Баабар

@baabar
919
нийтлэл
78,522,111
уншигдсан
37,532
сэтгэгдэл

Төрмөл ба олдмол

Дарангуйлагч гэхээр хүн хүнд янз бүрийн дүр төрх буудаг бололтой.
#улстөр #нийтлэл

Хятад яагаад Оросоос илүү аюултай вэ?

Өөрийн мөхөл, задарлаас айсан Оросын мафижсан төр шинэ империалист санаархлаа түрэмгий үйлдлээр хайцаалж буй бол, үзэл сурталтай, зохион байгуулалттай, тодорхой зорилготой, тогтвортой тогтолцоотой Хятад улс нь дэлхийн тэргүүлэх гүрний хэмжээнд очих маш сайн бэлтгэлтэй аж. Путины дэглэм дэлхийн тавцан дээр шил савны дэлгүүрт дайрч орсон заан шиг түйвээн нядааж өгч буй бол, бээжингийнхэн өлмий дээрээ гишгэлэн эрх мэдлээ сэм тэлсээр. Путины дэглэм их бодож л өрнийн ардчилалд ихээхэн хор учруулж чадах бол, удаан хугацаандаа үр дүн өгөн сүйтгэх бодлогыг хятадууд баримталж байгаа юм.

Хуурамч өвчинд зориулсан хуурамч витамин

Хурц дутмагшилын тохиолдлуудад, эсвэл хэвтэрт орсон хүмүүст хэрэглэх Д витамины амчилгээнээс бусад тохиолдолд бид энэ хуурамч өвчний “эмчилгээнээс” хол явж, оронд нь амьдралын эрүүл хэв маягийг дагаж, агаар нар салхинд илүү байж, мөнгөө дэмий юманд үрэхийн оронд баялаг, эрүүл хоол хүнс хэрэглэж дадах хэрэгтэй

Арванхоёр оны сонгууль

За нэг сайхан прогноз тавиадахъя. 2012 оны сонгуулийн талаар. Гэхдээ судалгаанд үндэслэсэн прогноз шүү. Таавар, мэрэг төлөг биш. 1990, 1992 оны сонгуулийн дүн гарахад үнэхээр шоконд орж байсан. Тэр үед ч судалгаа мудалгаа гэж байсан ч биш дээ.
#улстөр #нийтлэл

ОЙ МОД

Ой бол экологийн систем, биогеоценоз бөгөөд мод нь амьдралын гол хэлбэр, байгалийн салшгүй хэсэг юм. Эх дэлхийн хуурай газрын 1/3 буюу 38 сая км газарт ой тархан ургадаг. Үүнээс 264 сая га буюу 7%-д нь хүн тариалсан. XXI зуун гэхэд хүн төрөлхтөн манай гараг дээр урьд өмнө нь байсан ойн талбайн 50 орчим хувийг устгасан. Дэлхийн ойн бүсийн тэн хагас нь халуун орны бүсд хамаардаг.

Берлиний хана нурлаа

Берлиний хана нурсны 20 жилийн ой болж байна. Энэ бол коммунизм сүйрсэн төдийгүй хагас зуун жил үргэлжилсэн хүйдэн дайны төгсгөл байсан юм.
#дэлхий дахинд #нийтлэл