Эрүүл саруул үндэстэн болохын төлөө зүгээр л хөгж! Байнга 30%-ийн наана цаана байдаг ядуурлаасаа үтэр түргэн сал! Ядууралгүй болчихвол биднийг зовооx гадаад дотоодын бүх дайсан чинь алга болчихно!
ШХАБ бол Монголын хувьд олон улсын хамтын ажиллагаа, интеграцын институц болж хараахан чадаагүй юм болов уу гэж дүгнэж болохоор. Нэгэнтээ ажиглагчаар 19 жил болчихлоо. Хэт удлаа. Одоо жинхэлдэг цаг ирлээ гэх үзэл бодол, байр суурь бий л дээ. Түүнийг хорих утгагүй. 2018 онд Ерөнхийлөгч Х.Баттулга ажиглагчаас шат ахиж интеграцчлалд оролцоно гэж мэдэгдээд шуугиан дэгдээсэн явдал бий. Тэр үед хамгийн их эсэргүүцэн бичиж байсан хүний нэг нь би юм. Тухайн үед би ШХАБ-ыг интеграцын байгууллага болоогүй байна гэж дүгнэсэн. Өнөөдөр ч гэсэн би тэр байр суурин дээрээ хэвээр байна.
Одоо Европын Төвийг сахисан орнууд: Австри, Швейцарь, Мальта, Ирланд, Кипр, мөн Серби, Босни (Косово), жижиг хаант улс (Лихтенштейн, Монако, Андорра), улсын доторхи улс болох Сан-Марино, мөн Гэгээн ширээт улс НАТО-гийн гадна байна. Нийт 13 улс (өрнөдийнхөн Косовог тооцож буй) НАТО-гийн гадна оршиж байна.
Нэрийг нь цээжлэх нь бүү хэл, хэлэхээс ам эвлэж өгөхгүй намууд Монголд олон байдаг. Уншигч Та чанга дуугаар хэд хэд дахин уншаад дараа нь эргэцүүлээрэй. Ахан дүүс, танил нөхдөөс чинь тэр намуудад хэн хэн хэдүүлээ бий вэ, тооцоод үзээрэй, сурвалжлаарай.
Монголчууд эхийг нь эцээхгүй, тугалыг нь тураахгүй бөөрөнхийлдөг зангаараа уулзсан болгонд л “Дэмжинэ, багаар чинь гаргачихна” гэчихсэн, түүнд нь бултаараа хууртчихсан. “Бид ялчих юм шиг байна”, “Бид ялчихлаа”, “Ялах нь гарцаагүй боллоо”, “Бид Засгийн газраа байгуулна” гээдхаалтын өдөр цуглаанууд дээр зарлаад байсан нам, эвслүүд дүн гарсны дараа боож үхэх гээд одоо ямаршуухан байж байгаагаа өөрсдөө нэг харчих даа. Та нар дээр аянга буучихлаа шүү дээ!
Төрд туршлагатай, мэдлэгтэй түшмэдийг зөвхөн дундаж анги л нийлүүлнэ. Төрийн аппарат, бизнесийн аппарат ч дундаж ангийнхнаас бүрдэнэ. Иргэний нийгмийн гол бүрдүүлэгч нь тэд болох учраас засаг захиргаа, гүйцэтгэх засаглалын гол зохицуулагч эрэг шураг нь тэднээс бүрдэнэ.