“Дэлхийн сонгомол өгүүлэл” номыг шкафан дотроосоо олов. “Олов” гэдгийн учир нь хэсэг ном бөөнөөр нь худалдаж авсан ч олон ном дотор холилдоод тэрийг мартчихжээ. 2010 онд хэвлэгдсэн, Г.Аюурзанын сонгон орчуулсан антологи аж. Ийм шилээврийг уншилгүй зургаан жил алдчихсандаа жаахан харамсав.
#нийгэм
#нийтлэл
Фэн гэж ”салхи”, шүй гэж ”ус” гэсэн хятад үг. Фэншүй бол өөрөө хятадын маш эртний шашин шүтлэг ажгуу. Фэншүй шашин нь Хятадын үндсэн философи, шүтлэг болох күнзийн болон даогийн (бумба) шашин үүсэхэд томоохон хувь нэмрээ өгчээ.
#улстөр
#нийтлэл
Монголчууд 1241 онд польшуудтай анх нүүр тулжээ. Алтан Ордын өрнө зүгт хийсэн аян дайны эхний золиос нь Польш байсан юм. Төв Европ дахь монголчуудын гол сонирхол нь өргөн уудам малын билчээр болох Унгарын тал байлаа. Ер нь эртний Пананы энэхүү уудам тал нь Азиас нүүдэллэн очих үе үеийн нүүдэлчин дайчдын шохоорхлыг илүүтэй татаж байв.
#улстөр
#нийтлэл
Гээд энэ бол шалтгаан биш шалтаг төдий. Хичнээн алдагдалтай байлаа ч улс төр геополитикийн хувьд энэ чухал объектоо зарна гэдэг өнгөц харахад бодлого утгаараа дэндүү тэнэглэл гэмээр. Монгол компанид худалдахдаа үнэ хаялцуулсан ба өрсөлдөгч нь Казахстаны Балхаш зэсийн үйлдвэр байсан гэх. Гайхалтай нь Эрдэнэтэд арван хэдэн сая долларын өртэй Балхаш өрөө төлөхөөс луу унжин гучаад жил болсон ороо компани. Бүр хачирхалтай нь 49 хувьд төлөх мөнгийг Оросын нэр бүхий банк зээлдүүлэхээр тохирч хэлэлцээрт орж байжээ. Хямдхан өгнө, мөнгийг нь өөрснөө зээлдүүлнэ, өртэй компанийг нь дуудлага худалдаанд дуудан оруулна? Оросууд өөрийн эзэмшил 49 хувиа Монголын Засгийн газарт яавч худалдахгүй гэсэн шийдвэрээ бичгээр хийж өгсөн нь бүр ч гайхмаар.
О.Жи.Симпсон бол америк футболын алдартай тамирчин асан хүн. Түүнээс гадна кинонд жүжиглэж, телевизийн нэвтрүүлэг хийж багагүй алдар хүнд, эд баялаг олсон юм.
#нийгэм
#нийтлэл
Монголыг хэрхэн өөрчлөх вэ гэдэг асуулт урган гарч байна. Үндсэн хуулинд байгаа зарим алдааг залруулахад парламентын гишүүдийн гуравны хоёрын санал хэрэгтэй. Энэ нь хэдий өндөр босго боловч Үндсэн хуулийг өөрчлөх тухайд бол тохирсон, Германд ч мөн адил ийм л байдаг. Гэхдээ Үндсэн хуулиа өөрчилнө гэдэг байж болшгүй зүйл ч бас биш. Учир нь уг хууль нийгмийн хөгжлийн явцад гарч буй өөрчлөлтийг тусгаж байх учиртай. Шинээр тулгамдаж буй асуудал, үндсэн хуулиар томъёолсон төгс төгөлдөр байдал болон бодит байдлын хоорондын зөрүүг харгалзан үздэг байх хэрэгтэй.