Английн “Ноттинхэм Трент”-ийн их сургуулийн дэд профессор, түүхч Николас Мортон
бээр “Монгол түрлэг” бүтээлдээ Монголын эзэнт гүрэн хэрхэн дундад зууны Ойрх Дорнодын геополитикийг төрөл арилжуулж, дэлхийн хүчний тэнцвэрийг үндсээр нь өөрчилсөн тухай өгүүлжээ. Монголчуудыг эдүгээ байлдан дагуулалт, аюул сүйрэлтэй л холбож ойлгох нь элбэг. Гэтэл “Монгол түрлэг”-т энэхүү ташаарлыг тулхтай сорьсон байна.
Нэпко удахгүй уг бүтээлийн бүрэн орчуулгыг хэвлэн гаргаж уншигч түмэнд хүргэнэ.
Энэ номын “Худалдааны зам, хүчний тэнцвэр” бүлгээс товчхон сонирхуулав.
Канад тэртээ 1964 онд БНМАУ-ыг хүлээн зөвшөөрч, 1973 онд дипломат харилцаа тогтоосон нь манайхыг тэр үеэс хүндэтгэж, дэмжиж ирсэн хэрэг. Харин АНУ бол дөнгөж 1987 онд л МУ-ыг тоож харсан байдаг. Монгол, Канадын харилцаа 40-өөд жилийг туулсан боловч манайх ЭСЯ-аа Оттавад 2001 онд нээснээс хойш улам өргөжин тэлжээ. Тус хоёр улсын нийслэл хотууд хамгийн хүйтэн цаг ууртай гэдгээрээ дэлхийд алдаршсан боловч орчин цагт харилцаа, хамтын ажиллагааны дотно түншүүд болж, түүнийхээ эрч хүчинд “халуун” нийслэлүүд болж хувирсан юм. Тив дэлхий, далай тэнгис дамнан чингэж тогтсон найрамдалт харилцаатай холбогдох зарим нэг өвөрмөц сониноос хуваалцъя.
Ханбогдын хөгжилд тэргүүлэх үүрэгтэй салбаруудыг шилж тогтоосны дотор нөөцөд тулгуурласан салбар (уул уурхай, мал аж ахуй, аялал жуулчлал, тээвэр ложистик, гадаад худалдаа), бодлогод тулгуурласан салбар (мэдлэг, мэдээллийн технологи), хэрэгцээнд тулгуурласан дагалдах салбар (хүнс, хөнгөн үйлдвэрийн бүтээгдэхүүн, барилгын материалын үйлдвэр) орсон байна. Эдгээр салбарыг түшиглэж зүтгүүлбэл цагийн уртад Дархан, Эрдэнэтээс ч давж мэднэ.