол бол өөрт нь хэн ч атаарахдаггүй.

ҮНДСЭН ХУУЛИЙН ШИНЭ ТОДОТГОЛООС АСУУХ ХЭДЭН ЗҮЙЛ

1999 онд Үндсэн хуульд засвар оруулж долоон зүйлд тодотгол хийсэн билээ. Хожим нь хэн нэг нь үүнийг “дордуулсан долоо” гэж нэрлэн чухам үүнээс болоод засаглалын хямрал үүсээд байгаа маягтайгаар тайлбарлах болжээ. Үнэндээ шүлэглэх дуртай үндэсний онцлогоос ингэх болсон болохоос чухам яагаад тодотгох болсон, тэр нь ямар ач холбогдолтой, хортой байсан юм бол яаж туссаныг тайлбарласан нэг ч тохиолдол харагддаггүй. Хэрэв таван зүйлд тодотгол орсон бол “танаггүй тав”, зургаа байсан бол “зувчуулсан дургаа” гэх мэтээр нэрлэх байсан биз.

РИО ТИНТОГ МОНГОЛООС ШАХАЖ ГАРГАЯ

Өнөөдөр Монгол улсын тусгаар тогтнол баталгаатай. Энэ орныг хэн ч эзлэн түрэмгийлэх гээгүй. Үгүйдээ л дэлхийг хамарсан дараагийн дайн хүртэл. Монгол улсыг хоёр хөршийн хэн нь ч анекс хийх, булаан эзлэх сонирхолгүй. Тэдэнд найдвартай жийрэглэгч тусгаар улс хэрэгтэй. Харин энэ тусгай бүс рүү өөр сонирхогчид орж ирэн гүн харилцаа тогтоохыг тэд яав ч зөвшөөрөхгүй. Тэртэй тэргүй бололцоогүй зүйлийг боломжийн болгох гэж зүтгэх тусмаа монголчууд л хохирно. Эв нэгдлийн хувьд ч, ёс суртахууны хувьд ч, хүний болон ард түмний мөн чанарын хувьд ч