Хууль үйлчилдэггүй, дархан цаазтай ноёлох оргилд том луйвар хулгай дийлдэшгүй хүчирхэгжив. Хууль надад үйлчлэхгүй болчихвол би яах бол? Та яах бол?
Алтанхуяг Нямдорж хоёр нутгийн хүмүүс тул түүхийн гүнээс биднийг сүүдэр мэт дагаж ирсэн жалгын үзлээр амь нэгтэй л байгаа. Буруу нь ч юу байхав. Бүгд л тийм хойно.
Хөрөнгө мөнгөнд хэт шунагчид томилсон эзнийхээ хүүхэлдэйд дуулгавартай хувирдаг авъяастай. Дайтахаас өөр гарцгүй болсон мэт баяжихын төлөө амиа дэнслээд байна уу моньднуудаа. Ганцаараа, эс чадвал бүлгээрээ баяжих алалцаан.
Бүхэл бүтэн улс байна даа иймхэн маргааныг тайлчихмаар юм.
Миний хувьд аливаа бүлэглэлийн төлөөллийг өндөр албанд тавих аюултайг сануулах зорилгод хөтлөгдөн үүнийг бичсэнээс бус нутгархаг өчүүхэн ядмаг зан гаргах зохиолч би биш. Аль нэг нам, хүнд үйлчлэх нас ч биш.