Доржготов

@dorjgotov
320
нийтлэл
10,110,144
уншигдсан
12,817
сэтгэгдэл

Баабар нартаа

Намайг 50-тай хэнз өвгөн байхад тэмцэлд боссон залуус 20 гаруй насныхан байсан учир би тэднийг дүү нараа гэж хазайсан талаас нь түшихийг хичээж ирлээ. Нүүдэлчдийн коммунаас анх ардчилал соёолуулсан дүү нартаа мэхийдгийг минь зүхвэл зүхээрэй. Би бэлэн. Хараал эзнээ муухай харагдуулдаг тул хорвоогоос тонилсон хойно ч надад монголчуудын минь нэр алдар хайран. Намайг зүхэгчид ч Монголын нүүр царай. Утгагүй зүхлээ хаяад ухаанаар уралд. ​​​​

“Хонхны дуу” МАН-д урваад, АН-ынхаа эсрэг цуурайтав

АН-аас МАН аргагүй хүчирхэг юм аа. АН сөрөг хүчин байхдаа яаж бойтоглож, нусаа хацартаа нааж явлаа. Тэгэхэд МАН сөрөг хүчин болмогц төрийн тусгай хамгаалалт бүхий Төрийн ордонд сүпер суулт хийж буйг хар. Төрийн ордноос 30 метрээс дотогш жагсаал цуглаан суулт хийх хориотой.
#улстөр #нийтлэл

Тусгаар тогтнол аминаас ч үнэтэй

Монголчууд ямар гайхамшигтай эх оронч ард түмэн бэ. Тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдал гээд үхэж өгнө. Тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдал нь савангийн хөөс шиг хагарчих гээд осолтой байгаа мэт.
#улстөр #нийтлэл

Хөх тэнгэрийн дээр Ц.Нямдорж

Алтанхуяг Нямдорж хоёр нутгийн хүмүүс тул түүхийн гүнээс биднийг сүүдэр мэт дагаж ирсэн жалгын үзлээр амь нэгтэй л байгаа. Буруу нь ч юу байхав. Бүгд л тийм хойно.

Хөөрхийс

ХХ зууны туршид шинжлэх ухаан технологийн ололт нэвтрээгүй тийм бөглүү хязгаар бөмбөрцөгт үлдээгүй. Энэ өнцгөөс харвал Монголын 1921-1990 оны өөрчлөлт Зөвлөлтийг дагаагүй бол заяахгүй үсрэлт гэдэг туйлшрал биш биз? Орос ах туслаагүй аваас Монгол хувьсгалын өмнөх балчигтаа живсэн гэдэг эргэлзээтэй бус уу? 70 жилийн манай ололт буюу орос ахын тусламж маань ХХ зууны шинжлэх ухааны нээлтийн “бум”-аар дэлхийд хаа сайгүй дэлгэрсэн, маниус шиг онгирох зохимжгүй ердийн алхам бус уу? Их гүрнүүдийн хүчирхэг тэлэлтээр жижиг буурай яс үндэстэн энэ хугацаанд ийм анзааны алхам бүгд дор бүрнээ хийчихсэн юм биш үү?

НААДАМ

Ардууд үндэсний баяртаа цэнгэж байснаас бус ардын хувьсгал гэгч хуурамч ухуулгыг дотроо тоодоггүй билээ. Наадмаараа хурд, бяр, уран мэх, цэц мэргэнээ сорилцож явснаас бус аль нэг цус асгаруулсан ялалтыг магтан дуулж, улс төржих гэж цугларч байсангүй.