1999 онд Үндсэн хуульд засвар оруулж долоон зүйлд тодотгол хийсэн билээ. Хожим нь хэн нэг нь үүнийг “дордуулсан долоо” гэж нэрлэн чухам үүнээс болоод засаглалын хямрал үүсээд байгаа маягтайгаар тайлбарлах болжээ. Үнэндээ шүлэглэх дуртай үндэсний онцлогоос ингэх болсон болохоос чухам яагаад тодотгох болсон, тэр нь ямар ач холбогдолтой, хортой байсан юм бол яаж туссаныг тайлбарласан нэг ч тохиолдол харагддаггүй. Хэрэв таван зүйлд тодотгол орсон бол “танаггүй тав”, зургаа байсан бол “зувчуулсан дургаа” гэх мэтээр нэрлэх байсан биз.
Ном, нийтлэл, яриа, дуунд Чингис хааныг Гитлертэй зүйрлэдэг. Туйлын бузар мууг агуулсан: тэр бузар мууг төлөвлөж, аль л бузар мууг хийж, бузар мууг ардаа үлдээсэн гэх мэт. Ийм харьцуулалт туйлын буруу худал ойлголт юм. Бодит түүхээр олж мэдсэнээр бол Чингис хаан адгийн муу санаатан биш, тухайн нөхцөл байдлын дагуу үйлдсэн хэрцгий харгис бий ч тэр маш ухаалаг.
Энэ нь Монголын эзэнт гүрний баруун хэсэгт Бат хааны байгуулсан Алтан Ордын нийслэл Сарайгаас алдарсан ёс заншлыг русьчууд шууд өвлөн авсантай холбоотой. Монгол хаадын эрх мэдэл үнэмлэхүй байсан. Гэхдээ хаан ялсан цагтаа л захирч байсан, тийм үедээ л хүчирхэг. Харин Ордод гамшиг тохиолдох юм бол шууд түүний буруу болно. Чингэвэл ихэнхдээ төрийн эргэлт гарч, чадваргүй хаан хүчээ алдаж, гол төлөв амь насаа өгнө. Эндээс уламжлаад Орост хүчирхэг удирдагчийн тухай домог улс төр, нийгмийн уламжлалд гүн гүнзгий шингэсэн байдаг. Оросууд I Петр, II Екатерина нарыг биширдэг, тэд Сталины хядлагыг тоодоггүй, харин нацист Германыг ялж, дэлхийн хүчирхэг гүрэн болгосныг нь ихэд үнэлдэг. III Петр, I Павел зэрэг чадваргүй сул дорой удирдагчдад юу тохиолдсон бэ? Яг л Ордтой адилхан. Тэд ордны хуйвалдааны үр төлөөсөнд үхэцгээсэн.
Барууны ойлголтоор бол хэлэлцээрт оролцогч талуудын хооронд ялалт хожил гэдгийг "50-50" эсвэл "40-60" орчим хэлбэлзэж байвал хожоо гэж үздэг. Хятадуудын үзэж байгаагаар "хожоо-хожоо" (win-win) гэдэг нь хэлэлцэгч тал болгон ямар нэгэн ашиг олохыг хэлнэ. Өөрөөр хэлбэл, бид бизнес хийж, хамтдаа мөнгө олсон бол та ашгаасаа нэг цент, би 99-ыг авсан бол хятадуудын ойлголтоор энэ нь ч мөн "win-win", учир нь та ямар нэгэн зүйл олсон байна. Хэрэв энэ бизнес байгаагүй бол юу ч үгүй хоцорч болох байсан.
Сая хэвлэгдэж гарсан МОНГОЛ ТҮҮХ-ийн дөрөв дахь хэвлэлийн хэсгээс сонирхуулж байна. 1300 орчим хуудастай, 2000 орчим эшлэлтэй, зуу гаруй зураг чимэглэлтэй, хоёр боть бүтээл.
Монро номлолын гол утга нь шинэ тивийг эзэлсэн европчуудыг хөөн гаргаад, Өмнөд болон Хойд Америкт оршин суугаа хүмүүсийг империалист ноёрхол дарлалаас чөлөөлөн өөр өөрсдийн тусгаар тогтнолыг нь олгуулах явдал ажгуу. Газар нутгаа тэлэхээр хоорондоо үргэлж байлддаг европчуудын байнгын уламжлалт сурсан дэглэмүүдийн тэмцэл нь саяхан тусгаар тогтносон АНУ-ын үндэснийй эрх ашигт аюул учруулна гэж үзсэнийх.