Баярхүү

@bayarkhuu
793
нийтлэл
25,562,503
уншигдсан
6,098
сэтгэгдэл



Өлбөрч үхэх аюулын өмнө Дэлхий чичирнэ

Даян дэлхий өлсгөлөнгийн өмнөх шатанд ирсэн тухай, тэгэх тусмаа бүхэл тивээрээ, бүс нутгаараа хоол хүнсний хомсдол дутагдалд орсон тухай, хэдэн тэрбумаараа өлсөж, хэдэн зуун саяулаа өлсгөлөнгөөр үхэл рүү дөхөж яваа тухай НҮБ-ын индэрт чих халууцуулмаар мэдээ мэдээлэл, зовинол гуниг сонсож ирсэн хүний хувьд би аюулын харанга гэдгийг бичээд буй хэрэг.

НЬЮ-ЙОРКТ СААТСАН ӨДРҮҮДИЙН БАГЦ ТЭМДЭГЛЭЛ

Би тэр үед харьцуулалт хийж үзэв. Анхлан Монгол Улс НҮБ-д элсээд түүнд хэт их ач холбогдол өгч, нөгөө талаасаа “Хүйтэн дайн” эрчтэй өрнөж, өрнө-дорно гэх хоёр туйлд хуваагдсаны уршгаар (үр дүнд) манай улс НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд ихээхэн идэвхтэй оролцож байсантай харьцуулаад өнөө цагт заавал тэгэх шаардлагагүй юм байна гэдгийг мэдэрсэн хэрэг.

Ядуурлыг арилгах хатуу үүрэг НҮБ-аас авчихсан айл шүү дээ, бид

Ядуурлын бүх хэлбэрийг арилгах гэж юуг хэлнэв. Энэтхэгт, Бангладешт бол ойлгогдож байна. Монголд би л лав ойлгохгүй толгой эргээстэй хэвээр байна. Угаасаа нийгмийн харилцаа нь “Монголд ажил хийхгүйгээр хичнээн ч жил гэдэс цатгалан явах хувь тавилантай” болгочихсон юм бол ядуурлын бүх хэлбэр нь хувь хүн, гэр бүлээсээ шалтгаалаад ямраар ч байж болохоор. Тэр нь нийгэм-улс төр, олон улсаас үл шалтгаалан билэг танхай, зоргоороо МОНГОЛ ХҮН-ий өөрийнх нь хувь төөргөөр нөхцөлдөнө.

САУДЫН АРАБЫН ХААНД БАРААЛХСАН АНХНЫ МОНГОЛ ХҮН ГЭДГЭЭРЭЭ БАХАРХДАГ

Төрийн ёслол гэж бас л өвөрмөц, бас ч үгүй сүрлэг санагдсанаа дор буулгая. Дөрвөн тивийн 14 улсын Элчин сайд ирсэн он, сар, өдөр, цагийн дарааллаараа жагсана. Тив бүс нутгийн төлөөллөөс гадна арабын ертөнцийн, исламын шашинт, найрсаг харилцаат 14 улс хэмээн биднийг дотор нь ангилж үзнэ.