Нэгэнт нэр дэвшин сонгуульд өрсөлдөхөөр болсон хүмүүсийн дотроос шилэн Монгол ардын намын нэр дэвшигчдээс (МАН) 21 хүнийг, Хөдөлмөрийн үндэсний намаас (ХҮН) 15 нэр дэвшигчийг, Ардчилсан намаас (АН) 14 нэр дэвшигчийг, Монголын Социал демократ намаас (МСДН) 13 нэр дэвшигчийг, Зүй ёс намаас 5 нэр дэвшигчийг, Бие даагчдаас 5 нэр дэвшигчийг, Гэр хорооллын хөгжлийн нам (ГХХН), Монгол ардын хувьсгалт нам (МАХН), Шинэ намаас тус бүр нэг нэр дэвшигчийг дэмжихээр шийдлээ.
Хэнийгээ сонгох нь мэдээж манай ард түмний өөрсдийнх нь сонголт. Бидний Электорат хөдөлгөөн хэнийг ч албадаагүй, эдгээр нэрсийг тулгаж байгаа юм биш! Бидний ахмад үеийнхэн зөвхөн санал болгож байгааг ойлгоорой гэж хичээнгүйлэн хүсье!
Хоёр өөр нийгмийн тогтолцооны аль алинд нь амьдарч асан шууд гэрчүүд яагаад ингэж жиших үнэлгээгүйгээр тайлбар ятгалга хийдэг болсон бэ? Сэтгэл судлалын онолоор хүн нийгмийн ямар тогтолцоонд амьдарч байснаас үл хамаарч ерөөс хүмүүн нь хөгширсөн хойноо бэлгийн ид идэвхитэй байсан үеэ амьдралынхаа хамгийн алтан үед тооцдог аж. Гэтэл “хөгжил зогссон тухай” онолын гомдол нь бэлгийн чадавхи буурсантай нь холбоотой авч, үүнээ далдлан амьдралын өртөг нэмэгдсэн, ядуурч буурсан зэрэг санхүү эдийн засгийн хүндрэл, хүний ёс суртахуун гэх мэт юу дуртайтайгаа холбон тайлбарлаж байна. Үүндээ ардчилсан тогтолцоотой, ардчиллын төлөөлөгчид гэх бие хүмүүстэй, хөрш орнуудтай, гадаадын хөрөнгө оруулагчидтай холбон нэмж хачирлан чимэглэсээр эцэст нь уруудан доройтож мөхөлтэй золгон уулзаж буй Монгол орны буруутан нь энэ орчлон хорвоо өөрөө бүхлээрээ болох ажгуу.
Хоёр өөр нийгмийн тогтолцооны аль алинд нь амьдарч байсан шууд гэрчүүд яагаад иймэрхүү жиших үнэлгээгүйгээр тайлбар ятгалга хийдэг болсон бэ? Сэтгэл судлалын онолоор нийгмийн ямар тогтолцоонд амьдарч байснаас үл хамаараад ерөөс хүмүүн нь хөгширсөн хойноо бэлгийн ид идэвхитэй байсан үеэ амьдралынхаа хамгийн алтан үед тооцдог аж. Гэтэл “хөгжил зогссон тухай” онолын гомдлоо бэлгийн чадавхи буурсантайгаа биш амьдралын өртөг нэмэгдсэн, ядуурч буурсан зэрэг санхүү эдийн засгийн хүндрэл гээд юу дуртайтайгаа холбон тайлбарлаж байгаа юм.
Энэтхэгийн Ерөнхий сайд Моди Монголд айлчлаад нэг тэрбум долларын хөнгөлөлттэй зээл амалсан. Бэлэг биш зээл л дээ. Энэ их мөнгөөр яадаг юм билээ гэж манайд хурдан хурдан солигдох Засгийн газрууд гурван сая иргэдийнхээ хамтаар гурван жил бодоод нефть боловсруулах үйлдвэр сүндэрлүүлэхээр шийдэв бололтой. ТЭЗҮ байхгүй! Тооцоо хийгээгүй! Мэргэжлийн судалгаа, аудит аль нь ч үгүй. Эх орныхоо бензинтэй болно гэсэн үндэсний бахархал. Иймээс өөрснөө нефть боловсруулна гэсэн үг сонссон ард түмэн ихэд баясан магнайгаа хага татав. Автомашин өөрийг нь хөдөлгөдөг шатахууныг эх орных уу, найрсаг бус газраас ирсэн үү гэдгийг ялгаж чаддаггүй.
“Хаан нас барлаа, хаан мандтугай” гэсэн ухаалаг франц үг байдаг. Юм жамаараа дууссан бол арынх нь залган гарч ирдэг нь хорвоогийн дийлдэшгүй хууль! Ардчилсан нам жамаараа нас барлаа… одоо хэнд “мандтугай” гэсэн ерөөл талбих вэ?!
Хазаар үндэстний гарал үүслийг яг таг тогтоосон явдал одоо болтол алга.