Одоо л нэг юм асуудал нэг талдаа гарч цэгцрэн зуны сонгуулийн ерөнхий баримжаа тодорлоо. Юун түрүүн сонгуулийн хууль батлагдсан явдал.
#улстөр
#нийтлэл
Энэ удаагийн Путины Монгол дахь айлчлал үнэндээ Халх гол биш. Ромын гэрээг тохуурхаж, гэрээнд нэгдсэн оронд зориуд айлчлан, яаж ч чадахгүй байгааг нь харуулах зорилготой. Түүнд Монголоос өөр ингэж дээрэлхэж чадах орон цаана нь байхгүй л дээ. Тэрээр мөн л Халх гол гэсээр 5 жилийн өмнө ирэхдээ 10 сая доллар цацаад л Монголын нийгмийг тэр чигээр нь хуйлруулж байлаа. Бид ч зүгээр олдож байгаа олзонд их бага гэлгүй нугасгүй, нүдээ ухаад өгөхөд бэлэн ард түмэн дээ.
Ханддорж нар Орост сэм явсны дараа сэжиг авсан Саньдо амбан Бадамдоржоос тулган асууж улайлгаж байв хэмээн нэг нэгнээсээ хуулсан түүхийн баримтад тэмдэглэсэн байдаг. Хэргийн мөрөөр хөөвөл Бадамдоржийг Саньдо амбан дуудаж Цэрэнчимэд, Ханддорж нарын тухай шалгаахад “Би мэдэхгүй, харин чи үүнийг мэдэж байх үүрэгтэй юм байгаа биз дээ” гэж мохоож байсан аж.
Цаана чинь гэрэлт шар наран дор, гэгээн цагаан өдрөөр хүлээн зөвшөөрөгдсөн дээрэм тонуул болж байна.
#улстөр
#нийтлэл
Хуурай өвсөнд түймэр асах мэт бослого Монгол орныг бараг тэр чигээр нь хамрав. Тавдугаар сар гэхэд бослого өнөөгийн засаг захиргааны хуваариар Увс, Ховд, Завхан, Говь-Алтай, Баянхонгор, Булган, Өвөрхангай, Өмнөговь, Сэлэнгэ, мэдээж Архангай, Хөвсгөл аймгийг хамарчээ. Дээрээс нь бөөнөөрөө дүрвэж байсан нутагт Хэнтий, Дорнод, Сүхбаатар, Баян-Өлгийг хамарч байсан гэж үзвэл эсэргүүцлийн хөдөлгөөн бараг бүх Монголыг хамарчээ гэж ойлгож болохоор байна...Ийнхүү цус асгаруулсан Иргэний дайн Монголд дэгдэх нь тэр ээ! Нэг талд нь гаднын хүчинд дулдуйдсан дарангуйллын бүх систем тогтоц ба түүнийг төлөөлсөн Монголын төр, нөгөө талд нь энэхүү хэрээс хэтэрсэн дарлалыг үл тэвчин эсэргүүцсэн ард түмэн зогсож байлаа.
Английн шинэ Ерөнхий сайд хэд хоногийн өмнө ард түмнээсээ уучлал гуйлаа. Тэртээ 1971 онд Умарт Ирландад болсон үйл явдлын төлөө. Энгийн номхон жагсагчдын эсрэг Британы цэргүүд гал нээж гэмгүй 13 иргэнийг алжээ.
#улстөр
#нийтлэл