Боргилмаа

@borgilmaa
237
нийтлэл
7,725,279
уншигдсан
5,264
сэтгэгдэл

Тэнд авлигачдын амьдрал үхлээр дуусдаг. Харин Монголд?!

Дэлхийд хоёрдугаарт орох асар том эдийн засаг бүхий Хятад улсад авлига, албан тушаалын гэмт хэрэгт ялын дээд хэмжээ оноодог. Тэр тусмаа завшсан мөнгөний хэмжээ их бага, хэргийн цар хүрээ том, жижгээс үл хамааран энэхүү хүнд ялыг оноодог нь анхаарал татахуйц.
#нийгэм #нийтлэл

НҮБ Монголын авиа компаниудыг эрсдэлтэйд тооцжээ

Иргэний нисэхийн ерөнхий газраас хоёр жил тутамд дотоодын авиа компаниудад үнэлгээ тогтоох шалгалт хийдэг. Тэдний гаргадаг үнэлгээний жагсаалт ч НҮБ-ынхаас төдийлөн зөрүүгүй гарсан байна
#эдийн засаг #нийтлэл

Ам.доллар авчрах сувгуудаа нээгээд өгөөч

Ам.долларын ханшийн өсөлтийн эсрэг Монголбанк санхүүгийн хэрэгслээр дамжуулан хэрэгжүүлж болох бараг бүхий л аргаа хэрэглээд дуусав. Нэлээн эртнээс эхэлсэн ам.долларын ханшийн өсөлтийг удаашруулах, огцом савлагаа үүсэхээс сэргийлэх, дагаад өргөн хэрэглээний барааны үнэ хөөрөхөөс хамгаалах аргуудыг хэрэгжүүлсэн гэсэн үг.
#улстөр #эдийн засаг #нийтлэл

Гадаадын жуулчдыг биш хөрөнгө оруулагчдыг татах хэнээрхэл

Монголыг чиглэх гадаадын хөрөнгө оруулалт нэмэгдэж, эсвэл буурч байгаа талаарх яриа эцсийн дүндээ уул уурхайн салбарын өсөлт, уналтыг л илэрхийлэх болов. Харин бидний мөнгөний хэмжээг нэмж, хасч шоглох тэрхүү уул уурхайн салбар нь үйлдвэрлэл гэхээс илүүтэй хүй нэгдлийн үеийнх гэмээр хэт болхи загвартай.
#нийгэм #нийтлэл

Стратегийн орд тойрсон “стратеги”

Бүрэнхааны фосфоритын орд газар Хөвсгөлөөс Завхан аймгийн нутаг хүртэлх асар уудам зайд тархсан тогтоцтой. Энэ хирээр уг орд газарт олон арван компани лиценз эзэмшиж, дор бүрнээ хайгуул судалгаа хийн зарим нь фосфор олборлохоос боловсруулах, улмаар эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх төсөл, ТЭЗҮ бичээд байлаа.
#эдийн засаг #нийтлэл

Монголбанкны хувилбар олон муугийн хамгийн сайн нь уу?

“Хадгаламж” банкны үйлчилгээ бусад арилжааны банкуудынхаас юугаараа ялгаатай байсан бэ? Тэтгэвэр, тэтгэмж олгох, төрийн халамжийн болон бусад үйлчилгээг иргэдэд хүргэх, орон сууц, ахуйн хэрэглээний төлбөр тооцоо гүйцэтгэх зэрэгт зохицсон олон салбар нэгжийг орон даяар тараан байгуулсан “Хадгаламж” банк нэг үгээр бол жижиглэнгийн үйл ажиллагаа эрхэлж байснаараа бусад арилжааны банкуудаас ялгарч байлаа.
#эдийн засаг #нийтлэл