1991 онд дэд Ерөнхийлөгч АНУ-д айлчлах боллоо. Гончигдорж Номхон далайн бүлээн усанд хөлөө дүрж жаргахаар явах гэж байна гэж нэг өвчит нь үг гаргалаа.
#улстөр
#нийтлэл
Олимп болж байна, хокэй сонирхолтой болж байна.
ДНБ-ий бараг 80 хувийг хувийн хэвшил үйлдвэрлэж байна. Хэдэн арван тэрбумаар нь татвар төлдөг олон компани буй болжээ. Эндээс цугласан мөнгийг үр ашигтай зарцуулж нийгэмд мэнэжмэнт хий хэмээн 76 ямаа сонгож байгаа ухаантай юм шүү дээ. Гэтэл аж ахуй эрхлэгчдээс авсан мөнгийг өөрийн юм шиг үрэн таран хийх төдийгүй өөрсдийг нь хорлоход зориулж ашиглаад байна шүү дээ. Гутлыг нь өмсөөд эзнийг нь өшиглөж байгаа хэрэг. Эхлүүлсэн ажлыг нь нурааж байна, дууссан ажлыг нь боож байна. Дээр нь шантаажилж байна, заналхийлж байна. Бүх юмыг мөнгөөр шийддэг юм бол хорлон сүйтгэгчдийг УИХ-д оруулахгүйн тулд бизнес эрхлэгчид нэгдэн нийлж мөнгөөр зодож байгаад тэднийг сонгуулахгүй акц хийвэл шудрага ёсонд нийцэх юм биш үү?
Сая хэвлэгдэж гарсан МОНГОЛ ТҮҮХ-ийн дөрөв дахь хэвлэлийн хэсгээс сонирхуулж байна. 1300 орчим хуудастай, 2000 орчим эшлэлтэй, зуу гаруй зураг чимэглэлтэй, хоёр боть бүтээл.
Сая хэвлэгдэж гарсан МОНГОЛ ТҮҮХ-ийн дөрөв дахь хэвлэлийн хэсгээс сонирхуулж байна. 1300 орчим хуудастай, 2000 орчим эшлэлтэй, зуу гаруй зураг чимэглэлтэй, хоёр боть бүтээл.
Доорх өгүүлэлд авсан баримт одоогоос арваад жилийн өмнөх тоо баримт болно. Энэ хооронд олон юм өөрчлөгдсөн. Үгүйдээ л автомашины тоо хоёр дахин өсчээ. Үндэсний нийт орлого яльгүй дээшилсэн бол хүн ам 3,4 сая болсон байна. Харин огт өөрчлөгдөөгүй юм бол ядуу монгол хүмүүсийн нийгэмд эзлэх хувь процент аймаар хурдтай өсөн хэдийнээ 100% давсан боловч (Ядуу биш 30 гэрбүл байгаа гэсэн, тэрийг тооцохгүйгээр 100%), шинжлэх ухааны нотолгоотойгоор "ядуу стандарт" тогтоогүй хэвээр байна. Саяхан Нийгмийн халамжийн яамны сайд "Хоёр ба түүнээс дээш хувийн автомашинтай хүмүүсийг нэн ядуу гэсэн бүртгэлээс хасч хүнсний толоон авах эрхийг хураан, цаашид тэдэнд толоон өгөхгүй" гэж албан ёсоор мэдэгдсэнээс үзэхэд ядуурал нэлээд их хувь процентоор багасаж байгаа юм байна гэж үзэж болохоор байна.