Даваадорж

@davaadorj
140
нийтлэл
6,082,729
уншигдсан
721
сэтгэгдэл

Ц.Мөнхбат: Тахь сэргээн нутагшуулах төслийн амжилт дэлхийн бахархал болж байна

Монгол Улсад 1992 оны зургаадугаар сарын 5-нд анхны 16 тахийг Европын амьтны хүрээлэнгүүдээс Төв аймгийн Хустайн нуруунд, мөн Говь-Алтай аймгийн Тахийн талд, харин 2004 онд Завхан аймгийн нутаг Хомын талд тээвэрлэж ирснээр “байгальд устсан” гэх ангилалд бүртгэгдсэн Пржевальскийн адуу буюу тахийг уугуул нутагт нь сэргээн нутагшуулах нарийн төвөгтэй, нүсэр төслийн ажил эхэлсэн юм. Эдүгээ Хустайн байгалийн цогцолбор газарт 300 гаруй, Тахийн талд 300 шахам, Хомын талд 150 гаруй нийт 800 шахам тахь нутагшиж, Монгол Улс дэлхийн хамгийн олон тахьтай орон болжээ. Энэ бол гайхамшиг. Яагаад гэвэл том хөхтөн амьтныг гаршуулж, гэршүүлж байснаас бус ингэж байгальд тавьж зэрлэгшүүлж амжилттай нутагшуулсан түүх, туршлага бараг үгүй юм. Гэхдээ тахийн популяцын тоо толгой байгальд цааш бие даан амьдрах хэмжээнд хүрэх яагаа ч үгүй гэнэ...

ҮХЛИЙН ТУН

“… Бурхан минь ямар азаар Монголынхоо гаальчдад баригдав аа. Та нартаа маш баярлаж байна…” хэмээн өнгөрсөн арванхоёрдугаар сард улсын хилээр хоёр кг хар тамхи авч гарах гээд баригдсан монгол залуу нулимсаа дуслуулж өчиж зогссон гэнэ.
#нийгэм #нийтлэл

Хятадууд нүүрсээ хямдруул гэж шахаж байна, бид яах ёстой юм

Хятадууд нүүрсний үнийг өөрсдийн хүслээрээ зохицуулна гэж бодох нь аргагүй л дээ. Тэдний түмэн зөв. Харин бид аяыг нь дагах уу, сөрөх үү, өөр ямар арга байна вэ гэдгээ бодож олж, шийдэх эрхтэй. Шийдэх л хэрэгтэй.

“СОЛИОТОЙ” ГОЁЫН ТУХАЙ СОНССОН УУ

Төрд ямар ч ачаалал, дарамтгүйгээр өөрсдөө эрсдлээ бүрэн хариуцаж, хамгийн өндөр, шилдэг технологийг Монголд авчирч, ажлын байр үүсгэсэн, нэмүү өртөг, мэдлэг, инновац шингэсэн орчин үеийн үйлдвэрийг байгуулаад бүтээгдэхүүнээ гаргаж эхэллээ шүү дээ.

Хувийн эрх ашигтаа нийцүүлж хууль гаргуулж чаддаг Б.Галбадрах гэгч хэн бэ

Төрийн бодлогоор ховор ан, амьтны ашиглалт, хамгаалалт нь нэг шугаманд байх ёстойг БОАЖ-ын шинэ сайд Б.Бат-Эрдэнэ та ойлгож байна уу? Саяхныг болтол мөнөөх Б.Галбадрах таны зөвлөх байлаа шүү дээ. Эрхэм Сайд аа! Таны зөвлөх асан Б.Галбадрах гэгч этгээдийн хүслээр энэ тогтолцоог нурааж байгаа бол дэндүү харамсалтай. Түүний хүсэл хэрэгжвэл Монголын ховор ан, амьтдыг шууд цаазын тавцанд аваачсан явдал болно. Зөвшөөрлийн хуулиар “зөвшөөрүүлээд”, амьтны хуулийн дуудлага 29 дүгээр зүйл гэж орж ирсэн, дуудлага худалдааны шударга бус зохицуулалтаар “алах” гэж байгаа агнуурын бүс нутгийн тогтолцоо нурвал Монголын ан, амьтан төдийгүй орон нутгийн иргэд хохирч үлдэх болно.

Эргэлтийн цэг…

Өнөөгийн Монголын минь нөхцөл байдалд тэр гаднаас жишээлээд байгаа удирдагчдын чинь хэн нь ч байгаад манай муу хэлэгдээд байгаа хэдээс нэг их ялгарч чадах байсан уу гэдгийг эрэгцүүлээд нэг бодоод үзээрэй бүхнийг мэдэгч, бүхнийг үгүйсгэгчид ээ!