Оросын талаас монголчуудад үзүүлэх улс төрийн даралт шахалт үүгээр дуусахгүй. Өчигдрийн мягмар гаригт манай Сангийн сайд Станбульд тэднээс 180 сая доллар нэхээд дараагийн уулзалтаас өмнө төлөхгүй бол Парисын клубт гомдол нэхэнэ гэж сүрдүүлсэн. Тэднийг дарамтлах арга үүгээр зогсохгүй. Монголын Засгийн газар өөртөө эзэмшихээр болсон 34 хувиа авч үлдэхийн тулд төсөлд 820 сая доллар төлөх шаардлагатай. Тэгэхээр эрх баригчид нь олон улсын санхүүгийн байгууллагаас, тэр дундаа Дэлхийн банкнаас мөнгө гуйна. Дотоодын нийт бүтээгдэхүүний 9%-иас хэтэрсэн зээллэгийг ямар ч банк өгдөггүй учраас 9,5 тэрбум долларын ДНБ бүхий монголчуудад ийм хэмжээний зээллэг хэн ч олгохгүй учраас Монгол улс хүссэн зээлээ авч чадахгүй
Нийгэм, улс төр, эдийн засгийн давхацсан хямралаас гарах хэд хэдэн арга байна. 1. Төгрөг хамгаалах, инфляцаас сэргийлэх голлох зориулалттай Төв банкинд бэлэн байдалд сойсон улсын нөөц рүү орох. 2. Яаралтайгаар асар их хэмжээний төгрөг шинээр хэвлэх. 3. Улсын төсөвт тусгагдсан цалин, тэтгэмж, тэтгэвэрээс бусад бүх төлөвлөгөөнөөс татгалзах.
Энэ бичвэрийг сайтад нийтлэхдээ зориуд сэтгэгдэл бичих зайг нээлттэй орхив. Хөгжлийн эсрэг, зориудаар улс орноо хорлох гэж байгаа юм шиг давшилдаг бүлэглэлүүд цөөнгүй идэвхитнүүдтэй. Цагдаагийн дарга хэлэхдээ ийм эсэргүүнүүдийн бичсэн муухай юмыг 2 минутын дотор задалж эзэн холбогдогчийн илрүүлж чадна гэж УИХ-дээр амалсан учир тэдэнд зориулав.
Тунхаглан заралсан үнэт зүйлс маань шил архины үнэд хүрэхээ больжээ. Бид бүгд нийгмийн өмнө, шүүхийн өмнө тэгш эрхтэй гэх боловч “илүү тэгш эрхтэй” гахай сүргээрээ бий болон үе удмаа үлдээх боллоо. Эрх чөлөө маань ердын наймааны хэрэгслэл болжээ. Тэртээ гучин жилийн өмнө ардчилсан тогтолцоог дэмжиж, тэмцэж явсан үй олон монголчууд өнөөдөр гомдож гасалж сууна.
Аав минь өөд болоод найман жил өнгөрчээ. Байсан бол өдийд ная хүрч байх нь. Энд би гол нь аавынхаа намтраар дамжуулж Монгол орон богино хугацаанд ямар их дэвшилд хүрснийг өгүүлэх гэсэн юм.
Монгол хэлэнд нэвтэрсэн зээлдмэл үгийн тайлбар толь номоо ийнхүү туурвиж дууслаа. Зээлдсэн үгсийг нэлээд хэдэн жилийн өмнөөс цуглуулж эхэлсэн ба эцэст нь нэгтгэж бүтээл болгохоор жил гаруйн хөдөлмөр зарцуулав. Энэ тольд өнөөгийн дундаж монгол сэхээтэн ойлгодог, хэрэглэдэг таван мянга орчим зээлдмэл үг сонгож, аль хэлнээс гарвалтай, цаашлаад ямар хэлнээс угшилтай зэргийг тодорхойлов. Улмаар үгийн шууд утга нь юу гэж байсан хийгээд монгол хэлэнд нэвтрэхдээ ямар утга агуулах болсныг тодруулах оролдлого хийлээ. Зээлдмэл үгийн уг сурвалж нь уг хэлээрээ хэрхэн бичигддэгийг эхээр нь олж тавьсан. Иймээс зөвхөн үсгийн тэмдэгт гэхэд латин, герег, кирил, хятад ба япон ханз, солонгос, санскрит, араб ба перс, руин зэрэг арав гаруй төрлийн үсэг тэмдэгтээс бүрдэв.
“Ардтүмэн” гэхээр энэ үгийг бид хэрхэн ойлгодог вэ?
#улстөр