Доржготов

@dorjgotov
320
нийтлэл
10,110,144
уншигдсан
12,817
сэтгэгдэл


Монголоо өөд татах залуусыг яасан их хүснэм бэ

Нүүрсний хулгайчид нэрээ зарлалаа гэж уурлаад юун ял сонсгох-намаа сүйд хийх янзтай. Гэрт загнуулсан хүн гадаа гарч нохой өшиглөв гэгчээр хэрэг шийдэхгүй олон сар жил арга саам хийдэг шүүх алхаа тас буулгасан нь дээрээс нүд цавчилгүй ширтэх ерөнхий сайдын харцнаас гөл авчээ янз нь. Онцгой хулгайч нь Отгочулуу гэж сэвэх улстөрд эмзэглэв. Үйлдэл дээрээ чихдүүлсэн дархан хулгайчуудаа шийтгэж зүрхлэхгүй дөнгөж торгодог атлаа АН-ын бяруунд бяр гаргасан хараат шүүхийг яалтай. Овоо хэдэн саяын цалингаас хагацах тэнд хэцүү нь мэдээж.

Залхууд өлсгөхөөс өөр эмчилгээ үйлчлэхгүй

Журамлаг чанар хүний төрмөл араншин биш. Хүн ажил хийж ядрах дургүй. Биеэ амар байлгахыг хичээнэ. Нэг үгээр хүн адгууслаг. Гэвч амьдралын хатуу сорилтод хүн бүр хөдөлмөрлөж, хүн бүр хуулийн дор захирагдах болсноор журамлаг нийгэм үүсчээ. Олондоо татвар-хаялгаа хүртээж яваа баялаг бүтээгч залуусаараа би бахархдаг өвгөн. Шимэгч-паразит нарт би бусдын адил дургүй. ​

Жаргалын Барамсай

Барамсайн авъяас, уран чадвар, тийм ийм гэж би цэцэрхээд яахав. Уншигч та уншаад өөрийн таашаалаар дүгнэх юм чинь! Харин Барамсай гэгч хорь гаруй настай авъяастан шог зохиолч болох гэж хичнээн их тэмүүлж явсныг би анхнаас нь сайн мэднэ.

Зүүгээр хатгахад цус гарна, сүхээр цохиход нулимс гарахгүй

Мөнгө олох олон үлгэр дунд үлгэр биш ганцхан бодит төсөл бий. Тэр нь Таван толгой-Гашуун сухайтын 267 км төмөр зам. Энэ төслийг арваад жилийн өмнө хувийн компани тендерээр аваад 2012 онд ашиглалтад оруулахаар шамдан зүтгэтэл гадны хатгаас, Засгийн зангарагаар сайд Женко эз дийлж эзэгнээд замхруулсан.
#нийгэм #улстөр

Цэнхэр жийнстэй хүүхэн

(Залуудаа бичсэн өгүүллэгээ новшин дундаасаа олоод багачуулдаа толилуулъя гэж шийдлээ. Өвөөгөө уучлаарай, сургамж ав гэсэн юм шүү).