Монголд орж ирсэн гуравдагч орны хөрөнгө оруулагчдыг хөөж гаргах сонирхол ч тэдэнд л илүү их байсан. Иймээс эсэргүүцлийн жагсаал цуглаан, эвдэн сүйтгэл, тулган шаардлагыг тэд л зохион байгуулах, өдөөн хатгах, санхүүжүүлэх илүүтэй шалтгаантай юм. Үүнд автахын тулд нэгдүгээрт эх оронч байх хэрэгтэй, хоёрт хөөрхөн тэнэг байх шаардлагатай. Энэ хоёр шаардлагыг хангасан хүмүүсээр харин миний эх орон ч дутна гэж гонж доо.
Сая хэвлэгдэж гарсан МОНГОЛ ТҮҮХ-ийн дөрөв дахь хэвлэлийн хэсгээс сонирхуулж байна. 1300 орчим хуудастай, 2000 орчим эшлэлтэй, зуу гаруй зураг чимэглэлтэй, хоёр боть бүтээл.
БНМАУ 1945 оны 8-р сарын 10-нд милитарист Японд дайн заралснаар бас Холбоотны нэг боллоо. Монгол ардын хувьсгалт цэргийн 21 мянган байлдагч Зүүн хойд Хятадыг чөлөөлөх дайнд оролцсоноор эргэлзээгүйгээр ялагч гүрнүүдийн тал болсон юм. 1945 оны 9-р сарын 2-нд дэлхийн дайн дууссаныг тохиолдуулан Улаанбаатарын тэнгэрт Их Британи, СССР, АНУ-ын үндэсний туг БНМАУ-ын төрийн далбаатай зэрэгцэн намирч байсан билээ. Монгол улсын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрүүлэхэд энэхүү ялагч гүрнүүдийн холбоотон болсон явдал голлох үүрэг гүйцэтгэсэн. Чухам монголчууд холбоотон болсон учраас 1945 оны 8-р сарын 15-нд хоёр хөрш Хятад, СССР нь БНМАУ-ын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрөхөөр шийдсэн. 1946 оны 1-р сарын 6-нд Бүгд найрамдах Хятад улс, 1946 оны 2-р сарын 28-нд Зөвлөлт холбоот улс тус тус Монгол улсын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрсөн юм.
Орос улсаас Нэгдсэн Үндэстний байгууллагад суух байнгийн төлөөлөгч Василий Небензятай хийсэн ярилцлагыг орчуулан толилуулж байна. Ярилцагч нь Би-би-си HARD talk программыг хөтлөгч Стивэн Сакур. Энэ ярилцлагаас Владимир Путины ойлголт, зорилго, зөрүүдлэлийг тольдон харж болно
"Хэрэв ЗХУ-аас гадагш чиглэсэн КГБ-ын бүх цаг хугацаа, мөнгө, хүчин чармайлтыг нэгтгэн дүгнэвэл түүний ердөө 10-15% нь тагнуулын ажилд зарцуулагдаж байгааг харах болно. Үлдсэн дийлэнх хэсэг нь үзэл суртлын хорлон сүйтгэх ажиллагаа явагддаг бөгөөд энэ нь ихэнх тохиолдолд эрх чөлөөт орнуудын хууль тогтоомжид харшлахгүй арга хэрэгслээр хийгддэг.
1984 онд Цэдэнбал Монголын төрийн эрхээс зайлуулагдсан цаад жинхэнэ шалтгаан Эрдэнэтийн уулын баяжуулах үйлдвэрээс уг сурвалжтай юм.
#улстөр
#нийтлэл