Олон жилийн өмнө Зөвлөлтийн дагуул Монголд орос дуу их дуулдаг байлаа. “Оросууд дайныг хүсээ гэж үү?” гэх нэг алдартай дуу байх. Шүлгийг нь Өрнөдөд хамгийн алдартай орос найрагч Евгений Евтушенко бичжээ. Гоцлон дуулаач “Хотят ли русские, войны?” хэмээн асуух маягтай цангинуулахад ард нь эгнэн зогсох хоор “хотят, хотят, хотят” хэмээн түрлэг нэмдэг байв.
ТАГНЫН УРИАНХАЙ БУЮУ ТУВА гэсэн урт өгүүллийг эл сайтад гурав таслан цувуулж талбисан. Зарим уншигч нэг мөсөн бүтнээр нь тавиач гэж хүссэний дагуу гурван цувралыг нэгтгэлээ. Энэ өгүүлэл "Өдрийн сонин"-ы лхагва гаригийн цуварсан гурван дугаарт мөн нийтлэгдсэн. БААБАР ёслов.
Жич: Дэлхийн хоёрдугаар дайны үед “тусгаар тогтносон” гэгдэх Тува улсаас 8 мянган тува эрчүүдийг улаан армид татаж “сайн дурынхан” гэж нэрэлжээ. Тэднээс 20 нь Зөвлөлт засгаас "Алдар" одон, 5 мянга нь медаль хүртсэн аж
Ардчилсан тогтолцоо бол бололцоо болохоос шууд утгаараа диваажин биш. Эмчилгээ тэжээлийн цэг ч биш, сүм хийдээс зохион байгуулдаг үнэгүй хоолны гуанз ч биш, өвгөд хөгшдийг харж хамгаалдаг асрамжийн газар ч биш. Хөгжлийн эх сурвалж бол өөрт байхгүй буюу дутагдсан мөнгөө гаднаас оруулж ирж ашиг өгөх салбараа эрчимтэй хөгжүүлэх явдал болохоос яаж ч ардчиллаад, ардчилсан болж харагдаад, ардчиллын арал гэж дэлхийгээр нэг магтуулаад ч энэ нь материаллаг хөгжлийн эх сурвалж биш.
Путины Украин дахь “Тусгай ажиллагаа” эхлээд гурав дахь жил рүүгээ орлоо. Энэ Тусгай ажиллагаа гэгч анх хэрхэн эхэлсэн тухай өгүүллийг сонирхуулахаар орчуулан толилуулж байна.
Юмны үнэ өсч байна. Энэ ч яахав, нүдэнд ил харагдаж байгаа зүйл. Нарийн ярьвал барааны үнэ өсөв үү, төгрөгний худалдан авах чадвар буурав уу гэдэг тэгтлээ нүдэнд ил харагдахгүй л байна.
#улстөр
#нийтлэл
Төрийн булааж авсан Тавантолгойн 96 хувь нь ямархуу луйвар дээрэм, хэрүүл уруул, авилга хулгай, өвөр хоорондын дайсагнал болон хувирч байгааг ярих нь дэндүү илүүц, эрүүл хүн болгон мэдэж байгаа юмыг өвчтэй хүмүүсийн урдуур орж тайлбарлаад ч яах юм билээ.