Оюутолгойн гэрээг би эхнээс нь л шүүмжилж байлаа. Монголыг дааж давшгүй өрөнд оруулах, бүтэл муутай, эцэст нь бидний тусгаар тогтнол, аюулгүй байдлаа бэхжүүлэх бололцоо гэж горьдож байгаа гуравдахь хөршийн хөрөнгө оруулалт биш, харин ч хөршөөсөө хамаарах хамаарлыг улам бэхжүүлэх хортой гэрээ болох нь гэж шүүмжилсэн, анхааруулсан өгүүлэл бичиж байсан. Үүнээ батлахуйц хэд хэдэн анхааруулга өгүүлэл нийтийн мэдээллийн хэрэгслэлд цагаан дээр хараар огноотойгоо бичигдэн үлдсэн. Архиваа ухаж үзвэл Оюутолгойн тухай нийтдээ зургаа долоон өгүүлэл бичиж “Өдрийн сонин” болон сайтууд дээр гаргасан байх юм. “Оюутолгой”. (2008.9.14), “Оюутолгой жинхэнэ эзэндээ зарагдлаа”. (2009.7.18), “Оюутолгойн гэрээ тун тааруу болсон”, (2011.5.16), “Уул уурхайн ноолууран бодлого”. (2013.10.20)”, “Оюутолгой мөд сэхэхгүй”, (2015.2.15) гэх мэт.
Дэлхийн II дайн эхэлсний 70 жилийн ой тун удахгүй болно. 60 сая хүний амийг авч одсон энэ дайн шиг өртөгтэй, зэрлэг, харгислалыг хүн төрлөхтөн урьд хожид мэдэхгүй билээ.
#дэлхий дахинд
#нийтлэл
Төрд яагаад нийгмийн хамгийн адаг шаар болсон хэсэг нь очиж овооролддог шалтгааныг Фрэдэрих Хаек сайхан тодорхойлсон байдаг. Тэд сул дорой, нээлттэй нийгэмд амиа аваад, хүүрэн биеэ тээгээд явах чадвар мөхөс байдаг, иймээс төр рүү үхэн хатан зүтгэж түүний найдвартай нэг эрэг шураг нь болдог аж. Төрийн ажлыг итгэл үнэмшлээрээ гүйцэтгэдэг, түүндээ мэргэшсэн үнэнч шудрага олон хүн бий. Гэтэл сүргийн дээд бүтэц болсон институциүд дампуурч суларсан үед нь адаг шаарууд чихэн орж ирж үнэнч шудрага нэгнээ шахан гаргана. Тэд төрийн тийш орох гэж чихэлдэн явсаар эцэст нь төрийн нэрээр гэмтэй гэмгүй хүмүүсийг айлгаж явдаг “хүчирхэг нэгэн” болдог. Хүчирхэг юм уу гэтэл төрийн хүнд суртлын машинаас нь салгаад хаячихвал эрэг дээр шидэгдсэн загас шиг хэд ангалзаад л үхнэ. Тэгэхээр тэдний хүч сүргийн эрэг шураг болсондоо байна.
Иргэншиж, технологижиж, даяаршиж буй өнөөгийн дэлхий Афганистаныг “өөрөө мэдэг” гээд зөнд нь хаяж хэрхэвч болохгүй. Энэ нь нийт хүн төрөлхтөнд аюултай. Фанат эх оронч энэ ард түмнийг нийгэмшүүлж, иргэншүүлж өнөөгийн ертөнцийн дэг жаягийг ойлгуулна гэдэг ч амар хэрэг биш, үүнд хэдэн үе хэрэгтэй. Чингисийн удмынханд, эсвэл вандал, герман, сарматуудад, эсвэл иргэншсэн Цинь Ши Хуандийд хүний эрх, эрх чөлөө, ардчилсан дэг ёсны тухай ярьж ойлгуулж болох байсан уу? Өнөөгийн иргэншсэн дэлхий бол хүн төрөлхтний хэдэн мянган жилийн үйл явцын үр жимс юм. Энэ процессоос хоцорч, эх орноо түрэмгийлэгчдээс хамгаалсаар байгаад соёлжих зав гараагүй тэднийг буруутгах аргагүй. Гэвч нийт хүн төрөлхтөн өөрийн аюулгүй байдлын үүднээс тэднийг хяналтадаа байлгахаас бас өөр алга.
Орчин үеийн дэлхийн хамгийн том, хамгийн хүчирхэг гүрнүүдийн тоонд багтах Орос ба Хятад улс нь “төрөөс баталгаажуулсан албан ёсны түүх”-тэй, түүгээрээ өнгөрсөн үеэ үнэлж цэгнэдэг, тэрийгээ бүх нийтээр “ойлгохыг” албаддаг, үзэл суртлын гол зэвсгээ гэж үздэг, сургуулийн сурах бичигт яг таг мөрдүүлдэг. Үргэлж тийм байсан. Гэвч дэглэм өөрчлөгдөх, хувьсгал гарах, династи солигдоход албан ёсны түүх нь өөрчлөгдөж шинэ дэглэмийн ая данд тохирсон шинэ түүхтэй болдог. Хятадын династиуд солигдох бүрд дараагийн династи урьдахынхаа түүхийг ”албан ёсоор” бичиж өөрийн дүнэлтийг үлдээсээр ирсэн. Романовын удмынхан төрд гараад Оросын түүхийг цоо шинээр бичсэн. Сталины захиалгаар Оросын түүх үндсээрээ албан ёсоор өөрчлөгдсөн бол коммунизм унаж ЗХУ тарснаар “шинэ өнгөрсөн түүх”тэй болсон. Туулж өнгөрүүлсэн түүхийн процесс, түүхэн үйл явдал, түүхэн бие хүн байс хийгээд л өөр өөр үнэлэмж, үнэлгээтэй болсоор ирсэн.
Төв Азийн Монголын өндөрлөгт хэдэн мянган жилийн өмнөөс алтай овгийнхон, түүний дотор протомонгол, прототүрэг угсаатнууд амьдарч байжээ. Гэхдээ энд түрүүлж ирэн нутагшсан нь прототүрэг угсаатнууд болох нь уул усны түрэг нэрсээс харагддаг. Дунхугаас гаралтай Шивэй овгийнхон (Хятад сударт таван шивэй овог байсан гэх ба нэг нь Мон Шивэй гэж бичсэн аж.) Амар мөрөн, Хар мөрөн хавиар нутаглаж байгаад аажмаар баруун тийш нүүсээр Х-XI зууны үед Далай нуураас барууншаа нүүн Хэнтийн нуруунд нутаглажээ. Уул тэгэхэд хэдийнээ Бурхан Халдун нэртэй байж. Хэрэв энэ нэр араб үг бол зөвхөн мани шашины хуврагууд л энэ нэрийг өгсөн болж таарах гээд байна. Тэр үе гэдэг нь Корон судар бичигдээд хэдийнээ 300 жил өнгөрсөн байлаа гэсэн үг.