Өнөөдөр Монгол улсын тусгаар тогтнол баталгаатай. Энэ орныг хэн ч эзлэн түрэмгийлэх гээгүй. Үгүйдээ л дэлхийг хамарсан дараагийн дайн хүртэл. Монгол улсыг хоёр хөршийн хэн нь ч анекс хийх, булаан эзлэх сонирхолгүй. Тэдэнд найдвартай жийрэглэгч тусгаар улс хэрэгтэй. Харин энэ тусгай бүс рүү өөр сонирхогчид орж ирэн гүн харилцаа тогтоохыг тэд яав ч зөвшөөрөхгүй. Тэртэй тэргүй бололцоогүй зүйлийг боломжийн болгох гэж зүтгэх тусмаа монголчууд л хохирно.
Гагцхүү нэг хүний төлөө л ажилладаг, энэ нь тэр хүнд нь их таалагддаг гэсэн хатуу үнэмшилтэй энэ хүнийг “Путингүй бол Орос үгүй, Путин байхад Орос байсаар байна”, “1991 онд бид Путин шиг удирдагчтай байсан бол СССР задрахгүй байлаа” гэх мэтийн марзан афоризмаар нь орчин үеийн дэлхийн улс төр таньдаг. Хөдөө аж ахуйн механикч энэхүү маанагдуу хөдөөний болхи эрийг ингэтлээ Оросын төрийн голлох хүний нэг болтлоо өсөн торнино гэж Оросын сэхээтнүүд даанч таамаглаагүй.
МАХН-д иргэний дайн дэгдлээ. Монголын хувьд энэ нь шинэ юм биш л дээ. Ардчилсан нам хорин жилийн турш дайны байдалд байгаа. Харин МАХН-ын хувьд цоо шинэ үзэгдэл.
#улстөр
#нийтлэл
Шин Сан Ок гээд Өмнөд Солонгосын нэлээд нэртэй кино продюсор байлаа. Салсан эхнэрийг нь 1978 онд хойд солонгосчууд хулгайлаад Пхеньянд аваачжээ.
#улстөр
#нийтлэл
Тунист хувьсгал гарлаа. Гудамжинд ганц бие эсэргүүцэгчийг зодчихож. Дороо хүмүүс цуглан нийтийн эсэргүүцэл үүсч улмаар дарангуйлагчийн дэглэмийг түлхэж унагав.
#улстөр
#нийтлэл
Энэ өгүүллийг оросууд Украины Донбасст дайн дэгдээсэн үе буюу бараг арваад жилийн өмнө бичжээ. Үүнээс өмнө “Дэлхийн дайн болбол юунд хүргэх вэ?” (2015.1.24), дараа нь “Путины дараах Орос” (2022.2.21), "Хямрал Оросыг иргэний дайн, задрал, сүйрлийн ангалд аваачлаа” (2023.1.15) зэрэг өгүүллүүдэд Украин дахь Оросын түрэмгийлэл цааш өргөжвөл Монголд ямар аюул учруулж болох тухай анализ дүгнэлт бичсэн билээ. Одоо Оросын задрал болбол энэ нь зөвхөн Оросын асуудал биш, дэлхийг доргиосон гамшгийн суурь болно. Путин аварга том Орос оронд хяналтаа алдаж эхэлжээ. Задрал өнөөдөр улам бодит зүйл болон харагдаж байна. Магадгүй дэлхийн шинэ дайн үүсэж болох энэ байдлаас улс орон болгон эмээж өөрийн аюулгүй байдалд санаа зовниж байгаа. Оростой хиллэж буй олон орны нэгэн адил бид ч хил хязгаараа бэхжүүлдэггүй юм гэхэд учирч болох аюулаас зайлсхийхийн тулд хилийн хяналт шалгалтаа сайжруулмаар байна.