Засгийн газрын үр ашигтай ажиллагаа хариуцсан газрыг удирдан ажиллахыг Элон Маск, Вивэйн Рамасвами (бизнисмэн, тэрбумтан) нараас сая сонгогдсон Ерөнхийлөгч Трамп хүсчээ. Хоёр том бизнисмэн сая Воол стрит жорнал-д хэрхэн өөрчлөлт шинэчлэл хийх гэж буйгаа танилцуулсныг орчууллаа. Тэдний зорилго нь нэгэнт данхайн томорсон АНУ-ын төрийн зохион байгуулалтыг цомхотгон, асар их үр ашиггүй зардлыг танаж, хүнд суртлыг байхгүй болгох юм байна. Мэдээж Америкийн төрийн зардал бусад орнуудтай харьцуулахад Дотоодын нийт бүтээгдэхүүндээ эзлэх хувь харьцангуй бага. Улайм цайм илэрхий авилга, хулгай, шамшигдуулал ч хязгаартай байж таарна. Ардчилсан орон, дээр нь тогтворжсон нийгэм, хяналт шалгалт хатуу... гэхдээ л нэг мэдсэн Төр нь данхайжээ. Америкийн капиталист нийгэм мэдээж маш их алдаа эндэгдэл гаргадаг, гэхдээ социализм, коммунизм, популизмыг тугаа болгон мандуулсан хагас ба бүтэн дарангуйллын орнуудаас ялгаатай нь эндсэн алдаагаа алхам тутамдаа засаж, улам төгс болгох замыг сонгодог
Ямартай ч гүн ухаантан Нассау Сэниорын үгийг ишилж энэ өгүүллийг төгсгөе: “Баялаг хайж, мөнгө эргэлдүүлнэ гэдэг нь ёс суртахуунаа дээшлүүлэх аугаа их булаг руу хүн төрлөхтөн хамтаараа тэмүүлнэ гэсэн үг”.
1991 онд Бямбасүрэнгийн Засгийн газраас монгол төгрөгийн ханшийг хоёр дахин унагах 20 дугаар тогтоол гарсныг ихэд муулдаг. Монголд байрлаж байсан 100 мянган зөвлөлт цэрэг, тэдний эхнэр хүүхдийн дунд Ленинградад хэвлэгддэг төгрөг хичнээн байсныг Монголын ганц байсан банк нь мэддэггүй байсан. Тэдний гар дээр байгаа мөнгөний ханшийг огцом унагаж байж нийт төгрөгийнхөө баримжааг олж мэдэн удалгүй шинэ эмисс хийсэн нь тухайн үедээ тун оновчтой, эдийн засгийн хувьд зайлшгүй хийх ёстой байсан арга хэмжээ юм. Тэрний дараа л үнэнгээсээ Монголд анхны үндэсний Төв банк байгуулагдсан юм шүү дээ.
Уг нь бүх юм тун шалихгүй зүйлээс эхэлсэн. Цэцэрлэгийн ахлах ангийн хүүхдүүд байшингийн ёроолд овоорсон цасан хунгар руу шатнаас үсэрч тогложээ. Гэтэл хүүгийн эз таарч шилний хагархай мөгөөрсөн хоолойг нь хага татсан байна. Тэгээд яахав, эмнэлэгт очлоо, шилийг нь сугалж аваад өнгөц оёдол тавьсан юмсанж. Бараг жил хэртэй зүгээр явсны эцэст өнөө оёдол нь идээлж эхэлжээ.
Америкийн эдийн засагч Даниэл Еөргин газрын тосны тухай ном бичиж Пулицэрийн шагнал хүртжээ.
Саяхан Би Би Си агентлагаас Хүн төрөлхтний хүмүүжил боловсролд хамгийн их нөлөөлсөн 100 уран зохиолын жагсаалт гаргажээ.