Баабар

@baabar
919
нийтлэл
78,522,111
уншигдсан
37,532
сэтгэгдэл

ВОЛОДЯ ПУТИН ХҮҮГИЙН ЖИНХЭНЭ НАМТАР

Польшийн зохиолч, сэтгүүлч Кристина Курчаб-Рэдлихийн gordonua.com сайтын ерөнхий редактор Алеся Бацманд өгсөн ярилцлагадаа Владимир Путины жинхэнэ намтар, жинхэнэ эцэг эх нь яагаад түүнийг орхисон тухай, гүрж хойд эцэг нь Путинд хэрцгий ханддаг байсан тухай, анхны эхнэр Людмилатай харилцах харилцааны тухай, сэтгүүлч Артем Боровикийн үхлийн талаар болон ОХУ-ын Ерөнхийлөгчтэй холбоотой олон аллагын талаар ярилцсан байна. https://gordonua.com/ukr/publications/-1643985.html

ЭРҮҮЛ МЭНДЭД ХОРТОЙ СОНГУУЛИЙН ХУУЛЬ

Сонгуулийн хууль улиг ёсоор гурван жил яригдаад одоо л нэг дуншиж эхлэв бололтой.
#улстөр #нийтлэл

ЮУНЫ ТУЛД, ХЭНИЙ ТӨЛӨӨ БИД АМЬДАРДАГ ВЭ?

Бид зөвхөн өөрсдийнхөө төлөө л амьдардаг. Чамайг сайхан байлгах гэж хэн нэг нь энэ хорвоо дээр ирээгүй. Мөн чи ч өөрөө хэн нэгний төлөө амьдраагүй. Бид өөрт тохиолдсон бэрхшээл, хүнд байдлаас гарахын тулд дээрх “Хэний төлөө, юуны тулд” гэсэн асуултыг өөртөө тавьдаг. Надад, бидэнд хэрэгтэй учраас л бид зөв таарсан хариулт хайдаг. Ямар ч хүндрэлд үхлийг эс тооцвол заавал гарц олдоно. Өөдрөг байж л бид зөв сайн хариулт олдог. Учир нь энэ хорвоо өөдрөг хүмүүст зориулагдсан юм

ОРОС, УКРАИН, НҮБ, ЕВРОП ба ХЯТАД

Бээжингийн Их сургуулийн профессор Фэн Южинийн Экономикс сэтгүүлд тавьсан, нэлээд анхаарал татсан өгүүллийг орчууллаа. Яагаад энэ товч авсаархан өгүүлэл тэгтлээ анхаарал татах болов? Бээжингийн эрх баригчдын Орос руу хандаж шууд зарладаггүй үгийг энэ профессор ил тодоор барууны нэртэй хэвлэлд улайм цайм хэлчихэв үү? Яагаад тэрээр өрнөдийн мэдээллийн хэрэгслэлтэй ам өрсөлдөн Оросын түрэмгийллийг ил тодоор шүүмжлэх болов? ХКН-ын Оросын талаар баримталж байгаа цаад бодлогыг энэ нэр хүндтэй профессороор хэлүүлсэн юм болов уу?

ХУРЦЫГ ӨМГӨӨЛӨХ НЬ

2004 оны эхээр тэрээр “Сонгуульд Ардчилсан нам намын даргагүй ороод ялалт байгуулахыг нь харъя” хэмээн орон даяар заналтайгаар зараллаа. Дөнгөж дараахан нь Зоригийг алсан этгээдийг Монголын эрэлхэг хөвүүд Францаас баривчлан авчирав. Эндээс маш тодорхой болсон зүйл гэвэл Ардчилсан намын дарга Энхсайхан захиалан байж Зоригийг алуулсан ба гүйцэтгэгч нь Франц руу оргоод алга болсон Энхбат аж. Хууль зүй Дотоод хэргийн сайд баривчилгааг зохион байгуулж удирдаад энэ гавъяагаа мөнхлөхийн тулд ард түмэндээ “улсын нууцыг” задлаж буй хэрэг гэж хэн ч дүгнэхүйц. Ер нь Зоригийг хөнөөсөн явдлын захиагч, гүйцэтгэгчийг комоор нь илрүүлчихээд, ажиллагаа дуусаагүй байхад тун тэсгэл алдан ард түмэндээ тайлагнаж буй аж.

ПИРРИЙН ЯЛАЛТ

Түүхийг буцааж болдоггүй юм. Түүхийг “тэгсэн бол тэгэх байсан, тэгээгүйгээс болоод тэгсэн” гэх мэтээр тайлбарлаж болдоггүй юм. Түүх болсноороо болоод л өнгөрдөг. Түүх түүхээрээ л үлддэг. Түүх гэдэг бол угтах ирээдүйг зөв тольдох сургамж, бахархал, эмгэнэл.