Би өөрийгөө алив зүйлийг дээрээс нь харж чаддаг, тиймээс ч илүүтэй зөв дүн шинжилгээ, гаргалгаа хийдэг гэж боддог. Гэхдээ “манай сумандаа л Маркс Энгельс” гэгчээр энэ хавьдаа л юм шүү. Cи Ай Эй ч юм уу кримналистикийн том лабраторид дүн шинжээчээр ажиллах чадвар надад байхгүй. Тийм болъё гэж мөрөөдөж ч байгаагүй. Бичих авъяасыг бурхан надад өгсөөн, гэхдээ л тэр нь “манай сумандаа л Маркс Энгельс юмдаа.”
Сая хэвлэгдэж гарсан МОНГОЛ ТҮҮХ-ийн дөрөв дахь хэвлэлийн хэсгээс сонирхуулж байна. 1300 орчим хуудастай, 2000 орчим эшлэлтэй, зуу гаруй зураг чимэглэлтэй, хоёр боть бүтээл.
Польшийн зохиолч Марэк Хласко (1934-1968) нь богино өгүүлэл, туужийн том мастер байсан. Ердөө бага сургууль төгссөн (манай Чойном шиг) жолооч мэргэжилтэй тэрээр хорь гаруйхан насандаа дайны дараах залуусын шүтээн болон тодорсон. Гэвч Польшийн коммунистууд үзэл суртлын хувьд шахах болсонд (бас Чойном шиг) тэрээр гадаад эхнэрээ даган түр хугацаагаар Герман руу гарчээ. Эргээд эх орондоо буцаж ирэх гэсэн боловч хүлээн авсангүй, дөнгөж гуч гаруйхан насандаа хүний нутагт өөд болжээ.
Ингээд 1947 оны зургадугаар сарын 5-нд Монголын хилийн цэрэг Ма Синжэний хороо руу гэнэдүүлэн довтоллоо. Даруй Зөвлөлтийн улаан таван хошуутай таван онгоц нэмж ирэн бөмбөгдсөн байна. Бөмбөгдөлтөнд өртсөн нутаг албан ёсоор Хятадад хамаарч байлаа. Энэ үед Ил Тарвагатайг зөвлөлтүүд хяналтаа байлгаж байсан, бөмбөгдөгч онгоцнууд тэндээс ниссэн бололтой. Ийнхүү дээрэмчдийг Монголын хилээс хөөн гаргасан боловч цааш ахин Хятадад хамаарах Байтаг Богд ууланд хүрчээ. Байтаг Богд нь дан уул биш, бүхэл бүтэн нуруу юм. Байтаг Богдын өмнөд хэсгийг хятадууд өөрийн нутаг гэж үзэж байсан тул эл довтолгооныг Хятадын эсрэг халдлага гэж үзэв. Ингээд гоминданы Засгийн газраас Байтаг Богд руу Цинхай дахь лалын цэргийн тусгай хороог илгээжээ. Ийнхүү 1947 оны долдугаар сарын эхээр монголчуудад эзлэгдсэн газрыг эргүүлж авлаа.
Энэ өгүүллийг бараг хорин жилийн өмнө бичжээ. Тэр үед нэг удаа сонинд хэвлэгдээд дахиж хаана ч гараагүй. Ардчилсан нам одоо ч нам нэртэйгээ оршсоор байгаа. Гэхдээ үзэл санаа, үнэт зүйл, итгэл үнэмшил идэрмэг зориг, зорилго золбоо нь хэдийнээ сэхээнд шилжсэн... Одоо л мартчихаагүй бол нэгэн цагт шинэчлэл өөрчлөлтийн түүчээ болж явсан Ардчилсан нам өөр дотроо эрүүл саруул үндсэн өөрчлөлт хийж чадвал хэвтрийн сэхээнээсээ гарах төдийгүй бусаддаа туршлага болж улс орноо өөд нь татаж болохсон. Хичнээн үнэтэй сайхан байшин барьсан ч хундаам нь муу бол нэг л өдөр нурна. Цамцны эгнээ товчны эхнийхийг зөрүүлж буруу товчилоход бусад нь бүгд буруу товчлогдоно.
Дело хэмээх улс төрийн зорилготой зохиомол хэрэг цааш одоо болтол үргэлжилсээр. Маш урт жагсаалт болох учир 2020 он хүртлэх түүхийг дараагийн дугааруудад хэлхэе.