Баабар

@baabar
919
нийтлэл
78,522,111
уншигдсан
37,532
сэтгэгдэл

Мөнгө зарцуулахад ухаан хэрэгтэй

76 гайхал өөрсөддөө 250 сая төгрөг авч өөрийн үзэмжээр захиран зарцуулахаар үгссэн байсныг Цэц унагаж орхив. Цэц шудрага явдал тогтоож байна гэхээсээ 250 саяыг Нямдоржоор сольж байгаа бололтой.
#улстөр #нийтлэл

Итгэл үнэмшил, эх оронч байх зэрэг бол арай дээгүүр зэрэглэлийн мэдрэмж

-“Айвенхоу майнз Монголиа инк” компани УИХ-ын гишүүдэд захидал бичсэн асуудал сүүлийн үед их шуугиан тарьж байна.
#эдийн засаг #нийтлэл

ЛУИЗ

Английн орчин үеийн утга зохиолын сод төлөөлөгчийн нэг Сомэрсэт Моэм (1874 - 1965). Роман, жүжиг, өгүүллэг олныг туурвисан Моэмийг бичлэгийн хэлбэр өгүүлэмжээр нь "Английн Мопассан" гэдэг байсан.

МОНГОЛ ДЕЛО (7)

Дело хэмээх улс төрийн зорилготой зохиомол хэрэг цааш одоо болтол үргэлжилсээр. Маш урт жагсаалт болох учир 2020 он хүртлэх түүхийг дараагийн дугааруудад хэлхэе.

Бурханы хүсэлт

Тэрээр Христ мэндэлсний 1503 онд төрсөн юм. Жаргал зовлон аль алинийг нь туулж амьдралд төдий л гомдолгүй явсаар нэг мэдэхэд 93 насыг зоогложээ. Энэ нь тэр үеийнхээр маш ховор үзэгдэл байв. Ингээд мань хүн Бурханд захидал бичжээ:

ХОЙД НАСАНДАА Л УУЛЗАЖ ЯРИЛЦАХААС ДАА

Бузар хэргийг мартуулахгүй, өөрөөр хэлбэл давтагдуудахгүй хамгийн сайн зэвсэг бол урлаг. Монголын уран зохиол, яруу найраг, кино, тайзны урлаг, уран зураг, уран баримал сүүлийн нээлттэй болсон хориод жилд энэ талаар юу бүтээв? Хоосонгүй л байх. Нэгийн зэрэг хөшөө бий, лав. Оргүйд орвол охинтой төдий. Саяхан хэсэг залуус их хядлагын талаар кино хийхээр хөөцөлдөн төрд ханджээ. Ердөө сэтгэл санааны л дэмжлэг хүссэн байна. Арай ч салаавч үзүүлсэнгүй, гэхдээ үгүй л гэж дээ. Ийм киног санхүүжүүлж орхиход хичнээн л юм гарав гэж. Харин үр дагавар нь түүх давтагдахгүй нөхцлийг бүрдүүлнэ шүү дээ. Ц.Доржготов “Үр ач танаа” нэгэн роман бичсэн. С.Эрдэнэ гуай “Хойд насандаа уулзъя” гэж болзсон. Ингээд л бараг энэ хоёроор нүүр тахлаад дуусна. Ичмээр юм, үндэсний энэ гамшиг зовлонд хандаж байгаа монгол хүний гүндүүгүү сайхан чанар! Адгууслаг чанар юм болов уу? Өнгөрснийг санахгүй, ирээдүйг төсөөлөхгүй, харин өнөөдрийн үмх махны төлөө биенээ ч барьж идэхэд бэлэн.