1919 оны арваннэгдүгээр сарын 22-нд Хятадын Ерөнхийлөгчийн зарлигаар Гадаад Монголын автономи эрхийг цуцалсан бол 1921 оны хоёрдугаар сард Унгерний цэрэг Хүрээг чөлөөлж Богд хааныг ширээнд нь буцаан залж, Монголын Засгийн газрыг дахин эмхлэн байгуулснаар үнэн хэрэгтээ тусгаар тогтножээ.
1992 оны Монгол улсын шинэ Үндсэн хуулийг хуульч Чимэдийн хамтаар боловсруулан батлуулсан гол хүний нэг нь Ерөнхийлөгч Очирбат. Тиймээс өнөөгийн Монгол улс нь Номхон далайгаас Хар тэнгис хүртэл, Хойд мөсөн далайгаас Энэтхэгийн далай хүртлэх өргөн уудам талбайд ардчилсан тогтолцоотой, нээлттэй нийгэмтэй цор ганц улс болсон билээ. Үүнийг газрын зургаас харж амархан ойлгож болно.
Уншигчийн анхааралд: “Нүүдэл суудал” номын V дэвтрийн “Ерэн найман он” бүлгийг цуварлаар тавьж буйн гуравдахийг сонирхуулж байна.
#улстөр
#нийтлэл
Өнөөдөр Монголын гол зорилго, онилсон бай, хийх гэж буй гоол нь тавь жаран жилийн ирээдүйн гайхамшигт төлөв биш. Монгол буцаад 2012 оныхоо төвшин, орчин, таатай нөхцөл, урам зоригтоо эргэж хүрэх!
Монголчууд өөрөө өөрсдийгөө хямраасан тул өөрсдөө л зоримог хөдөлж байж энэ шавраас гарна. Эдийн засаг ид шидээр биш эрүүл бодлогоор сэргэнэ. Ардчилсан ардчилаагүй намын бодлого, баруун зүүний шийдвэр, шашин шүтлэг, сайхан сэтгэл, өр зүрх, сэтгэлийн хандив, гомдол гаслал, тайвшрал зэрэгтэй эдийн засгийн сэргэлт ямар ч холбоогүй. Төр нийгмийн ардчилсан систем энэ тогтолцоогоо хамгаалах хуулийн механизмгүй бол сүйрлээр дуусдаг.
Монгол дахь ихэнх хятадууд Шанси, Хэбэй, Өвөр Монголоос гаралтай, мандарин аялагаар ярьдаг. Улаанбаатарын хятадууд хятад сургуулиас олсон боловсролтой, хятадаар чөлөөтэй ярьдаг. Хүүхэд залуучууд болон дунд насныхан монгол хэлээр ярьдаг, бүрэн ойлгодог авч унших бичихдээ тааруухан. Харин хөгшчүүл нь ихэнхдээ монгол хэл сураагүй.