Баабар

@baabar
919
нийтлэл
78,522,111
уншигдсан
37,532
сэтгэгдэл

Хиагтыг чөлөөлсөн нь

Зөвлөлтийн Шинжлэх ухааны академи эрхлэн удирдаж 1954 онд “История Монгольской народной республики” хэмээх Монголын түүхийн ном орос хэлээр хэвлүүлсэн нь Монголын түүхийн орчин цагийн бичвэрийн хатуу эх загвар болон тогтсоноор 70 жил боллоо. Энэ бүтээлийг хоёр жилийн дараа монгол хэлээр орчуулсан ба үүнээс хойш энэ нь монгол түүхчдийн эх загвар болон тогтсон юм. Улмаар үзэл суртлын хувьд намын болон улсын түүх бичлэгт үүнээс гажих эрхгүй тул өгөгдсөн загвар дотор багтаан улам баяжуулах болсон билээ. Энэ нь бага дунд бүрэн дунд сургуулийн сурах бичигт шингэж, их дээд сургуулийн заавал уншиж судлан цээжлэх, түүнээ шалгалт шүүлгээр баталгаажуулах мөрдлөг болжээ.

ҮГҮҮЛЭГ

Зөвлөлтийн нэрт зохиолч Василий Шукшиний "Үгүүлэг" хэмээх энэ хөөрхөн өгүүллэгийг миний бие 1985 онд хөрвүүлсэн нь тухайн үедээ "Урлаг, утга зохиол" сонинд хэвлэгдэж байсан юм. Зүгээр л сонирхуулж байгаа юм.

Жаргалыг хүсвэл эрүүлийг хүс, эрүүлийг хүсвэл мөнгөө төл

Монголын эрүүл мэндийн салбар болбоос... ёо ёо-ёо, шал дургүй хүрчихлээ. Өнөөгийн Монгол орны социалист эрүүл мэндийн салбар үнэ төлбөргүй.
#нийгэм #нийтлэл

ЧИНГИС ХААНЫ НУТГААР

Богино аяллаар үзсэн харсан сонссоноо ямар ч засваргүйгээр буулгав. Чингис ба Хэнтий сэдвээр тодорхой мэдлэг байхгүй учир хэний ч ярьсан тайлбарласантай маргахгүй.

ТАМГАГҮЙ БОЛ ХҮЧИНГҮЙ

Төрийн шийдвэрээр албан тушаалаасаа хусагдвал тамгаа аваад зугтчихана. Тамга хаана байна, тэнд эрх мэдэл дагалдана. Хүн нь биш, тамга нь, эзэн нь биш тамга нь эрх мэдэл эзэмшинэ. Ялангуяа төрийн байгууллага, төрийн өмчит байгууллага, компани, олон нийтийн байгууллага гэх мэтийн үнэн чанартаа яг нэрлээдэх гэхээр эзэн субъект нь тодорхойгүй “улсын, олон нийтийн, төрийн, ард түмний, улс төрийн намын, олон нийтийн байгууллагын, төрийн бус байгууллагын…” гэхчлэнгийн хаягтай тамга бол тухайн цаг дор гартаа барьж буй хүний өмч бөгөөд үүнээ дагасан эрх мэдэл тэр бие хүнд хадгалагдана. Мянга нэгэн шөнийн үлгэрт гардаг Жинь хэмээх бирд лугаа адил монгол тамга зөвхөн тухайн цаг дор гарт нь атгагдсан хүндээ л боол мэт зүтгэдэг. Тамга гарт нь байгаа хүнийг шүүх цагдаа, хүчний байгууллага яаж ч чаддаггүй, аяыг нь дагахаас өөр аргагүй. Хүчирхэг эрх мэдэлт Тамга мин уу!

Шашныг өмөөрөхүй

“Шашин гэж юу вэ?” гэхээр бүхнээр хүлээн зөвшөөрөгдсөн нэгдсэн тодорхойлолт үгүй юм билээ. Олон хүний хувьд шашин нь итгэл үнэмшлийн зохион байгуулалттай систем, зан үйл. Өөр олон хүний хувьд шашин бол бурханлаг дээд ойлголт. Гэтэл зарим нь шашин гэдэгт тодорхой бурхан тодорхой үнэмшлийг оруулж тооцдоггүй.
#нийгэм #нийтлэл