Төрийн булааж авсан Тавантолгойн 96 хувь нь ямархуу луйвар дээрэм, хэрүүл уруул, авилга хулгай, өвөр хоорондын дайсагнал болон хувирч байгааг ярих нь дэндүү илүүц, эрүүл хүн болгон мэдэж байгаа юмыг өвчтэй хүмүүсийн урдуур орж тайлбарлаад ч яах юм билээ.
Крымын дайны үед буюу 1853 онд К.Маркс "Европт учруулах Оросын аюул заналхийлэл" хэмээх бичсэн өгүүлэлдээ “Оростой тохиролцох гэж буй бол гол нь тэднээс айж л болохгүй” гэжээ.[2] Эхлээд айлгах мэхлэх дарамтлах арга нь Оросын цэрэг дайны ялалтын 50%-ыг хангадаг түүхэн уламжлалтай. Өнөөлөр ч Украинд хийж буй дайндаа цөмийн зэвсгээр сүрдүүлэх, өнгөрсөн түүхийг гуйвуулан мушгих, цэрэг зэвсгийн давамгай байдлаа дөвийлгөх, иргэний байгууллагыг бөмбөгдөх, энгийн номхон иргэдийг алж хядах, хүүхэд хүртэл барьцаалах! Өдгөө үүнийг гибрид дайн гэж нэрлэх болж. Монгол хичээл!
ТАГНЫН УРИАНХАЙ БУЮУ ТУВА гэсэн урт өгүүллийг эл сайтад гурав таслан цувуулж талбисан. Зарим уншигч нэг мөсөн бүтнээр нь тавиач гэж хүссэний дагуу гурван цувралыг нэгтгэлээ. Энэ өгүүлэл "Өдрийн сонин"-ы лхагва гаригийн цуварсан гурван дугаарт мөн нийтлэгдсэн. БААБАР ёслов.
Жич: Дэлхийн хоёрдугаар дайны үед “тусгаар тогтносон” гэгдэх Тува улсаас 8 мянган тува эрчүүдийг улаан армид татаж “сайн дурынхан” гэж нэрэлжээ. Тэднээс 20 нь Зөвлөлт засгаас "Алдар" одон, 5 мянга нь медаль хүртсэн аж
1990 оны хувьсгал бүх хүнд цаашид амьдралаа хэрхэн зохиохын өөрснөө шийдэх бололцоо олгосон юм. Алдсан нь ч бий, оносон нь ч бий, огт сонголт хийгээгүй төрдөө үлдсэн нь ч бий. Урлагийнханд бүр ч том боломж, сонголт өмнө нь хаалгаа нээжээ. Сосорбарам, Найдандорж, Онон, Одончимэг, Батзаяа гээд нийгэмд хэдийнээ байр сууриа олчихсон байсан найруулагч жүжигчин залуучууд чөлөөт уран бүтээлийн замыг сонгосон юм. Үнэндээ үзэл суртлын үнэгүй зарц явсаар залхсан байх.
Нийгмээ шударгажуулах, архагшсан хүнд өвчнөө эмнэхээр нийтээр шийдэж байгаа нь сайн хэрэг, амжилт хүсье. Гэхдээ энэ үйлсэд оролцогч талууд аль алин нь шударга байх хэрэгтэй. Өрөөсөн талын доголон “шударга” хэзээ ч үнэн мөнд хүрч чадахгүй. Алив тулгамдсан асуудлыг шийдэж чадахгүй эргэлзвэл зарчмаа л баримтал.
Сүүлийн гуч гаруй жилд бараг 40 орчим “ардчилсан” нам төрж байсан боловч хувь заяа тэгж эргүүлсэн ч юмуу, Монгол улс нь хоёр намын тогтолцоотой болсон юм. Улс орныг гэрээр төсөөлөх юм бол гол тулгуур хоёр багана нь МАН, АН хоёр болж шалгаран үлдсэн. Энэ хооронд МАН нь Сэргэн мандлын нам, Эх оронч фронт, Ажилчны нам, Монгол ардын нам, Монгол ардын хувьсгалт нам гэх мэтээр дундаасаа салан тусгаарлаж “шинэ бие” төрүүлж байсан боловч цаг хугацааны шалгуураар МАН гэсэн ганц улс төрийн төвлөрөл дээр эргэж тогтсон. АН ч мөн ялгаагүй, Бүгд найрамдах нам, Монголын ардчилсан холбооны нам, Иргэний зориг нам, Ард түмнээ хайрлъя нам гэх мэтээр олон тасарч байсан боловч цаг хугацааны шалгуураар АН гэсэн ганц төвлөрөл нь үлдсэн.