Манай үндэсний үйлдвэрлэл, ажлын байрууд, зах зээл, нийгмийн салбаруудыг нэг том багцлаад “Одоо боллоо!” гэж нэрлэгдэх салбаруудыг би нэрлэе. Жижиг дунд үйлдвэрийн салбар. Хөгжиж байнаа, худал биш. ЖДҮ гээд төсөл тендер явж байнаа. Гэтэл юу бүтээдэг вэ гэхлээр их эргэлзээтэй. Ядуурал (хамгийн гол нь!), ажилгүйдэл, улсын сан хөмрөгт том түлхэц болох үйлдвэрлэл л хөгжмөөрсөн.
Монголчууд “Таньдаггүй бурхнаасаа таньдаг чөтгөрөө дээдэлдэг” учраас явж явж энэ сонгуулиар УИХ-д олонхийг МАН, АН хоёр намынхан л бүрдүүлчих болов уу. Сонгогчдын ихэнхи нь ийм бодолтой байхыг үгүйсгэхгүй.
Хамгийн их худалдаачин улс үндэстэн гэж хүн амын дийлэнх нь лангуу чингэлэг, зах бараадаж ажиллаж орлого олдог Монголыг хэлэхгүй. Энэ тухай гэгээтэй ямар ч мэдээлэл байхгүй. Монгол бол худалдаачин улс үндэстэн биш.
Юүхэн хээхнээр аргацааж цаг нөхцөөж, өөрсдийгөө тайвшруулдаг монгол зан ахуй чинь л улс төртэй холилдоод өдий хүрснийг 2020 онд ойлгоод цэг тавьчихмаарсан!
Монгол дээл өмсөөд хэд хэдэн удаа мэдэгдэл (бараг мэдээжийн) хийчихвэл дараагийн сонгуулиар бат гэсэн итгэл үнэмшилтэй нөхдөд хандаж, бас тэдний араас жирийлгэж яваа, зуузай холбох хүсэлтэй хэдэн зуун (мянга хол давна даа) нөхдөд хандан энэ хэдэн мөрийг тэрлэв.
Арвантаван Засгийн газар солигдон ажиллахад энэ 30 жил солигдоод өнгөрчээ. Ганц л дүгнэлт байна. Энэ 30 жилд, 15 удаа Засгийн газар солигдон цөхрөлтгүй ажилласан байхад Монголын ард түмний аж амьдрал, аж төрөл уг нь прогрессоор урагшлан дэвшиж ямар нэгэн өндөрлөгт хүрчихсэн баймаарсан.